Төмөр замын хохирлыг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроор төлүүлье!

Төмөр замын хохирлыг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроор төлүүлье!

Төмөр замын хохирлыг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроор төлүүлье!

Үнэндээ, түүнийг “гөлөөг” ч гэж тоох хүсэл алга. Гэвчиг, Монголын эдийн засагт учруулсан хор хохирлыг бодохоор Х.Баттулгын балгийг үеийн үед жигшүүлэх ёстой юм. Түүний улс төрийн үр дагаврыг бодитоор харъя гэвэл өнөөдрийн Улаанбаатарын утаа, угаар. Тиймээс “Царигийн тухай дахиж битгий яриач” гэж Женко.Баттулга мянга гуйлаа гээд царигаас болж алдсан цаг хугацаа, хохирсон хөрөнгө мөнгө нөхөгдөхгүй. Төмөр замын түүхэнд эх оронч Х.Баттулга биш эдийн засгийн алуурчин гэж үлдэх магадлал нь илүү.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого УИХ-аар 2010 онд батлагдсан гэвэл экспортын төмөр зам тойрсон хэлэлцээ ба хэрүүл 14 жил үргэлжилж  байна. Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээтэй холбох гүүрэн байгууламжийг хятадууд хамгийн хурдан хугацаанд барьж ашиглалтад орууллаа гэхэд дор хаяж гурван жил болно. Багагүй хөрөнгө мөнгө шаардагдана. Монголд бэлэн мөнгө байхгүй тул нүүрсээрээ бартер хийхээр болсон.

Гээд “Чайна Энержи”-тэй гэрээ байгуулахаас өмнө алдагдсан төмөр замын асуудлыг ярих ёстой, Монголын эдийн засагт учруулсан хор хохирлыг барагдуулах шаардлагатай.

Тэр тусмаа Аж үйлдвэрийн сайд нь “Гашуунсухайтын төмөр замыг есөн жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан бол Монгол Улс 232 сая тонн нүүрс экспортод гаргаж, хамгийн багадаа 18.5 тэр ам.долларыг олох байсан” гэх ноцтой баримт дэлгэсэн. Хууль шүүх нь томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үнэнч бол энэ баримтын араас явах ёстой юм.

Есөн жилийн өмнө Женко.Баттулгын гацаасан Гашуунсухайтын төмөр замын төсөл ганц Монгол Улсад хор хохирол учруулаагүй аж. Ц.Туваан сайдад хүргүүлсэн албан захидалдаа “Чайна Энержи” компани “Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн. Одоо 4.1 тэрбум юань зарцуулж байж, хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулах ба үүнд 3-4 жил зарцуулахаар байна” гэсэн нь зүгээр ч нэг сануулга биш болох нь ойлгомжтой.

-Нэг-

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг М.Энхсайхан хариуцаж байсан билээ. Монголын Засгийн газраас зарласан олон улсын тендерт Монгол талаас “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа ресурс”, Японы “Сүмитома” гэх хамтарсан консерциум ялалт байгуулсан.

М.Энхсайханы боловсруулсан төсөлд:

  • Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулна. Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгана.
  • Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргана.
  • Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Монгол Улсын хуулинд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн роялти төлнө.
  • Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессын гэрээний хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж ирсэн Гашуунсухайт төмөр замд Чингис бондоос зарцуулсан бодит зардлыг санхүү, техникийн болон хууль зүйн дүн шинжилгээнд үндэслэн Засгийн газарт буцаан төлнө.
  • Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг хоёроос доошгүй зах зээлд борлуулах үүрэг хүлээнэ. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гаргана.

Гэх мэт заалтуудыг  хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байдаг. Гэвчиг Х.Баттулга, З.Энхболд нарын эсэргүүцлээс болж энэ төсөл нурсан юм. Төслийг унагаасан 40 их наядын нүүрсний хулгайчдын бидэнд өгдөг тайлбар нь “Тавантолгойг та нарт үлдээлээ” гэх үг. Олон жилийн дараа, Х.Баттулга, З.Энхболд нарын Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцсэн шалтгааныг одоо л монголчууд ойлгож байх шиг.

Хоржоонтой нь, Монголын “Тавантолгой”-н төсөл нуран унахтай зэрэгцээд Оросын “Эльга” төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Монголчууд Владивостокоор нүүрсээ далайд гаргана гэж мөрөөдөх зуур Орос-Хятад хоёр нарийн царигтай төмөр замаар холбогдсон байдаг.

Хорлонтой нь, Женко.Баттулгын балгийг засахын тулд Хятадын “Чайна энержи”-д 20 жилийн турш 30 хувийн хямдралтай үнээр нүүрсээ өгөхөөр болж байна. Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг хийж, гүүрэн байгууламжийг барилаа гэж бодоход хамгийн ихдээ 25 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр Гашуунсухайтын төмөр замаар "Чайна Энержи"-ийн нүүрс нь урагшаа зөөвөрлөгдөх юм байна гэж ойлгоход болно. Хамгийн хорлонтой нь, "Чайна Энержи"-ийн шахалтыг хүлээж авахгүй бол бид далайд бүү хэл Хятадад гарцгүй болно. Үүнийг л жинхэнэ эдийн засгийн эсрэг терроризм гэнэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!

-Хоёр-

“Чайна энержи” компаниас ирүүлсэн ил захидалд Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, манай хил рүү тавьсан нарийн царигтай төмөр замыг барихад нийтдээ 7.1 тэрбум юань зарцуулсан болохоо дурдсан байдаг. Үүний алдагдал нь 2.7 тэрбум юань болсон. Д.Баясгалан, Х.Баттулга нарын барьсан Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбох гүүрэн гарц барихад 4.1 тэрбум юань шаардлагатай. Энэ бүгдийг Монголын Засгийн газар хариуцна.

Товчхондоо, УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Бодь”-ийн Д.Баясгалан хоёрын тавьсан мухар төмөр замыг холбохын тулд Монгол Улс баялгаа бараг үнэгүй шахам өгөхөөр болж байна.

Өөрөөр хэлбэл, Хятадын “Чайна энержи”-тэй хийсэн аман тохиролцоогоор  гэрээг16-20 жилээр байгуулна. Төлбөрийг барагдуулахдаа 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос 20 сая тонн нүүрс бартераар төлнө. Ингэхдээ зах зээлийн үнээс 30 хувийн хямдрал үзүүлэхээр тохирчээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшилд байдаг бүлэг ордоос сайн чанарын нүүрсний нөөцтэй, шинэ уурхай дээр ажиллах сонирхлоо хятадууд тулгасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн байгуулсан дөрвөн оффтейк гэрээ бий. Нэг нь “Бодь интернэшнл” ХХК-тай 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн /ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот/ гэрээ . Уг гэрээнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн агаад 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй уг гэрээний нийт санхүүжилт 1.3 тэрбум ам.доллар. Үүнээс 895.6 сая ам.долларыг нь нүүрсээр төлөхөөр, нэг тонныг нь 60 ам.доллараар тооцож бартердсан байдаг.

Тэдний  барьсан экспортын гэх төмөр зам нь нэгд, мухар. Хоёрт, өргөн царигтай, гуравт, Хятадын талаас хил дээр орж ирэх цэг нь манай төмөр замаас нийтдээ 32 метр өндөр. Үүнийг засахын тулд Монголын төр өнөөдөр “Чайна энержи”-ийн аманд багтаад сууж байна. Гашуунсухайтын төмөр замын төслөөс болж улсаа алдагдалд оруулсан хэрэгт “Шинхуа энержи”-ийн удирдлагууд шоронд суусан гэдэг. Тэгвэл Монголыг дааж давшгүй өрөнд унагасан Х.Баттулга, Д.Баясгалан хоёроос замын хохирлыг төлүүлье!

