Хөгжлийн банкны хэргээр ял сонссон УЛСТӨРЧИД

Хөгжлийн банкны хэргээр ял сонссон УЛСТӨРЧИД

Хөгжлийн банкны хэргээр ял сонссон УЛСТӨРЧИД

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрийг өчигдөр /2024.12.11/ танилцууллаа. Ингэхдээ зарим улстөрчдийн ялыг хэвээр үлдээж, цагаатгасан хэргийг нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингээд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрчдийн шийдвэрийг танилцуулъя.


Ё.БААТАРБИЛЭГИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, 6 ЖИЛ ХОРИНО

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Баатарбилэгийг “НВЦ” ХХК-тай холбоотой хэрэгт тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан хэргийн үйл баримт, түүнд хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар зүйлчлэн таван жил хорих ял шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна гэж үзжээ.

Харин гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлого болгоогүй байх тул “… Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах…” талаар шийтгэх тогтоолын холбогдох заалтыг “… Ё.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөг гаргуулах …” болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ё.Баатарбилэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулсан нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн тул түүний эдлэх ял хуулийн хүчин төгөлдөр болж байна гэж хяналтын шатны шүүхээр шийдвэрлэлээ.

Тэрбээр "Би үндэслэлгүй хөрөнгөжих байтугай өөрийгөө өөдтэй хөрөнгөтэй иргэн гэдэгт итгэхгүй байна. Анх 2007 онд АТГ байгуулагдаж, ХОМ бөглөж байхад би Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байсан. Хоёр орон сууц, нэг жийп машинтай байсан. Өнөөдөр энэ хэмжээний л хөрөнгөтэй байгаа. Нэг нь Архангай аймагт бий. Сүүлийн 10 гаруй жил төрийн олон ажил хийсэн ч хувь хувьсгалаа хольж байгаагүй. Намайг 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа нь бараг өнөөдрийн байгаа байр савны үнэ тэр чигээрээ явж байна. Харамсалтай нь мөрдөхөөсөө эхлээд нотлох баримтыг нотлоогүй, шалгасанд гомдол гаргаж байна" гэдгийг хэлж байв.

Г.БАЙГАЛМААГИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэргээр яллаж, гурван сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хэргийг нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл хяналтын шатны шүүхээс Г.Байгалмаагийн холбогдсон МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан “Пирамид орд” ХХК-аар холбооны газар дээр орон сууц бариулахдаа төлбөрт авах ёстой орон сууцыг хувьдаа ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Тэрбээр өмнө нь шүүх хурлын үеэр "Хоёр хэрэгт буруутгагдаад байгаа. Нэг нь гарын үсэг дуурайлган зурсан гэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн тайлбарыг хоёр дахь шатанд няцаагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм байна гэж ойлгосон. Нөгөө нь мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хоёр жилийн хугацаанд 2021 оноос үе шаттайгаар хүмүүсийг орон сууцанд хамруулсан. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан юм уу, өөр зүйлд хувирган зарцуулсан гэдэг зүйл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй учраас мөнгө угаасан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлмээр байна.

“Пирамид орд” компани болон МоАХ хоёрын дунд байгуулсан гэрээ дуусаагүй, гэрээг дүгнээгүй байгаа гэдгийг ахин дахин мэдэгдсэн. Би бол өөрийгөө хорих ялаар шийтгэгдэх хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хүсч байна" гэдгийг хэлж байв.

Н.АЛТАНХУЯГИЙГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзжээ.

Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өмнө нь тайлбар өгөхдөө "Ерөнхий сайд гэдэг чинь бүхнийг шийддэг эсвэл чаддаг хүн биш. Манай Засгийн газрын үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж байсан.  Намайг Н.Алтанхуяг учраас Хөгжлийн банктай холбогдуулсан тогтоол олж, хэлмэгдүүлж байна.

"Хөгжлийн банкны хэрэгт хамаагүй юм байна" гээд хаях ёстой байхад хуцав аа, чам дээр дахиад Хөгжлийн банктай холбоотой тогтоол олчихлоо гээд прокурорын байгууллагаас хоёр удаа яллагдагч болгосон. Ингэж хэлмэгдүүлж болох уу" гэж хэлсэн удаатай.

САЙД АСАН Н.БАТБАЯРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монроуд” ХХК-д давуу байдал олгосон хэргийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар урьдчилсан дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзсэн байна. 

