Гүржийн мянга мянган иргэн өнгөрөгч Пүрэв гаригаас эхлэн /2024.12.05/ засгийн газрын Европын холбоонд нэгдэхээс сэргийлсэн үйлдлийг буруутган жагсах болсон. Тодруулбал, аравдугаар сарын 26-нд болсон Гүржийн парламентын сонгуулийн дүнг Европын парламент няцаасны дараа популист Мөрөөдлийн намын дарга бөгөөд ерөнхий сайд Ираклий Кобахидзе Европын холбоонд нэгдэхээс сэргийлсэн шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр Европын парламент болон Европын зарим удирдагчийг шантааж хийсэн гэж буруутгасан юм. Кобахидзе жагсаал эхэлдэг өдөр Гүрж улс Европын холбоонд элсэх тухай хэлэлцээг дөрвөн жилээр зогсооно гэж мэдэгдсэний дараа эсэргүүцлийн жагсаал өрнөж одоог хүртэл үргэлжилж буй.
Түүнчлэн Европын холбооноос Гүржийг нэг жилийн дотор олон улсын хяналт дор дахин сонгууль явуулахыг тушааж, Кобахидзе тэргүүтэй эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан нь засгийн газрын дургүйцлийг хүргэхэд нөлөөлсөн байна.
Брюссельд төвтэй Европын холбооны Гадаад бодлогын хэлтсийн судлаач Тинатин Ахвледиани хэлэхдээ "Энэхүү эсэргүүцлийн жагсаал иргэдийн үзэл бодлоо хамгаалах гэсэн хөдөлгөөн гэхээс илүү том болж байна. Төрийн албан хаагчид, тэр дундаа Дотоод хэргийн яамны зарим ажилтан, дипломат корпус, боловсролын салбарын олон зуун хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн. Гүржүүд Европын холбоонд нэгдэх сонголтоо орхихгүй гэсэн шийдвэрээр нэгдмэл байдлаа илэрхийлж байна" гэжээ.
Гүрж улс 2022 оны гуравдугаар сард Европын холбооны нэг хэсэг болох хүсэлтээ гаргаж, 2023 оны арванхоёрдугаар сард гишүүнчлэлд нэр дэвшсэн. Европын холбоонд элсэх зорилго нь Гүржийн Үндсэн хуульд 2017 оноос хойш тусгагдсан байв. Барууны засгийн газрууд болон АНУ-ын засгийн газрын байгууллагуудаас санхүүждэг Вашингтонд төвтэй Үндэсний ардчилсан хүрээлэнгийн төрийн бус байгууллагаас явуулсан санал асуулгаар Гүржийн нийт иргэдийн бараг 80 хувь нь улс орноо Европын холбооны гишүүн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөрөөдлийн намд олон нийт дургүйцсэний улмаас жагсаал цуглаан болж буй нь анхны тохиолдол биш.
Жишээ нь, өнгөрсөн тавдугаар сард Мөрөөдлийн намын “Гадаадын агентын тухай хуулийн төслийг” парламентын 150 гишүүнээс 84 нь дэмжиж баталжээ. Улмаар санхүүжилтийнхээ дор хаяж 20 хувийг Гүржээс бус өөр орноос авдаг төрийн бус хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гадаад гүрний ашиг сонирхол баримтлагч гэж бүртгүүлэхийг хуулиар шаарддаг болсон байна. Энэ нь мэдээллийн эрх чөлөөг боож, Европын холбоонд элсэх оролдлогод сөрөг нөлөө үзүүлнэ гэж иргэдийн бухимдлыг хүргэсэн тул нийслэл Тбилисид үймээн дэгдэж байжээ.
Мөн бие даасан, ямар нэгэн улс төрийн намд харьяалагддаггүй ерөнхийлөгч Саломе Зурабичвили тус хуулийг ОХУ-д баталсан хуулийн төслийн хуулбар гэж буруутгасан юм.
Эсрэгээрээ Москвагийн зүгээс Мөрөөдлийн намын тус хуулийг сайшааж, ерөнхийлөгч Путин хуулийн төслийг голчлон санаачилсан Кобахидзег сайн удирдагч хэмээн магтсан аж. Улмаар дэлхий нийт Гүржийн гадаадын агенттай холбогдох хуулийг Оросын нөлөө орсон гэж үзэх болжээ.
ХҮЧИРХИЙЛЭЛД ГҮТГЭГДЭГСЭД
Марина Теришвилигийн хүү Мамука 1992 онд Гүржийн үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын үеэр буудуулж нас барж байжээ. Тухайн үед Мамука дөнгөж өсвөр насандаа хүрсэн байсан бол өдгөө дүү Гиорги нь эх орондоо Оросын нөлөөг эсэргүүцсэн жагсаалд оролцсоныхоо төлөө баривчлагдсан байна. Тбилиси дэх тэдний гэрт цагдаагийн долоон машин ирж, таксины жолооч 52 настай Гиоргиг саатуулжээ. Түүнийг "бүлэглэн хүчирхийлэлд оролцсон" хэргээр хоёр сар баривчлан саатуулсан бөгөөд хэрэв буруутай нь нотлогдвол зургаан жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх аж. Тус улсын Залуу хуульчдын холбооноос Гиоргиг хараахан мэдүүлгээ өгөөгүй байна гэж мэдэгдсэн бөгөөд Марина одоог хүртэл хүүгээ яагаад баривчлагдсаныг мэдэхгүй байна.