Эцэст нь хэлэхэд М.Энхсайхан биш Женко.Баттулга өөрөө үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлтэй хүн юм байна шүү дээ?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгүүлчийн нэрийг бага гутаа! 2024-12-12 203.98.77.153

Юмаа ойлгочихоод хов цацаач. Ямар ч судалгаагүй, зорилго нь зөвхөн хов хөөцөлдөж, хэн нэгэн рүү дайрах гэж чичирсэн, үнэхээр өрөвдөлтэй нийтлэл байна. Чи сэтгүүлч юм бол үнэнийг мэдээлэх үүрэгтэй. Мэргэжлийн давуу талаа хувийн хүсэл тачаалаа хангахад, эсхүл хэн нэгний тачъяадлыг тайлах з****г болгож болохгүй. Чи ийм ядруу байх юм бол өрсөлдөөнт зах зээлд чи гээгдэх болно. Чиний үр хдэд үйлийн үр нь очих болно гэдгийг мэддэг үү?

Avatar

нэр 2024-12-12 202.179.31.242

машинаар зөөгөөд хулгайлаад зарчихсан одоо төмөр замаар бол нэг том машинаас 200 дахин илүү даацтай байх шүү. хулгайлах боломж нь ч бас ийм дахин ихсэх байх
даа

Avatar

Түүх давтагдана 2024-12-12 103.212.162.104

Х.Баттулга насны эцэст орос эхнэрийн халамжаар Москвад сүүлчийн амьдралаа. өнгөрүүлэх байх даа..Цаг хугацаа өнгөрөх бүр цаг хугацааны шүүлтүүрт орж шинэ үе түүнийг хуулийн хайчинд авчирах цаг ирнэ

Avatar

Зэээ 2024-12-12 66.181.160.59

Жинэхэн Хятад цалинтай сэтгүүлч бна даа?!Монголыг монголоор нь алалцуулах захиалга бна.Үнэндээ Хятад улс Ганц модны боомт дээр аль хэдийн ТЗ-аа авчирсанбсн штээ!!! Холбохоосоо илүү Нүүрс тээврийн том Машинуудаа Монгол руу нэвтрүүлэх Зах зээлээ л хамгаалж өдий хүрсэн юм.Одоо гагцхүү улс орон бүр шахам Дайны ЭЗ-т шилжээд бгаа тул Монгол нүүрс Ахиу Авах болоод бна даа.Тэгээд л ТЗ аа холбох болохоор чам мэт Нохойнуудаар боргуулж бгаад Монгол буруутай болгож Хэн нэг Монголыг буруутан болож ЗГ-г дара

Avatar

Нэргүй 2024-12-12 110.175.196.223

АХИН ЁРӨНХИЙЛӨГЧ БОЛГОМООР БАЙХ ЮМ

Avatar

Нэргүй 2024-12-12 110.175.196.223

Халтмаа Баттулга үхэж далд ордоггүй юм уу үр хүүхэд лай ланчиг нь хүртэж л таарна

Avatar

Нэргүй 2024-12-12 103.212.118.49

ХУЛГАЙЧИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОДОГ ҮХЭР МОНГОЛЧУУД

Avatar

Нэргүй 2024-12-12 110.175.196.223

Ахиад Ёрөнхийдөгч болгомоор байна

Avatar

Нэргүй 2024-12-12 124.158.104.163

Солонгос Японд манай энэ мухар төмөр захын тухай "Жонку кейс"нэртэй сургамж бизнес -ийн хичээл ордог гэнэ. Монголыг жонку -г хар, ингэж болохгүй шүү гээд заадаг байна.

Avatar

Irgen 2024-12-12 202.126.88.184

yag unen! 2 muu shunliin gulug!

Avatar

Ухрах эс урагшлар 2024-12-12 139.5.217.83

2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшиж ялалт байгуулахаас их зүйл шалтгаална. У.Хүрэлсүхгүй Х.Баттулгагүй Л.Оюунэрдэний хамааралгүй Н.Алтанхуяггүй

Avatar

Нэргүй 2024-12-12 98.193.13.144

Horlontoi 2 pizdakiin baigaa buh yumiig ni zaraad ch hamaagui toluulne shuu

Avatar

Нэргүй 2024-12-12 176.66.87.78

Тэр манай биш орос нохой…

Avatar

Нэргүй 2024-12-12 202.179.31.242

танай хятад биш

Avatar

Зочин 2024-12-12 66.181.189.190

цариг УИХ ын буруу боллоо. мухар болсон нь төмөр замын өндөр солбицлыг зөрүүлсэн нь хэний буруу юм бэ

Avatar

Нэргүй 2024-12-12 202.131.225.197

ЖОНХУУ жангаа ид.