"Монроуд" ХХК-ийн Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхэд давуу байдал олгож, тус компанийн заасан үнийн дүнг буюу есөн тэрбум гаруй төгрөгийн хэргийг улсын төсвөөс гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг юм. Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхтөр нартай бүлэглэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд "Говийн зам" ХХК, "Энержи Ресурс" ХХК-иудаас барьсан замыг нь өндөр үнээр худалдан авч Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан 36 тэрбум гаруй төгрөгийг эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэдгийг шүүхээс мэдээлж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАЙДАЛААГИЙН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа юм. Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж байв. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргаж байжээ.

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болсон гэж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-12 103.57.94.47

Баттулгыг дагасан бүхэн балардаг, шоронд ордог, үхдэг эсвэл хүн алдаг ! Энэ Байгалмаа гэдэг хүүхэн одоо зүгээр л шорондоо ороосой, олон юм ярьж байж алуулах вий дээ хөөрхий, амьтны үр….

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.187.57

Алтанхуяг муу залиар л мултраад байдийм. 2012 онд эвгүй юм их хийж өрөнд унагасан гэдэг. Их өрийг нь саяхан төлж дуусгасан байх шүү бурхан минь

Avatar

Баясаа 2024-12-12 104.162.248.76

Ё. Баатарбилиг бол авилга авсан нь үнэн болмой

Avatar

Зочин 2024-12-12 202.55.188.119

Харин ч овоо шударга шүүгч хаанаас гараад ирэв сайшаалтай байна.Шударга бус үйлдэл гаргасан шүүгч нөхдийг зайлуулж. АВИЛГА аваа биз хууль санаатай буруу хэрэглэжээ. Алтан хуяг , Батбаяр Байгал нар ялтанхангууд мөн шүү.Ирээдүйн хүүхдүүд ТӨЛНӨ гээд ХҮҮГҮЙ БАРЬЦААГҮЙ хусдаг ГАРШСАН ХУЛГАЙЧИД ШДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-12-12 139.5.219.41

Дандаа АН-ыхныг л яллажээ.

Avatar

Зочин 2024-12-12 202.55.188.119

Баатарбилэг болон түүний намууд АН ЮМУУ.Уулаасаа АН чинь ичих нүүргүй ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН мафтжсан нөхөд шдээ. ЭБЭ САХАЛ САЙХАНБИЛЭГ гээд гадаадад гөлөг царайлаад зугатсан мэдээгүй ЮМУУ эсвэл чи ХАМТРАГЧ ХУЛГАЙЧ уу

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.46.32

дураараа бичдэг сайт уу, дахиж анхан шат дээрээ хэлэлцүүл гэсэн болохоос ял авчаагүй байгаа шүү, танайхыг нэр төрд халдсан гээд шүүхэд өгөх юм байна

Avatar

Нэргүй 2024-12-12 103.212.117.154

тэээг тэг.ха ха ха баатарбилгээ.

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.46.32

Хаха Найдалаа, Алтанхуяг, Батбаяр нь ял аваагүй шүү, та их мундаг хүн юмаа, хэдэн сарын дараагийнх зөгнөөд…. бусдын зовлонгоор цэнгээд жаргах байхдаа муусайн хувалзнууд

Avatar

ЗОЧИН 2024-12-12 103.111.68.3

МӨН БАТБАЯР САЙД АСНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧИГ БАЙСАН ШИНЭБААТАР БАС Л ЛУЙВРЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЛУЙВАРЧДЫГ ЭЗХЯ-НД ЦУГЛУУЛАН ЭХ ОРНОО СҮЙДЭЛСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН МӨНӨӨС МӨН

Avatar

ЗОЧИН 2024-12-12 103.111.68.3

БАТБАЯР САЙД ГЭМТ ХЭРЭГТЭН МӨН. ГАДНААС БОСГОСОН ХУГАЦАА ХҮҮТЭЙ МӨНГИЙГ ХЭЗЭЭ ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЗАМД ҮРЖ МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛСАН БА АЖИЛЧДАДАА БАЙР БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ ХЭЛЖ АВСАН ГАЗАР /3-"Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭНД/ ТАА ӨӨРИЙН КОМПАНИДАА БАЙР БАРИАД ЗАРЧИХСАН ЭТГЭЭД ЭНЭ НӨХРИЙН БАЛГААР САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ҮХШХ ЭЗХЯ БҮҮР ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАТАН БУУГАЖ ОЛОН ХҮН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВААД ГУДМАНД ГАРСАН ТӨРИЙН ХҮН БИШ ТҮҮНИЙ ТУСЛАХ БАЙСАН ЗАЛУУ НЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ БОЛООД ЯАЛА

Avatar

Zochin 2024-12-12 59.153.113.173

Ялыг нь эдлүүл!

