ШУТИС ангиа дэлхийн хамгийн хүнд металлаар гоёлоо

ШУТИС ангиа дэлхийн хамгийн хүнд металлаар гоёлоо

ШУТИС ангиа дэлхийн хамгийн хүнд металлаар гоёлоо

Дэлхий дээр хамгийн өргөн тархсан мөн хамгийн хүнд металл бол уран юм. Энэ металлын талаарх сонирхолтой мэдээллүүдийг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль шинээр тохижуулсан ангийн ханандаа өлгөжээ. Уг тохижилтын ажлыг  2023 онд  ШУТИС болон “Бадрах Энержи”  компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компани хийж энэ сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

Хүлээн авалтын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан “Монгол Улсад мэдлэг чадвартай, инженер сэтгэхүйтэй, үйлдвэрлэгч боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж буйд баяртай байна,” гэв.

Шинэ уул уурхайн салбарыг хөгжүүлж байгаа “Бадрах Энержи” компани нь  геологи, уул уурхай, цөмийн болон химийн технологиийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор ШУТИС- тай  хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.  Оюутнуудад хамтарсан төсөл, дадлагын ажлаар дамжуулан үнэ цэн бүхий бодит туршлага эзэмжих боломж олгохын зэрэгцээ ГДУО технологийг танилцуулсан семинар зохион байгуулах, эрдэмтэн, багш профессоруудыг олон улсад нэр хүндтэй  мэргэжилтнүүдийн сургалтад хамруулах зэрэг нь хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төлөвлөгдөөд байгаа ажлууд юм.

Ийм сонирхолтой ангийг нээх үеэр “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард: “Хичээлийн танхимын тохижилтыг дэмжсэнээрээ манай компани ураны салбарын ирээдүйн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд оролцож байгаа юм,” хэмээв.

“Бадрах Энержи” компани нь 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлснээр 1,600 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байгаа. Үүнээс 800 орчим нь компанийн үндсэн ажилтнууд байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.191.193

Алт, цагаан алт, гянт (вольфрам), рени, плутони, осми г.м уранаас хүнд металлууд зөндөө байна

Avatar

Нэргүй 2024-12-12 59.153.115.209

Батцагаан Батмөнхөө
Хамгийн хүнд металл мөн үү
2-рт Гарчигаа зөв өг
Бас нэг юм- ШУТИС-ын оюутнуудаас одоо 2 толгойтой… гарахгүй биз.
Нөгөө хашгираад дайраад байдаг малнуудаас асуусан уу ?

Avatar

Зочин 2024-12-12 202.72.243.182

Юуных нь хүнд металл вэ? Хананд нь нэг самбар л хадаж өгсөн байна ш дээ.

Avatar

Нэргүй 2024-12-12 139.5.216.246

Их улайрч бна даа, нүүрс шахмал түлшнийхээ ялгааг мэдэхгүй эрдэмтэд нэртэй сэтэрт дуртай малнууд, мал ч та нараас дээр

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.184.234

ха ха сургуультай нь мөнгөөр зодчих юм байна л дөө. багш сурагчгүй одоо таг гэж

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.41.121

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

Avatar

лутаа 2024-12-12 66.181.164.23

Мардайн Ураныг Орос ах нар Монгол нохой ч ойртуулалгүй байсаар зөөж дуусгасан, Оюутолгойн гүний уурхайн залуус хэдэн зуун метрийн гүнд ч ямар ч нүх сүв туннелийг ухах нарийн технологи инновацийг гартаа оруулчихлаа, орчин үеийн техник технологи эзэмшчихлээ Метро бол тэдэнд хүүхдийн тоглоом шүү, улс орныг хорлох гэсэн гадны тархи угаалтанд автсаар 2,3 толгойтой хурга ишиг ярьсаар утаа түгжрэлтэйгээ зууралдсаар ертөнцийн адаг хөгжлийн мухар туйл боллоо,

Avatar

Del 2024-12-12 202.55.188.33

хамгийн хүнд жинтэй биш шүү

Avatar

Нэргүй 2024-12-12 59.153.113.131

Манай МОНГОЛ шиг хсэг попчид Ардчилал нэрээр УРАНД ХОРДОНО гэж гадны санхүүжилээр мөнгө авч замбараагүй ярьдаг улс энэ дэлхийд бна уу. Ураныг хэрэглэсээр, Олборлосоор байгаа ДЭЛХИЙН хүмүүс хордож үхээд байгаа нь хаан байна. Ийм завхарсан улс орон хаана байна. Джртай болгон нь ШУ нийг үгүйсгэж ульдаг АРДЧИЛАЛ гэж хаана байна. ШИНЖЛЭХ УХААНГҮЙ дэмийрч амьдрах гээюү, Дэлхийн доог болж тусгаар тогтнолоо алдах гээюү

Avatar

Хоосон 2024-12-12 192.82.66.243

Мөрөөдлийн Популизм, Хоосон гадна хэлбэр , зан үйл ёс төдийхөн

Avatar

Нэргүй 2024-12-12 103.212.117.219

Уранд хордсон хүн бичжээ

Avatar

Зочин 2024-12-12 202.9.41.35

Зөв бичсэн бна. Хүн хордож үхсэний дараа хүн металл болно.

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.160.111

Монгол хэлгүй монгол улс … сөнөж байна даа …

Avatar

Зочин 2024-12-12 186.106.168.140

Энэ гарчигийг юу гэж ойлгох вэ, алдааг хянана гэж байдаггүй юм байхдаа

Avatar

Оюутан 2024-12-12 66.181.183.235

Сургууль бол хөгжлийн тэг зогсолтонд орсон.
Хувийн компаний хөрөнгө оруулалтыг өөрийн мэт дүр эсгээд хэрэггүй.
Оюутнуудад сүүлийн жилүүдэд гялтайх орчин алга…

Avatar

Аяа 2024-12-12 103.71.101.61

Гарчигнаасаа алдаатай байгаа нь Батцагаан Баянмөнхийн алдаа юу??? ХҮН МЕТАЛЛААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж