Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүтэй ярилцлаа.
-Монгол Улс Ервазийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулах асуудал нийгмийн шүүмжлэлийг дагуулах болсон. Энэ нь үндэсний үйлдвэрлэлд халтай шийдвэр биш үү?
-Ярилцлагынхаа эхэнд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх тухай асуудал огт яригдаагүй гэдгийг тодотгохыг хүсч байна. Харин Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх тухай асуудал яригдаж байна. Евразийн эдийн засгийн холбоо бол таван гишүүн орныг өөртөө нэгтгэсэн олон улсын байгууллага. Монгол Улсын Засгийн газраас тус холбоотой гурван жилийн хугацаатай чөлөөтэй худалдааны түр хэлэлцээр байгуулах ажил яриа өрнөж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, төрөлжүүлэх зорилготой. Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох тухай асуудал юм. Эдийн засаг, хөгжлийн яам хоёр жил гаруйн өмнө байгуулагдсан. Засгийн газрын тухай хуулиар гадаад худалдааны бодлого тус яаманд шилжиж ирсэн. Тиймээс гадаад худалдааг сайжруулах тал дээр идэвхитэй бодлого явуулахыг хичээж ажилласан. ОХУ-аас Монгол Улсад 1700 гаруй нэр төрлийн бараа импортоор орж ирж байна. Харин Монгол Улсаас ОХУ-руу 2023 оны байдлаар 490 төрлийн бараа бүтээгдэхүүн гаргасан гэх статистик тоо мэдээ бий. Монгол Улс болон ОХУ-ын хооронд хийж байгаа худалдаа хэт тэнцвэргүй буюу ОХУ-аас 96 хувийн импорт орж байгаа бол Монгол Улсаас нийт худалдааны дөрвөн хувьтай тэнцэх экспорт хийдэг.
-Монгол Улсын үе, үеийн Засгийн газраас уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх талаар зорилт тавьдаг боловч бодит үр дүн бага байна. Хамгийн наад зах нь ОХУ-руу хийх импортын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээ хэт өндөр байгааг шүүмжилдэг. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар ямар боломж бий болох вэ?
-Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн. Тэр цагаас хойш гадаад худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсэн. Импортын татварын тухайд цөөн нэр төрлийн барааг эс тооцвол таван хувийн татвартай байдаг. Хориглосон бараа бүтээгдэхүүний нэр жагсаалтад багтаагүй, Монгол Улсаас тавьж байгаа чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх нь нээлттэй. Тэгвэл ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны улс орон руу Монгол Улс бараа бүтэээгдэхүүн экспортлоход 15-50 хувийн татвар төлдөг. Түүнчлэн ОХУ-руу бараа бүтээгдэхүүн гаргахад худалдааны бусад саад хориг ихтэй. Тиймээс Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд худалдааны бусад саад тотгорыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тиймээс Монгол Улсын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өмнө тулгамддаг татварын хувь хэмжээ өндөр, худалдааны хориг саад ихтэй эдгээр асуудлуудыг дээрх хэлэлцээрийн хүрээнд нээлттэй болгож, зах зээлийг нь тэлж өгөх зорилго тавьсан. Ер нь өрсөлдөөнөөс айдаг, өрсөлдөөнийг хааж байгаад хөгжинө гэдэг энэ сэтгэлгээ уул уурхайн бус зах зээлийн ирээдүйг хөгжүүлэхэд хамгийн хортой нөлөө үзүүлнэ. Аж ахуйн нэгжүүд аль болох өрсөлдөөнд орж, өрсөлдөөнөөр хөгжлийнхөө гарцыг харж явах нь зүйтэй. Урт дунд хугацаанд аж ахуйн нэгжүүд төрөөс байнга дэмжлэг аваад яваад байх ёстой юм уу эсвэл өрсөлдөх чадараа сайжруулж зөвхөн дотооддоо биш гадаад зах зээл рүү гарахыг зорих ёстой юм уу. Тийм учраас аж ахуйн нэгжүүд зоригтойгоор өөрчлөлт хийх ёстой. Дандаа халамжлуулдаг, шүүмжилдэг, өөрийн өчүүхэн эрх ашгийг хамгаалдаг байж болохгүй.
-Дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын дотоодын аж ахуйн нэгжүүдийг татан унагаж гадаадын улс орнуудаас хүнсний хэрэглээ шууд хамааралтай болох тухай асуудлууд хөндөгдөж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрт орсноор Монгол Улсын дотоодын зах зээлийг гадаадын улс орнууд эзлээд, хэт хамааралтай болчих юм шиг ойлголтууд, эргэлзээ гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атрын IV аян Шинэ хоршоо зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжиж байгаа ХАА-н төсөл хөтөлбөрүүдийг Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулан унагаж байгаа мэтээр ойлгож болохгүй. Дээрх хөтөлбөрүүд Монгол Улсын ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, тээвэр ложистизийн тогтолцоог сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх гол бодлогууд юм. Дотоодын тогтолцоо бэхжиж, нийлүүлэлтийн сүлжээ сайжирсан тохиолдолд цаашид бид юу хийх вэ гэдэг чухал. Төрийн бодлого урт хугацаатай, алсыг харсан, тогтвортой байх ёстой. Тиймээс уул уурхайгаас хэт өндөр хамааралтай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бааз суурь сайтай Монгол Улсын хувьд дотоодын хэрэглээгээ хангахаас гадна гадаад зах зээл рүү гарах нь нэн чухал. Эдийн засгийн хувьд Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт нэгдэх нь Монгол Улсад ашигтай гэсэн хамгийн сүүлийн судалгааны үр дүн гарсан. Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт ойролцоогоор 47 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Үүний 74 болон түүнээс дээш хувь нь зөвхөн уул уурхайн салбарт орж ирсэн байна. Учир нь уул уурхайн салбараас гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл нь бэлэн байгаатай холбоотой. Уул уурхайгаас бусад салбарт оруулах хөрөнгө оруулалтын хувь хэмжээ бага байгаа нь экспортын зах зээлээ тэлж чадаагүйтэй холбоотой.
-Хоёр талаас харилцан татвахгүй нийлүүлэх 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ямар, ямар бараа бүтээгдэхүүн орж байна?
-Монгол Улсаас ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны таван улс руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг хэд хэд ангилж авч үзэж болно. Нэгдүгээрт, Монгол Улаас Евразийн эдийн засгийн холбооны тэрбум орчим ам.долларын зах зээл рүү мах махан бүтээгдэхүүний 29 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, мөн ойролцоогоор 7 тэрбум орчим ам.долларын зах зээл рүү 60 нэр төрлийн арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын зах зээл рүү 204 нэр төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломжийг бизнес эрхлэгчдэд нээж өгнө. Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай сүү цагаан идээ, малын гаралтай өлөн гэдэс, тос, чацаргана, төмс гэх мэт Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөтөлбөрүүдэд туссан 633 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-50 хувийн татваргүй гаргах боломжийг бүрдүүлж байна. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн экспорт хийх зардлыг 15-50 хувь бууруулах боломж юм. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбооны таван улсаас 375 нэр бүтээгдэхүүн 8 оронтой үндэсний кодоороо задархаар 511 нэр төрлийн бараа бүээгдэхүүн болж байна. Үүнээс хүнсний төрлийн 89 бараа бүтээгдэхүүн бий. Эдгээр 89 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс одоо ч их бага хэмжээгээр импортоор авч байна. Мөн эрдэс химийн шинж чанартай 47, аж үйлдвэрийн зориулалттай 181, үлдсэн нь буёад төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байна.
