Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж буй. Төсвийн ажлын хэсгээс зарим яамдын төсвийг танах саналыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд нар зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа юм. 2024 оны байдлаар Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хамгийн олон худалдан авах ажиллагааны тендер төлөвлөсөн салбаруудыг танилцуулъя.
Монгол Улсын засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ирэх оны төсвийг 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Харин нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталжээ. Энэ нь өнгөрсөн оноос 648 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30.4 хувиар өссөн дүнтэй байна.
2024 онд Хамгийн олон тендер төлөвлөсөн 5 төсвийн ерөнхийлөн захирагч:
Монгол Улсын нийт төсвийн зарлагын 70 гаруй хувийг урсгал зардал эзэлдэг. Харин нийслэлийн 2025 оны төсвийн 1.3 их наяд төгрөгийг урсгалд зардалд зарцуулахаар тооцжээ. Энэ оны байдлаар нийслэлийн Засаг дарга 3169 тендер төлөвлөсөн бол, Эрчим хүчний сайд 2940 тендер төлөвлөжээ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.67
Тендр нэртэй манж х***а шааруудын урсгл хулгайг болио боли аймшгиых манж х***а шааруудыг хулгай зэлгээ хийдг бузр арга манж х***а шаарууд завшдаг адгиын ү/а таслн зогсоо. Тендр гэж худлаа шааж манж х***а хахтлаа завшдг лаларуудыг л***р болго.