Avatar

зочин 2024-12-12 103.57.92.185

Жонхуу,Баясгалан 2-н хамаг хөрөнгийг хураан ,өөрсдийг нь шоронд хийн хөдөлмөр эрхлүүлж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй.

Avatar

өөө 2024-12-12 66.181.164.23

Зөөвч овоог францууд газар доор уусган олборлох технологиор олборлох юм байна Мардайн уурхайг Орос ах нар маань ямаршуухан технологиор ухаж зөөж дуусгасан юм болоо, манай их мэдэгчид нэг сайхан халаач хамуудаа… хүрз жоотуу барьсан цаазын ялтнуудаар бараг чаацын бишүү. Хэд хэдэн толгой хөлтэй хурга ишиг хэр их төрж байв даа бас хамуудаа…

Avatar

Нэргүй 2024-12-12 202.179.31.242

хүхэрийн хүчил аюултай идэмхий химийн бодис.шахсан хүчилээ 100% буцаан соруулан авч чадахгүй .тэр бодис тэндээ үүрд үлднэ гэж боддог бол

Avatar

Зочин 2024-12-12 202.55.188.84

ГУЦ ГУЦ, ГУЦ ӨӨ, ГУЦ ГУУ! БИТГИЙ МӨРӨӨД. МАНАН МАФИЙНХАН ӨӨРСДӨӨ ГАЦААСАН ШДЭЭ! К КК

Avatar

Нэргүй 2024-12-12 103.212.119.99

Гэхдээ хятадыг шүтэж болохгүй. Орсоор дайруулж далайд нүүрсээ гарах гарцыг судлах хэрэгтэй. Орос хятад яг адилхан монголын эрх ашгийг бодохгүй зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодно. Ер газраа ухаж баяжсанаас тархи ажлуулж ухаанаар аа үйлдвэрлэл хөгжүүлж бүтээгдэхүүн гаргаж худалдан баялаг бүтээх нь зөв. Зөвхөн мал аж ахуйн чиглэлээр боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэл хөгжүүлбэл хөгжинө.

Avatar

Нэргүй 2024-12-12 103.212.119.99

Баттулгатай алдагдсан төмөр замын асуудлыг ярих ёстой, Монголын эдийн засагт учруулсан хор хохирлыг шалгаж тогтоон шүүхээр шийдвэр гаргуулж энэ хүнээр төлүүлэх шаардлагатай. Улс эх орноо бус зөвхөн амиа бодсон явцуу бодолтой, тулга тойрсон сэтэхүйтэй өөрийгөө мафийн эзнээр товойлгож оролдсон өөрөөсөө хэтрэхгүй богино ухаан муу хүнд яах гэж итгэдэг байна даа миний монголын ард түмэн. Үүнийг баримт судалж шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-12-12 202.179.31.242

машинаар зөөгөөд хулгайлаад зарчихсан одоо төмөр замаар бол нэг том машинаас 200 дахин илүү даацтай байх шүү. хулгайлах боломж нь ч бас ийм дахин ихсэх байх
даа

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.41.93

АН олонх байхдаа УИХ-аар төмөр замыг өргөн цагирагтай байна гэж баталсан байхад Х.Баттулгыг ганцаараа буруутан мэтээр бичих нь учир дутагдалтай юм. Тэр үед хэн хэн гар өргөн баталсныг ил болгох хэрэгтэй байна

Avatar

Зочин 2024-12-12 202.126.89.146

За яг нарийндаа бол өргөн нарийнийг нь УЛСЫН ИХ ХУРАЛ шийдсэн байх шүү!!!…Баясгаланд бол бүр ч хамаагүй байх шүү!!!

Avatar

Баянхонгор 2024-12-12 66.181.186.34

жэнко баясгалан хоёрын бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хөдөлмөр эрхлүүлж төлүүлэх ёстой .

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.161.71

Нямсүрэн гэдэг мал хэдэн жил энэ сэдэвээр бичлээ.М.Энхсайханаас өөр өмөөлж,хамгаалах,өөр бичих зүйл алга уу.