Avatar

зочин 2024-12-12 103.57.94.202

Шүүх байгууллага нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргах ёстой юм уу Эсвэл нотлох баримтыг үл харгалзан өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхтэй юм уу Ямар ч нөхцөлд 1937 оных шиг бусдыг үндэслэлгүй хохироож хэлмэгдүүлж хэрхэвч болохгүй Мөн илт нотлогдоод байхад хэрэг завшуулж бас болохгүй Баатарбилэгт тулгасан ял л лав их эргэлзээтэй юм байна Хэрэг нь бүрэн нотлогдоогүй Хэргээ хүлээгээгүй гэж үзээд хүндрүүлж байх шиг байна

Avatar

Нэргүй 2024-12-12 203.91.115.51

Концесчин Мөнхбат яав? Бас л Хөгжлийн банктай холбоотойшдээ.

Avatar

Нэргүй 2024-12-12 103.57.94.47

Баттулгыг дагасан бүхэн баларч төгсдөг,Байгалмаа хүүхэ н бас шалдаа буугаад шалдан гүйлээ, хөөрхий….амь насаа алдахгүй л гарвал орон шорон ч яамай, гарцаагүй л суух боллоо доо ! Ээ ниргүүлсэн тэнгэрээ гэж…

Avatar

Бодит түүх 2024-12-12 59.153.86.201

Энэ бол МАН ын төмсөгдөж ам барих ажиллагаа, хуучин мэнгэт сайн хийдэг байсан, одоо хүүхдүүд нь бүгд мэргэжлийн боллоо дооо

Avatar

зочин 2024-12-12 103.57.94.202

Чи бүү улстөрж Бүү бусдыг гүтгэ Үүнд нам байтугай төр засаг ерөнхийлөгч ч оролцох эрх хаагдсан АН-ынхны төр барьж байх үед хууль хяналтын байгууллагуудыг үндсэнд нь өөрийн мэдэлд оруулж дураараа авирладаг бусдыг хэлмэгдүүлсэн ноцтой байдал үүссэн Ялангуяа сөрөг талын хэд хэдэн зүтгэлтэн улс төрийн хэлмэгдэлд өртсөнд Үүнийг нарийвчлан хянаж үзээд хуульд өөрчлөлт оруулсан Зөрчил гарах үндэслэлүүд нь арилсан гэдэн

Avatar

Нэргүй 2024-12-12 124.158.104.69

Төрийн эзэмшлийн Хөгжлийн гэсэн гоё нэртэй банк. Төрийн өмчтэй л бол тэр чигээрээ хулгай луйвар гэдгийг номолсон хэргүүд. Тэр хэзээ ч хулгайч, ямагт хулгайч.

Avatar

зочин 2024-12-12 103.57.94.202

Төр өмчтэй байх эрхтэй шаардлагатай Бүхнийг хувьд шилжүүл гэдэг бол туйлшрал Төрийн өмчгүй улс орон байхгүй Зарим орон үүнийг улс орныхоо хөгжлийг түргэтгэх локомотив болгон ашиглаж байна Энэ нь ч зохих үр дүнгээ өгч байна Үүнийг хятад орос энэтхэг зэрэг олон орны жишээн дээр харж болно Харин бүхнийг хувьд гэж туйлширсан барууны орнуудын хөгжил удааширч эдийн засгийн хүч чадал нь буурч байна

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.190.194

Энэ Найдалаа гэж бас худ гар уу

Avatar

зочин 2024-12-12 202.126.89.189

хулгайч нарын нурууг бөхийлгөх цаг ирэх байлгүй дээ

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.160.111

Болж дээ , шүүх авлигын хонгилоос гарч шүүхийнхээ замаар орж байгаад иргэд улам бүр талархана . Одоо ЖДҮ , НҮҮРС , НОГООН , ГААЛЬ , ТЗ гээд Ундармаа , Хаянхярвхх зэрэг рүүгээ орно …

Avatar

Нэргүй 2024-12-12 202.21.109.10

тэгж сэтгэлээ хуураад яах вэ шүүдэг бол сахал Муу балаг нар зугаалж явах уу

Avatar

1 2024-12-12 202.21.115.165

MAN hongildohoor shiidej dee

Avatar

Цөг 2024-12-12 202.21.109.10

Өнөрөөдөх нэртэй болсон шүү

Avatar

БОЛД 2024-12-12 192.82.64.215

ЦОГТБААТАР ЯЛ АВЧЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж