"The MongolZ"-ийн Шанхайн Мэйжорын аялал өндөрлөлөө

"The MongolZ"-ийн Шанхайн Мэйжорын аялал өндөрлөлөө

"The MongolZ"-ийн Шанхайн Мэйжорын аялал өндөрлөлөө

НЭМЭЛТ:

"The MongolZ"-ийн Шанхайн Мэйжорын аялал энд хүрээд өндөрлөлөө. "MOUZ" баг "Ancient" болон "Nuke" дээр дараалан хожиж, хагас шигшээд шалгарав.


"MOUZ"-ийн ахлагч "siuhy"буюу Камил Шарадек тоглолын өмнө ярихдаа "Би тэдэнд хоёр дахь удаагаа хожигдохгүй" гэлээ. Харин "The MongolZ"-ийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай "Бид энд нутагтаа байгаа юм шиг санагдахгүй байна" гэж хэлэн үзэгчдийн уухайг сонслоо. Ийнхүү тоглолт албан ёсоор эхлэв.


Шанхайн Мэйжорын плей-оффын шат өнөөдөр/2024.12.12/ эхэлнэ. Дэлхийн шилдэг 24 багтай эхэлсэн аялал өдгөө найман багтай үргэлжилж байна. Энэ дунд Монголын "The MongolZ" баг Ази, Номхон далайн бүс нутгаас ганцаараа үлдсэн нь түүхэн амжилт билээ. Тэгвэл удахгүй 14:00 цагаас Германы "MOUZ" багийн эсрэг тоглох гэж байна. Тоглолтын өмнөх мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Өнгөрсөн Мэйжорын аварга, Украины "NaVi" баг тэмцээнээ өндөрлүүлсэн учир бусад багуудын санаа зовох асуудал нэгээр багассан. Гэхдээ л "Blast World Final"-ийн аварга "G2", Кёльнийн аварга "Vitality", Катовицегийн аварга "Spirit" багууд үлджээ.

Тэднээс гадна битүү морьд бий. Аренад тааруу тоглодог "MOUZ" энэ удаад асуудлаа даван гарч чадах уу? Эсвэл ичээндээ орсон "FaZe" аренад үзүүлдэг сайн тоглолтоо гаргах уу? Мөн "HEROIC", "Liquid" гэсэн дутуу үнэлэхэд учир дутагдалтай багууд бий. Мэдээж бүх анхаарал "The MongolZ" дээр байгаа. Тэд "RMR", Мэйжорын нээлтийн шат, хасагдах шатанд нийт 8-0 гэсэн амжилтыг үзүүлээд буй. Өөрөөр хэлбэл, тэднийг хожсон баг одоогоор алга.

Тэгвэл одоо шалгараад буй найман багаас хэн хамгийн хүнд замыг туулж плей-оффд хүрсэн бэ? "HLTV"-ийн тоон баримтыг харвал "MOUZ" хамгийн хүнд өрсөлдөгчидтэй нүүр тулжээ. Тэдний эсрэг тоглосон багуудын дэлхийн чансааны дундаж нь 15.3. Харин "The MongolZ" баг хамгийн амархан буюу тэдэнтэй тоглосон багуудын дундаж дэлхийн чансаа нь 51.0 байсан аж. Угаасаа Ази, Номхон далайн бүс нутгийн багуудын чансаа доогуур байдаг билээ.

Сонирхолтой нь хасагдах шатанд хамгийн хүнд өрсөлдөгчидтэй таарсан нь "The MongolZ" баг. Тэдний эсрэг тоглосон гурван багийн дэлхийн чансааны дундаж нь 4.67. Монголын баг плей-оффын эрхийн төлөө "G2", "MOUZ", "HEROIC" гэх багуудыг буулган авчээ.

The MongolZ vs MOUZ

Хоёр баг өмнөх шатанд учраа таарахад "The MongolZ" илүүрхсэн. Гэхдээ амар тоглолт байгаагүй. Нэмэлт цагт 16-13 гэсэн харьцаатай "The MongolZ" ялж байв. Энэ бол "BO1" буюу ганцхан тоглолтоор ялагч нь тодорсон. Харин одоо гурван тоглолтоор ялагч нь тодорно. Мөн багууд өрсөлдөгчөө судлах, бэлдэх бага ч гэсэн хугацаа гарсан. Тэгэхээр улам сонирхолтой болох нь дамжиггүй.

"MOUZ"-ийн тоглох дуртай мап бол "Inferno". Тэд сүүлийн гурван сарын хугацаанд энэ мап дээр тоглосон бүх тоглолтдоо хожжээ. Мөн "Nuke" дээр 75 хувийн хожлын хувьтай явна. Эсрэгээрээ хамгийн муу тоглодог мап нь "Mirage". Зургаан удаа тоглохдоо ганцхан л хожсон үзүүлэлттэй.

Тэгвэл "The MongolZ"-ийн хамгийн сайн тоглодог мап нь "Ancient" тодроод байна. Тэд уг мап дээр 75 хувийн хожлын хувьтай. Мөн "Mirage" дээр 50 хувийн хожлын үзүүлэлттэй.

"The MongolZ" багийн хожлын цуврал 13 хүрсэн. Өнөөдөр үргэлжлүүлэх эсэхээ шийдэх чухал тоглолтыг хийнэ.

Хоёр багийн ахлагчдын тулаан сонирхол татаж байна. "MOUZ"-ийн ахлагч Камил Шарадек буюу "siuhy" бол өнөө цагийн хамгийн сийрэг толгойтой, шилдэг удирдагч. Хэн ч мэдэхгүй, төсөөлөөгүй "GamerLegion" багийг Парисын Мэйжорын финалд хүргэж байсан амжилттай. Харин монголчуудад "bLitz" буюу Б.Гарьдмагнай бий. Энэ багийг төдийгөөс өдий хүртэл ахалж, түүхэн амжилтын эзэн болоод буй. Шатрын "FIDE" мастер цолтой. Хоёр багийн ахлагчид багаа хэрхэн удирдаж, ямар тактикаар "call"-ууд дуудах бол гэдэг сонирхол татаж байна.

"MOUZ" баг "HLTV"-ийн чансаагаар дэлхийд тавдугаарт бичигдэж байгаа бол "The MongolZ" баг долдугаарт явж байна.

Хоёр багийн бусад тамирчдаас онцлоход "The MongolZ"-оос 18 настай "Senzu" буюу М.Азбаярыг онцолж болно. Тэрбээр өмнөх шатанд үзүүлсэн хувийн үзүүлэлтээрээ топ тавд бичигджээ. Харин "MOUZ"-оос 20 настай "xertioN" буюу израиль залуу Дориан Берман өмнөх шатанд сайн тогложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-12-12 202.9.46.44

Гарчигаас нь хараад хожигдчихов уу гэж бодлоо_

Avatar

Нэргүй 2024-12-12 43.242.242.59

Дүү нартаа амжилт хүсье. Одоо энэ багийг л хожчих юм бол та нараас өөр юм ах нь шаардахгүй. Дайчин Чингисийн үр сад гэдгээ дахин нэг харуулаад өгөөч. Хүн бүр хичээж тогловол болохгүй зүйл гэж байхгүй. Амжилт хүсье

Avatar

irvwn 2024-12-12 103.57.94.147

hojchihsonshdeeeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж