Шон Диддиа Комбс болон реппер Jay-Z нарт 2000 онд 13 настайдаа хүчирхийлүүлсэн гэж нэрээ нууцалсан хохирогч шүүхэд хандсан талаар мэдээлж байсан билээ. Тус хэргийг иргэний шүүхээс тангарагтны шүүхэд шилжүүлэх эсэх хурал Даваа гаригт болсон. Уг нэрээ нууцалсан хохирогчийг Диддид хүчирхийлүүлсэн гэх 120 хүнийг өмгөөлж буй Тони Базби мөн адил өмгөөлөх болсон байна. Анх 13 настай байхдаа хохирсон гэх шүүхийн нэхэмжлэлд зөвхөн Диддиг буруутгаж байсан бол Jay-Z мөн адил хүчирхийлэл үйлдсэн гэх мэдүүлгийг нэрээ нууцалсан хохирогч өнгөрсөн долоо хоногт нэмж өгсөн аж.
Реппер Jay-Z болон түүний өмгөөлөгч Алекс Спиро нэрээ нууцалсан хохирогч нь их хэмжээний мөнгө салгахын тулд худал нэхэмжлэл гаргасан гэж буруутгажээ.
Түүнчлэн хуульч Тони Базби уг худал хэргийг сэдсэн гэж Jay-Z өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлсэн юм. "NBC News" реппертэй холбогдох шүүх хурлыг шууд дамжуулсан бөгөөд өмгөөлөгч Алекс Спиро нэхэмжлэл гаргасан хохирогч гэх хүний нэрийг олон нийтэд ил болгохыг хүссэн гэж мэдээлэв. Өмгөөлөгч Алекс Спиро хэлэхдээ "Жэйн Доу гэх нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан хохирогч нь хүчингийн хэргийг үнэн худал эсэхийг олж тогтоох хуулийн хүчин чармайлтаас бултаж, хурдан хугацаанд гэм зэмгүй хүнийг хохироох гэж оролдож байна.
Уг нэхэмжлэл нь гүтгэлгийн шинж чанартай учир хүндэтгэсэн байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсвэл нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг задруулахыг хүсч байна" гэж шүүх танхимд мэдэгджээ.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн "Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хэвлэл мэдээлэл, цахим орчинд шүүгдэгчийн /Jay-Z / сайн нэрийг санаатайгаар гутаан доромжлуулах, нийгмийн харилцаанд хохирол учруулахын тулд шударга бус худал мэдээлэл тараасан. Энэ нь шударга ёс, холбооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрэмд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн хувийн хүсэл сонирхол далд хэвээр байгаад шүүгдэгч бухимдаж, гомдолтой байгаа" гэжээ.
Хуульч Тони Базби шүүх хурлын дараа "NBC News" телевизэд өгсөн ярилцлагадаа Алекс Спирогийн хүсэлтэд хариулжээ. Тэрбээр "Шаардах бичиг, тэр дундаа миний илгээсэн бичгийг дарамтлах, шантаажлах гэж оролдож байгаа нь тэнэглэл юм. Ийм төрлийн шүүхэд дуудсан шаардагдах хуудас АНУ даяар өдөр бүр хэн нэгэнд илгээгддэг. Гэмт хэрэгтнээс миний анхаарлыг холдуулах гэж дайрч байгаа бол ямар ч үр дүн олохгүй. Энэ нь бидний шударга ёс тогтоох гэсэн зорилгыг айлгахгүй" гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