Avatar

Монгол Улсын иргэн 2024-12-12 66.181.161.141

маш зөв. улсаасаа урвасан, эх орондоо гай тарьсан, өөдгүй муу 2 новшоор учруулсан хохирлыг нь төлж барагдуул!!!. тэртэй тэргүй Монголын хамаг өөдтэй бүхэн Баттулга новшийн өмч болсон биз дээ. бирдийн ходоодтой, ханаж цадахаа мэдэхгүй, шуналын тулам баясгалан, Баттулга хоёр, идлээ уулаа гэхэд ядаж 10 хувийг нь үлдээж болноо доо, 100 хувь гударна гэж юу байхавдээ. нэг өдөр л хага үсэрнэ шүү дээ

Avatar

Нэргүй 2024-12-12 202.131.236.22

нарийн төмөр замаар саадгүй тээвэрлэгдэж газрын ойрд бага зардлаар эзэндээ хүрч байх учиртай нүүрсний тээврийн зардал үй түмэн машинтай хятад компанийн , эдгээр машинын хоол болох асар их шатахуун нь оросын ашиг болон эзэн ухаантай биднээс илүү 2 хөршид илүү хожоо өгнө.

Avatar

зочин 2024-12-12 66.181.160.112

Гүээ хий гэснийг нь л хийсэн Баясгалан ямар хамаатай юм бэ ? Өргөн нарийнийг нь зааж өгсөн УИХ буруутай шдэ

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.178.243

яааж хорлохоороо ингэж хорлонтой байдаг байнаа монголын усыг ууж, малынх нь мах идэж өсчихөөд яаж шороон дээр нь гишгээд …ухаан санаанд багтахгүй шүү

Avatar

УИХ гишүүнээс нэрийг татаж хорьж шалга 2024-12-12 14.1.81.136

Өмнөд Солонгосын хууль хяналтын байгуулга шиг ажиллах хэрэгтэй. Одоо Х.Баттулгыг хорих цаг болсон

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.179.91

Хүрэлсүх Ерөнхий прокурорыг дуудаад ширээ шааж загнахаас нааш хөдлөхгүй ээ!!!

Avatar

Нэргүй 2024-12-12 45.117.35.11

Ene Tuvd Hujaa 2 ochood niilchihsen

Avatar

сонгогч 2024-12-12 202.9.46.26

Монголын хөгжлийг хэдэн 10 жилээр хойш татсан урвагчид ……………

Avatar

Нэргүй 2024-12-12 180.149.80.74

Женкогийн ар талд хутгыг нь бариад амаа билүүдээд, алхаа цохиод сууж байсан нь ЗИКА шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-12-12 122.201.31.135

"байж болзошгүй, үлдэх магадлал илүү" гээд бөөрөнхийлгүй шууд "байсан, үлдэх" гээд бич Айсны хэрэггүй Үнэн юм чинь үнэн байна

Avatar

Нэргүй 2024-12-12 122.201.31.135

"байж болзошгүй, үлдэх магадлал илүү" гээд бөөрөнхийлгүй шууд "байсан, үлдэх" гээд биш Айсны хэрэггүй Үнэн юм чинь үнэн байна

Avatar

Нэргүй 2024-12-12 202.131.238.26

Түүхийн өмнө хариуцлага хүлээх өдөр ирнэ

Avatar

Зөнч 2024-12-12 139.5.216.69

Оросын тавиул Х.баттулгын гай удаан үргэлжилнэ. Харин ажил хийсэн Голомт энд ямар хамаа байна аа,нарийн царигыг өргөн болгосон жэнкогийн гар хөл Удаанжаргал гэгч хулгайч +үндсэн хуулийн Цэц жинхэнэ төрийн дайснууд шүү

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.179.91

Тэр үед Цэц-ийн дарга нь хэн байсан бэ?? Мэдэх хүн байна уу?

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.179.91

Женкогоор хохирол төлүүлээд зогсохгүй эх орноо хорлон сүйтгэсэн эрүүгийн хэрэгт шоронд хийх ёстой!!! Хууль шүүх нь хөдлөхгүй бол Хүрэлсүх, О-эрдэнэ нар (хэрэв Женкод барьцаалагдаагүй л юм бол) хөдлөх үүрэгтэй шүү!!!!

