АНУ-ын засаг захиргаа Хятадын импортын бараанд өндөр татвар оногдуулсны хариуд Бээжин дотоодод байх барууны бизнесүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдээлж байсан билээ. Мөн ирэх оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп удаа дараа Хятадтай худалдааны дайн өрнүүлэх талаар мэдэгдсэн юм. Уг асуудал дээр Хятадын дарга Ши Жиньпин мэдэгдэл хийж, АНУ-тай хоёр талын харилцаагаа тогтворжуулах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Тэрбээр Мягмар гаригт Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын эдийн засгийн томоохон байгууллагуудын тэргүүн нартай Бээжин хотноо уулзсан.
Энэ үеэр "Хятад улс Америкийн засгийн газартай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, санал зөрөлдсөн асуудлаа ярилцахад бэлэн байна. АНУ-тай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой байж чадна гэж би үзэж байна. Үнэн хэрэгтээ, тариф, худалдаа, технологийн дайн нь түүхийн чиг хандлага, эдийн засгийн хуультай зөрчилдөж, ялагч тодрохгүй.
Худалдааны дайны гол хохирогчид нь бизнес хийж, ажилчдынхаа санхүүг үүрдэг дарга нар, худалдан авагчид гэх мэт улсын үндэс суурь нь болсон иргэд юм" гэж Ши Жиньпин мэдэгджээ.
Тэрбээр Хятад улсын эдийн засгийн сэргэлтийг сайжруулж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн хүрээнд АНУ-тай худалдааны дайн хийх нь болчимгүй гэж үзэж буй. Мөн АНУ-ын засаг захиргаанд хандан эв нэгдлийг чухалчлахыг уриалжээ.
Нэргүй 4 цагийн өмнө 45.148.10.169
Монгол улсад Ороzууд 70 % татвар тавьсан нь одоо юу болж таарах уу?
Нэргүй 8 цагийн өмнө 191.97.52.42
Хөдөлмөрч ухаалаг байдал л даа, бид элит цагаан бүгдийг мэддэг чаддаг гэж боддог барууныхан барахгүй болж байна даа.
Нэргүй 2024-12-11 202.126.89.152
УХААЛАГ ХҮЧТЭЙ. УДИРДАГЧ ШҮҮ