-Зарим мэргэжлийн холбоод уг хэлэлцээрийг эсэргүүцэж, цаг хугацааг нь хойшлуулах хэрэгтэй, хангалттай мэдээлэл өгөөгүй гэж мэдэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн хугацаанд холбогдох холбоод хувийн хэвшилтэй удаа дараа зөвлөлдөх уулзалт хийж, албан ёсоор саналыг нь авч ажилласан. Тухайлбал, МҮХАҮТ-аас барааны нэр төрөлтэй холбоотой саналыг нь авсан. Хоёр ч удаа 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг МҮХАҮТ-ын зааланд хийсэн. Тиймээс ч Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээс нууцаар хийсэн гэх ойлголт бол ташаа юм. Бид хэлэлцээрийг ил тод зарчмаар талуудын төлөөллийг оролцуулан хийж байгаа. Зарим компани аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэл аваагүй байж болно. Тэгвэл одоо ч бидэнд саналаа ирүүлэх, уулзаж ярилцах боломж нээлттэй. Мөн санал гаргаж байгаа хувийн хэвшлийнхэн танхимдаа саналаа хэлээд өөрчилж болно. Гэхдээ цаг хугацаа орно. Бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. ОХУ хуучин ЗХУ байхад Монгол Улс худалдааны хамгийн том түнш байсан. Монголоос мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан. Сүүлийн 30 жилд худалдааны тэнцвэр алдагдаж, манай импорт их, экспорт бага болсон. Энэ нөхцөл байдал Монгол Улсад хэтэрхий ашиггүй байна гэдэг асуудлыг бид өөрсдөө гаргаж тавиад энэ хэлэлцээрийг байгуулъя гэж Монгол Улсаа өөрөө хөөцөлдөж, идэвхтэй ажилласан шүү. Монгол Улсад ашигтай, бараа бүтээгдэхүүнээ гаргаж зарах боломжтой учраас тэр. Манай хувийн хэвшлийн хийж байгаа бүтээгдэхүүний чанар стандарт ч сайжирсан. Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээр бизнесүүдэд илүү боломж нээж байгаа эерэг талаас нь хараасай гэж хүсэж байна.
-Уг хэлэлцээрийг тодорхой хугацаагаар хойшлуулвал ямар үр дүн гарах бол?
-Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг хойшлуулъя гэвэл нөгөө талд тийм ч хохиролтой зүйл биш. Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь эдийн засгийн хэмжээ ач холбогдлын хувьд тийм ч чухал асуудал биш. Магадгүй энэ удаа хойшлуулж, яриа хэлэлцээгээ зогсоогоод, эргээд хэдэн жилийн дараа дахин хийе гэхэд боломжгүй гэж хэлэх байх. Энэ бол миний хувийн бодол. Ер нь хоёр талын хэлэлцээр талуудын ашиг сонирхол нийцсэн тохиолдолд эцэслэгдэнэ. Аль нэг тал нь давуу, илүү хожиж байна гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын хувьд илүү ашигтай, үр өгөөжтэй байдал үүсэж байгаа гэдэг үүднээс бид энэ хэлэлцээрийг байгуулахыг зорьж байна. Яриа хэлэлцээний үед ярьж тохирсон бараа бүтээгдэхүүний жагсаалтдаа өөрчлөлт оруулах эрх нь УИХ-ын гишүүд, байнгын хороодод нээлттэй. Олон улсын гэрээ хэлэлцээх учраас заавал УИХ-аар батлагдах ёстой. Засгийн газрын түвшинд Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх төслөө боловсруулчих юм бол УИХ-ын гурван байнгын хороогоор хэлэлцүүлж, тухайн байнгын хороо дэмжвэл Засгийн газраас гарын үсэг зурах эрх олгодог. Гарын үсэг зурсаны дараа УИХ болон нэг байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталдаг. Ийм хууль ёстой, дэс дараалалтай асуудлыг нууцаар баталчихсан мэт ярих нь цэвэр гүтгэлэг.
-Эцэст нь өмнө нь Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ямар үр дүнтэй байна вэ?
-Монгол Улс Япон улстай 2016 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь тодорхой үр дүнд хүрээгүй гэсэн шүүмжлэл байна. Үр дүн гараагүй нэг шалтгаан нь уг хэлэлцээрийг ашиглах хөрөнгө оруулалт орж ирээгүйтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах төрийн бодлого болоод бусад бодлогууд уялдаж байж үр дүн гарна. Тиймээс өнгөрсөн хугацаанд гаргасан алдаанаасаа сургамж авч дараа дараагийн хэлэлцээртээ анаарч ажиллаж байна. Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээр болон БНСУ-тай хийж байгаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахдаа өмнөх алдааг давтахгүй, илүү сайн хэлэлцээр хийхэд анхаарч ажиллаж байна.