Тэрбээр хэлэхдээ "1992 оны хоёрдугаар сарын 2-нд нас барсан ахынх нь тэмцэл үнэ цэнгүй болохоос эмээсэн учраас тэр жагсаалд очсон байхыг би үгүйсгэж чадахгүй" гэжээ.
Одоогийн байдлаар 30 орчим хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа бөгөөд голдуу засгийн газрыг унагах зорилготой бүлэглэн хүчирхийллийн хэргээр буруутгагдаж байна.
Гал дээр тос нэмсэн мэт жагсаал оргилж байхад Мөрөөдөл нам Гүржээс салан тусгаарласан хоёр бүс нутгийг дэмжиж буй Оростой прагматик бодлого явуулна гэж мэдэгдсэн байна.
Барууны орнууд энэхүү хэлмэгдүүлэлтийг буруутгаж, Европын холбооноос Гүржид суугаа Элчин сайд эрх баригчдад яаралтай хориг арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчний улстөрч асан Омбудсмен Леван Иоселиани Мягмар гаригт хэлэхдээ, 327 хоригдолтой уулзсаны 225 нь цагдаа нарын зүй бус харилцааг илчилж, 157 нь шархадсан гэж мэдэгджээ. Сөрөг хүчний хоёр намын төв байрнаас салют, бензинтэй бөмбөг хийх эд зүйл олдсоныг цагдаа нар мэдээлж, тус намууд иргэдэд халдлага үйлдэхэд тусалж байна гэж буруутгав.
Ерөнхий сайд Кобахидзе Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр сөрөг хүчний намуудыг "хүчирхийллийн үүр" гэж нэрлээд, тэдний засгийн эрхийг булаан авах оролдлого бүтэлгүйтнэ гэж мэдэгджээ.
Ройтерс агентлагийн олж авсан камерын бичлэгээс харахад хар хувцастай 15 орчим эрэгтэй барилга руу дайран орж, Хабазиг эсэргүүцэл үзүүлэх үед нь шатнаас түлхэн унагасан бөгөөд толгой руу нь цохиж, өшиглөсөн байна.
Энэхүү жагсаал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ч нэг намын бодлогыг эсэргүүцсэн бүхэн хохирох болно гэж 75 настай Марина нулимс дуслуулсан ярьжээ.
Иргэн 42 минутын өмнө 202.21.114.141
Ард түмэнийг доромжилж, ардын төлөөх хүчийг ахан дүүсрүү нь чиглүүлж иргэний дайн гаргасан, байдаг л нэгэн ЭТГЭЭД 3-н ачааны онгоцоор улсын баялагийг хулгайлж эх орноосоо зугатажээ…
Мөрөөдөхөд мөнгө төлөх бишдээ 46 минутын өмнө 192.82.92.204
Оросын нөлөөнд байгаа цагт хүчирхийлэл, аллага, хэлмэгдүүлэлт, шоронгийн яргалал хэзээ ч дуусахгүй. Лев Толстойн алдартай ишлэл бий шүү дээ " орос бол дэлхийг галдан шатаахаар бүтээгдсэн бурханы нүгэлт үрс" гэж. Гэхдээ итгэл найдвар байна оросын хормой дор улсаа 30 жил дарангуйлсан Башир аргатай асс-АД-ыг Сири дийлж чадаж байхад ардчилсан суурьтай Гүржүүд оросын Мөрөөдөл намыг замхруулж Хий үзэгдэл болгож чадах биздээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх бишдээ, Мөрөөдөл нэртэй байхдаа ч яахав дээ,
Батый 1 цагийн өмнө 43.228.130.85
Гүржид "улбар шар " хувьсгал хийлгэж, сүйрүүлэх нь дээ. Украйны араас орж, барууныхны идэш болох нь. Ум ма ни бад мэ хум.
Зочин 2 цагийн өмнө 66.181.177.120
Америк барууны дарангуйлалаас, дээрэмдлэгээс салах гэж чардайж л бна.
иргэн 2 цагийн өмнө 66.181.183.170
Америк Барууны Ардчилал,,,,,Улс орнуудыг Дайн байлдаан_ Цус нулмисанд живүүлж эцэст нь Газар нутгийн нь хувааж аваад тухайэ Улсыг байхгүй болгож байна, Жнь,,,,,Украйныг Барууныхан хувааж авахаар болцон байна, одоо дараагийн Улс Гүрж,
Нэргүй 3 цагийн өмнө 203.17.23.177
ОРОСЫН ХАРЪЯАНААС БҮРМӨСӨН ГАРСАН УЛСААД ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН, АРДЧИЛАЛ БҮРЭН УТГААРАА ХӨГЖСӨН, ШУДАРГА СОНГУУЛЬ ЯВАГДДАГ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКС МАШ ӨНДӨР ХӨГЖӨӨД, ТАСРААД ЯВЧИХ ЮМ. ГЭТЭЛ ОРОСООС БҮРЭН САЛЖ ЧАДААГҮЙ МОНГОЛ МЭТИЙН УЛНЫ УЛСЫН ИРГЭЭД ДЭЭРХ ҮГСИЙГ МЭДЭХ Ч ГҮЙ ЯВЖ БАЙНА ЧААВААС
Б 3 цагийн өмнө 202.55.191.130
царь бсдагийн нөлөөлөл хаа сайгүй нурж байна даа. дэлхий мангад гэдэг нэртэй ооркуудын шившигт улсаас үүрд хагацах болтугай.