Avatar

Иргэн 2024-12-12 59.153.115.66

Нүүрсээр төлбөр тооцоог нь хийж Монголдоо төмөр зам тавьж, нүүрсний цахилгаан станц барьж байгаа бол энэ Монголын хөрөнгөтнүүдийн эх орноо гэсэн маш ухаалаг шийдвэр. Яагаад гэвэл төмөр замгүй бол нүүрсээ гадагшаа гаргаж чадахгүй, нүүрсний ЦС барихад гадгаас валют өгөх хориотой байдаг.Энэ гэрээний хүчинд Монгол нүүрсээ гаргах төмөр замтай болсон мөн нүүрсээр ажилладаг ЦС-тай болж байна..Монголд ЗУРГААН ТЭРБУМ тонн коксждог нүүрс бий.

Avatar

Нэргүй 2024-12-12 202.179.11.230

Nariin tsarig heregtei baijee. Battulgaar tuluuluh ni zuv.

Avatar

Иргэн 2024-12-12 202.126.90.139

энэ хэн нэгний захиалгаар бичжээ дээ

Avatar

үнэншдээ 2024-12-12 202.179.18.152

2017 онд эрээнрүү явсан юм олон баярхонгор аймгийн наймаачин хүүхнүүд тэр дунд УБИС-ын хятад 2 багш явж байсан бүгд маазраад Монголоор яриад тэгсэн сүүлдээ улс төр болооод явсан яриан тэгсэн яг энэ нүүрс төмөр зам ярьж байсан энэ ЕӨК байсан биздээ их буруу хүнээс сонгосон Монголууд манай нүүрс хэрэглэж байгаа оргил үеийг ашиглаагүй удахгүй хойд орос чинь манайхтай нарийн төмөр зам холбогдон гэж хэлж билээ

Avatar

Баянаа 2024-12-12 66.181.186.34

малаа чиний бөгсийг нь цэврүүттэл долоодог жэнкогын чинь бузар асгараад халиад дийлдэхгүй байхад захиалгаар бичиж гэж суудаг монгол хүн байх уу ? шоронд хийж шонд өлгөх нь тодорхой . үе удмаараа үхэж далд ор

Avatar

hi 2024-12-12 174.114.218.139

china nar ta naraar tohuurhaj bn esbel ta nar chinad xydaldagdsan bn.
10 km tumur zam baihad yun 3 jil be tiim um xezee ch bhgui,deer ord gazar abna ch geh shig, Man p**a butehgui ee
china nar ygaasaa tumur zamiig xolbyylahgui ilt medegdeed bn

Avatar

Нэргүй 2024-12-12 124.158.104.69

Баабар. мн – ийн Оргилмаа гэгч я***н эм Гашуусухайтын төмөр замыг Элбэгдорж гацаасан гэж бичээд байгаа. Тэр бузар эм жонхуугаас мөнгө авчихаж гэдэг нь мэдэгддэг. Ерөөсөө жонхуугийн луйврыг бичих зориггүй болчихсон авгай. Бусдыг нь болохоор алаад алаад хаядаг я***н эм.

Avatar

Нэргүй 2024-12-12 103.57.94.47

Женко нохой энэ үл бүтэх үйл хэргээ одоо болохоор Алта нхуяг, Элбэгээ хоёрт тохохоор шийдээд баахан юм зохио гоод соошлоор балбаад эхлэх нь үү дээ ! Мөн ч цайчихсан хулгайч шүү ! "Оросын төсөл" хэрэгжүүлж байгаадаа тун ч маадгар давруун байгаа банхар даа.
Монголын ард түмэнд чамайг шүүх цаг ирнэ дээ, гайгүй !!!