Нэргүй 2024-12-12 103.212.118.49
ДОТООДЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ИНГЭЭД ДУУСЧЭЭ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ АВИЛАГЧ МАЛНУУДЫГ СОНГОХООР ИЙМ Л ЮМ БОЛНО
Пүрэв 2024-12-12 66.181.183.154
Оросын талыхан ажлаа сайн хийж байна! Иймэрхүү б**с долоож төрд орсон новшнуудыг нэг мөр ганы гар хөл гээд зайлуулвал таарна!!! Энэ гэрээг явж хийсэн бүх хүнийг ажлаас нь халж дараагийн долоогч нарт сургамж болго
Нэргүй 2024-12-12 103.212.116.205
Хүрэлбаатарын шадар цэрэг эзнийхээ даалгавыг сайн биёлүүлж явна. Хүрэлбаатар 2007 онд Эрчим хүчний сайд болоод ажил нь эхэлчихсэх явсан Эгийн голын УЦС төслийг оросуудын даалгаваар зогсоож байсан.Өнгөрсөн 2 жил Эдийн засгийн хөгжлийн сайд болоод Оросуудын даалгавараар энэ хэлэцээрт орохыг идэвхийлэн хөөцөлдсөн.Одоо Гантөмөр сайд цаад учрын ойлгохгүй энэ бацаанд толгойгоо мэдүүлж явах гэж ҮАБ холбоотой асуудал шүү
Нэргүй 2024-12-12 66.181.188.198
путинд худалдагдсан бууны нохос зальхай урвагчид үхэж далдраасай
ард түмэн 2024-12-12 202.21.125.66
Манай бизнес эрхлэгчид яг үнэндээ өнгөрсөн 30 жил хамаг санг тонож мэдээлэлд ойр байдлаа ашиглаж өөрт ашигтай байдлаар ажиллаж ирсэн.Ард түмэн хожсон зүйлгүй, үнэтэй бүтээгдэхүүн чанар муутай бараа хэрэглэсээр л байгаа.Нэг бүтээгдэхүүн хийнэ тэрний дагах зүйлүүд бүгд ХЯТАД УЛСААС оруулж ирдэг.Тэгээд тэрийгээ үндэсний үйлдвэрлэл гэж нэрлэдэг.
Энэ хэлэлцээрт орж зах зээлээ тэлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүнээ хөгжүүлэх хэрэгтэй.Гаднаас ашиг олдог байх хэрэгтэй.
Zochin 2024-12-12 178.51.216.46
Negdehgui ene ter geed baigaa honduud bol oor sanaa aguulsan NATO d harin elseh durtai ukrainchuudiin tolgoigoo ugaalguulsan shig amitad baigaa sh dee
Нэргүй 2024-12-12 202.131.225.197
Эвий дээ, юу ч яриад яваа юм. Битгий элдвийн юм сонсож бай. Шингэхгүй байна шүү.
Зочин 2024-12-12 59.153.112.64
…зөв!
dalaihuu 2024-12-12 66.181.164.23
Зөөвч овоог францууд газар доор уусган олборлох технологиор олборлох юм байна Мардайн уурхайг Орос ах нар маань ямаршуухан технологиор ухаж зөөж дуусгасан юм болоо, манай их мэдэгчид нэг сайхан халаач хамуудаа… хүрз жоотуу барьсан цаазын ялтнуудаар бараг чаацын бишүү. Хэд хэдэн толгой хөлтэй хурга ишиг хэр их төрж байв даа бас хамуудаа…
шар 2024-12-12 66.181.164.23
Оросууд манайд эдийн засгийн хориг арга хэмжээ /60 хувийн татвар/ тогтоогоод 30 жил болж байна, үнэхээр энэ үнэн бол сайхан л мэдээ байна, угаасаа манай арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн хаана ч эрэлт ихтэй байдаг, ус татсан хятад оймсны дэргэд бол ориг бүтээгдэхүүн, гагцхүү үүнийг мэдсэн АХ нар маань 30 жил хааж боолоо
Нэргүй 2024-12-12 84.54.92.226
ямар ноён нуруугүй юм бэ, барааны нэх төрөл дээрээ сайн ажиллаад дотооддоо үйлдвэрлэдэг бол хасаач ээ, Трамп Америктаа үйлдвэр ажлын байраа авчрах гэж юу болж байна хар л даа, зүгээр л дотоодын үйлдвэрлэгч үйлдвэрлэдэг бол энэ заалт хамаарахгүй гээд л гаалийн хуучиндаа оруулаач, Орос манай ноос ноолуур махыг түр авах гэж байгаа нь маш нарийн учиртай тул авбал ав боливол боль гээд хаяад үзээч
Gjg 2024-12-12 66.181.161.157
Iim butehgui
Лавлаа 2024-12-12 202.126.90.171
Газар тариалангийн бүтээгдэхүүний тухайд шууд экспорт хийнэ гэсэн ойлготоо одоохондоо мартах хэрэгтэй. Эхлээд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад хүнээс талх тариа гуйхааргүй түвшинд хүрэх
Дараа нь илүү гарсан бүтээгдэхүүнээ малынхаа амаар дамжуулаад экпорт бодож болно.
Манай байгаль цаг уур, ХӨРС ямар билээ гэдгийг БОДОХ
Хөрсний элэгдэл, цөлжил, тив дамнасан улаан шорооны эх үүсвэрээ бодог тун
Нэргүй 2024-12-12 202.126.89.132
зөв ард түмэн наадхаас чинь хожино хямд бараа хэрэглэнэ. манай хэдэн бизнес нэртэй шулаачид төрөөс дэмжлэг нэрээр мөнгө хулгайлна, хэд дахин нугалж иргэдээ шулна та нар одоо болио ардчилсан зах зээлийн гвнийгэмд сонголтоороо явсан дээр. жишээ нь: орост өндөг 160 төгрөг, монголд 560 төгрөг. тэгэхээр түмэн шувуутын эрхэмбаяр боож үхэх нь зөв шүү шулаач.
Нэргүй 2024-12-12 122.201.31.20
маш зөв гэрээ бнаа
Үйлдвэрлэгч 2024-12-12 202.126.88.204
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭГ ДЭМЖИЖ БАЙНА АА. МАНАЙ БҮТЭЭГДХҮҮН ГАДААД ЗАХ ЗЭЭЛД БОРЛОГДОНО, ХЯМД БҮТЭЭГДХҮН ОРЖ ИРЭХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. МАНАЙ ИМПОРТЫН ТАТВАР БАГА ШҮҮ ДЭЭ, 15%, ҮҮНЭЭС ГААЛЬ НЬ 5%, НӨАТ 10%.
Үйлдвэрлэгч 2024-12-12 202.126.88.204
импортын бараанд ноогдуулах манай гааль ба нөат-ын татвар нийлээд 15%, их биш ээ, харин манай экспортын бараанд тэдний зүгээс тавьж байгаа татвар 40-60%, тиймээс бид экспорт хийх боломжгүй, үүнийг л ТЭГ болговол манай ноос, ноолуур, арьс шир, хивс, мах, тэр байтугай төмс ногоо хүртэл гадаад зах зээлд татваргүй орж борлогдох боломжтой.
Нэргүй 2024-12-12 66.181.179.91
40%-60% татвар гэдэг чинь эдийн засгийн хориг арга хэмжээ (санкци) шүү дээ!!!
Үйлдвэрлэгч 2024-12-12 202.126.88.204
тийм ээ, оросууд дайн зарласан улсад ч ийм өндөр татвар тавиагүй, харин бидэнд хаана ч байдаггүй ийм өндөр татвар тавиад олон жил болж. одоо үүнийг өөрчлөх цаг үе ирлээ, тиймээс үндэсний үйлдвэрлэгчид минь ээ, тогоон дотроо шахалдаж байхын оронд гадаад зах зээлд хүчээ сорих цаг болжээ.