Avatar

Нэргүй 2024-12-12 103.212.117.219

Малнуудаа , Хятадын тавьсан болгоныг зөвшөөрөх албагүй…Юун 20жил 30% хямдралтай өгөх , тийм юм байхгүй… Гэрээ хийж чадахгүй бол ЗАЙЛЦГАА, Засгаас ЗАЙЛЦГАА…

Avatar

Нэргүй 2024-12-12 103.87.255.177

Эргүү хар ацан бандаашаа олон улсын харилцаа гэрээ хэлэлцээр гэдэг чинь бид хүсэхгүй байна гээд буруу хараад суучихвал өөрсдөө л илүү их хориг хаалтанд ордог харилцаа байдаг юм. Одоо нэгэнт манайх Женког хайртай хар гөлгийн чинь гайгаар энэ Орос, Хятад хоёрын чинь урхинд улам л тарчлах тавилантай аж

Avatar

Нэргүй 2024-12-12 59.153.113.203

Баттулга баривчлан ял тулгах өдөр Монгол ялах болно.

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.189.206

Хүрэлсүх улс төрөөс явж байж Жонхуу шүүгдэнэ. Данх ч бас..

Avatar

Zochin 2024-12-12 139.5.216.239

Ene huvalznuudaas baigaa tsagt Mongol uls hugjij Ard irged saihan amidrah ne yu l bol

Avatar

Нэргүй 2024-12-12 43.242.242.59

Ийм л хүнийг АН өөрөө намын дарга,Монгол улсын Ерөнхийлөгч болгосон. Энд юм бичээд байгаа хүмүүс түүнийг дэмжиж саналаа өгсөн. Тэгэхээр сонгосон хүмүүстэй ч гэсэн хариуцлага ярих ёстой. Х.Баттулга одоо ч гэсэн АН-ын гишүүн хэвээрээ байна. Энэ намаас УИХ-д сонгогдсон. Олон хүн түүнийг дэмжиж саналаа өгчээ. өргөн цагирагийг АН нь УИХ-д олонх байхдаа гар өргөж баталсан. Гэтэл энэ бүх бурууг МАН-д чихэх санаатай хүмүүс олон байна. Үнэн юм үнэнэээрээ л үлдэнэ.

Avatar

Нэргүй 2024-12-12 139.5.216.122

ulsin hugjild gai tarisan gainuudig zailuul man an hun namtai n hamt

Avatar

Иргэн 2024-12-12 66.181.182.56

ЯРИХ ГЭЖ БОЛ АДИЛХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ ЗАСАГ БАРИАД 9ДАХЬ ЖИЛ БОЛЛОО ЯМӨРЧ ТӨЛӨВЛӨСӨН БОДЛОГО ХЭРЭЖҮҮЛСЭН БОСГОСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛГА ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАЙХГҮЙ 5 Р СТАНЦ ГЭЖ 10 ААД ЖИЛ ЯРИАД ХИЙСЭНГҮЙ. ЭНЭТХЭГ УЛСЫН ТУСЛАМЖИЙН ЦӨХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАНД ОРООГҮЙ ХЭДЭНЧ ЮМ ИХ НАЯДЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БҮХ САНГУУДЫН ХУЛГАЙ ХУУЛИЙН ХУЛГАЙ МОНГОЛ УЛС ЭХ ЗАХАА АЛДСАН БАЙНА.АРД ТҮМЭН ЯДУУГИЙН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА.

Avatar

зочин 2024-12-12 59.153.113.158

Зөв бичиж, яаралтай энэ хоёр нөхөр дээр Хүрэлсүё Оюун эрдэнэ хоёрыг баривчлан хуйвалдагч, хамсаатан гэсэн үндэслэлээр шалгах ёстой, 2020 онд өргөн төмөр зам болгон хууль баталсан, төмөр замыг баяр ёслолын байдлаар хүлээн авсан, онц байдлаар их хэмжээний мөнгө завшсан ял нэмэгдэх ёстой.