Нэргүй 2024-12-12 192.82.66.243
Хувийн хэвшлүүд, Бүх Үйлдвэрүүд УБ хот дотор Үйл ажиллагаа явуулж байгаа нь ТҮГЖРЭЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ зэргийн голлох Шалтгаан болж бна. Хүнд, Хөнгөн Үйлдвэрүүд хотоос гарч Аймаг Орон нутгуудад үйл ажиллагаагаа явуулаасай. Монголчууд Нийслэлдээ Шавж, Түгжирч, Утаа, Хогондоо ноохойрч биш аймаг, бүс нутгууддаа тархан суурьшиж, улсаа , аймагаа, сумаа хөгжүүлж сайхан амьдрах ёстой. Улс дотороо Дэд бүтэц татаж, хурдны, төмөр..төрөл бүрийн замтай болох ёстой.
Иргэн 2024-12-12 66.181.191.196
Гэрээгээ хийчихээд өрсөлдөнө, туршина гэж ярьдаг нь монгол бизнес мөн дөө хөөрхий.
Нара 2024-12-12 202.21.107.1
Олон жил жижиг дунд үйлдвэрлэл, түүнд чиглэсэн бодлого , хөрөнгө оруулалт нуран уналаа гэж. Ийм малнуудаас болж л элгээрээ хэвтэнэ шүү. ОХУ, Казакстан, Киргизстан, Беларус гэсэн 4 орны жижиг дундыг дэмжих бодлого гэж харж байгаа
mongold vhsenii jijeg dund vildveruud bnaa 2024-12-12 202.55.191.130
chi arai nuguu esgii shaahai, esgii deever tuurga hiideg gazaraa vildverlel gej bodood bn uu hoo. Tenegteed bai l daa..
Үйлдвэрлэгч 2024-12-12 202.126.88.204
өрсөлдөж чадах бүтээгдэхүүн хийх, хийдгийгээ сайжруулж өрсөлдөх боломж гэж хараач ээ.
Чөлөөт зах зээлд ороод 30 жил боллоо, одоо гадагшаа хүчээ сорих болсон
Нэргүй 2024-12-12 124.158.104.69
Өрсөлдөх чадвараа сайжруулж хөгжинө гэдэг үнэн шүү, Өрсөлдөж байж хөгждөг. Гэрээгээ хийчих хэрэгтэй. Гуравхан жилийн хугацаатай юм байна. Монголд ашигтай байж болох цаг үе байх шүү. Айсаар, хаасаар байгаад байвал эдийн засаг атигар болно.
Нэргүй 2024-12-12 66.181.179.91
"Түр гэрээ хэлэлцээр" гэж ерөөс байдаггүй юм!!! Гэрээ хугацаатай болон хугацаагүй гэж л байдаг!! Иргэний хуулиа үз!! Манай улс гадаад улстай худалдааны гэрээ байгуулахдаа МУ-ын Иргэний хуульд захирагдах ёстой!!! Өөрөөр хэлбэл, МУ-ын Иргэний хуульд харшилсан гэрээ байгуулж болохгүй!
Зочин 2024-12-12 59.153.113.38
3 жилийн хугацаатай юм байна ш дээ ятуршапд узмээр ч юм шиг Хойшлууллаа гэхэд яахав дээ ябух юм хууччнаараа Гурил суу гурилан бутээгдэхуун уйлдвэрлэгчид унийг дураараа нэмээд л хэрэглэгчид ядуураад л суух байх даа
ХУУЛЬЧ 2024-12-12 202.9.46.120
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ОЙЛГОЛТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ Л ДОО .,,,,,ТҮҮНИЙГЭЭ ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ ,,,БЭХЖҮҮЛЭЭГҮЙ ҮЕД ЯМАРЧ ХУДАЛДАНЫ ТҮНШЛЭЛ ТИЙМ Ч АЧ ХОЛБОГДОЛТОЙ БИШ САНАГДАНА .,,,,бидний туулаад ирсэн 35 жилийн түүх шүү.
МОНГОЛООР ДҮҮРЭН УХААНТНУУД СУУРЬ ОЙЛГОЛТОО ЭХЛЭЭД СУДЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.