Avatar

ХУУЛЬЧ 2024-12-12 202.9.46.120

МОНГОЛД ЙИМ Л ТҮҮХ ҮЛДЭЭЖ .,,,,ХЭН НЬ ЗӨВ БУРУУГ ТОГТООХ ГЭСЭНГҮЙ ,МОНГОЛЧУУДЫН СОНГОЛТ БАЙЖ ГЭЭД ӨНГӨРӨХ УЧИРТАЙ.,,,,,ХАРИН ЙИМ ТҮҮХ ОЛОН УДАА ДАВТАГДВАЛ ЧИНГИСИЙН МОНГОЛ ,,ЦЭВЭР ЦУС ЭНЭ ТЭР ГЭЖ .ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХ ХЭРЭГҮЙ .,,,,МОНГОЛ УЛСЫН МӨХЛИЙН ҮҮД ХААЛГА НЭЭГДЭНЭ ДЭЭ.,,

Avatar

Зочин 2024-12-12 66.181.177.233

Халтмаа гэдэг Түвдийн удам , боловсрол муу , Сингагийн хужаад Монголын минь хамаг баялгийг зөөсөн , хар тамхичин хүн амины хэрэгтэн хүүхдээ ял үавшуулдаг . Ер нь энэ Женко Монголыг хорлодог хорчин шүү дээ . Харлуулаад байх юм байхгүй . Угаасаа л үйлдэл бүр нь хар … ёстой новшийн амьтан

Avatar

Хууль гууль болжээ 2024-12-12 122.201.31.43

Үнэн үгэнд дур үгүй гэдэг бил үү: МУ-ын төсөвийн үрэлгэн зарцуулалтыг байж болох хамгийн миниум цэгт тултал танах хэрэгтэй. Төсөв нэртэй татвар төлөгчдийн мөнгийг Хар хайрцагтай хийж, хулгай хийдэг хулгайч нарын хурууг таслах хэрэгтэй байна. Улс, аймаг, сумын төсөв гэж Эрсдэлийн тооцоо дүгнэлтгүй төлөвлөлт хийж олонхиороо баталж хяналт сайжруулалт байхгүй, үүрэг хариуцлага хүлээх хүнгүй шат шатандаа хамтран идэж уудаг байдлыг Ард түмэн хэр удаан тэвчих юм бэ? Түүхэн боломжоо түүх үлдээж алджээ..

Avatar

зочин 2024-12-12 103.140.10.222

Олон зуун километр газарт нүүрсийг машинаар зөөх нь Монголд л байдаг гажиг юм болов уу. Орсоос асар их тос, бензин, Хятадаас олон мянган хүнд даацын машин, өмнийн говийн тоос шороо, байгаль орчны доройтлыг тооцож үзвэл жилд хэдэн их наяд төгрөгийн гарз гарсан байх болдоо. Төмөр замаа түргэн дуусгаач ээ

Avatar

Нэргүй 2024-12-12 202.55.188.109

Яалтчгүй баримттай зүйл шүү!

Avatar

Нэргүй 2024-12-12 160.22.211.100

хятадын өмнөөс гоншигноод байхын Энхсайхан

Avatar

Гохьнээ 2024-12-12 66.181.161.134

жонхууг эх оронч гэж боддог хар масс нь өнөөдөр хог н**ш түлж хорт утаагаар бүхнийг бас хорлож сууна

Avatar

Зочин 2024-12-12 66.181.178.27

хоёр хулгайчаар төлөөл. ингэж улс эх орноо хорлоно гэж байдаг аа. эд хөрөнгий нь хураа.

Avatar

Нэргүй 2024-12-12 202.70.43.34

Баясаа гуай ч яахав гэмгүй. Тэр ЖЭНООК л ХЭЦҮҮ БНАААА

Avatar

Би 2024-12-12 103.212.119.199

Сүүлийн үеийн зарим сэтгүүлчид асуудлыг бодитоор харжбгаа нь сайн хэрэг
жэнкогоос мөнгө хүртэж бсан сэтгүүлчдийн үе жэнкоог магтана уу гэхээс үнэн дүр төрхийг ньхэзээ ч ярьж байгаагүй улаан хамгаалагч мөнхбаясгалагн гэх мэт нэгхэсэг сэтгүүлчид жэнкогийн тухай юу ч мэддэггүй эсвэл хараагүй үзээгүй сонсоогүй мэт бдаг тэгээд жэнкогийн дургүй хүмүүс руу арслан барс мэт дайрдаг
юу үнэн бэ энэ үнэн
жэнко хар массыг дагуулдаг нөгөөдүүл нь хужирссан хонь шиг араас нь хуйлардаг өрөвдөлтэй гунигта

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж