Орос: Хүүхэд төрүүлсэн оюутан охидыг шагнана

Орос: Хүүхэд төрүүлсэн оюутан охидыг шагнана

Орос: Хүүхэд төрүүлсэн оюутан охидыг шагнана

Оросын дор хаяж 11 мужийн захиргаа 2025 оноос эхлэн хүүхэд төрүүлсэн эмэгтэй оюутан, сурагчдад 100 мянган рубль (1000 ам.доллар) олгох болжээ. "7х7" сувгийн мэдээлснээр, ерөнхийлөгч Путины Украинд явуулж буй түрэмгийллээс үүдсэн хүн амын бууралттай тэмцэх кампанит ажлын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хүүхэд төрүүлэх урамшуулал хэрэгжиж эхэлнэ.

Сибирийн өмнөд хэсэгт орших Томск, Алтайн бүс нутгийн захиргаанаас залуу оюутан ээжүүдэд 100 мянган рубль олгохоо энэ долоо хоногт амласан. Үүнээс өмнө Оросын хойд хэсэгт орших Карелийн бүгд найрамдах улс урамшуулал олгохоо долдугаар сард зарласан бөгөөд амьгүй төрсөн тохиолдолд хамрагдахгүй гэж мэдэгдэж байжээ. Хүүхэд төрүүлэх урамшуулалд хамрагдах шалгуур нь бүс нутгаас хамаарч өөр, өөр байдаг.

Гэхдээ нийтлэг, хамгийн чухал шалгуур нь ээж болох гэж буй хүмүүс хүүхэд төрүүлэх үедээ 18-23, 18-25 насны бүтэн цагийн оюутан байх шаардлагатай.

Орос улсад эмэгтэй хүйстэй төрж, өссөнөөсөө болж олон хүүхэдтэй болох ёстой нөхөн үржихүйн дарамт шахалт өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэж зарим хүний эрхийн бүлгүүд буруутгах болжээ. Одоогийн байдлаар, тус улсын эрх баригчид хүүхэдгүй амьдралын хэв маягийг "хэт даврагч үзэл суртал" хэмээн хориглож, үр хөндөлт хийлгэхийг албадсан тохиолдолд шийтгэл оногдуулах болсон. Мөн улсаас олгох жирэмсний тэтгэмжийг урт хугацаатайгаар нэмэгдсэн үнийн дүнгээр олгох зэрэг төрөлтийг дэмжих бусад арга хэмжээг авч байна.

Орос улсад төрөлтийн тоо сүүлийн 25 жилийн хамгийн доод түвшинд хүрч, нас баралт өссөөр байгаа тул гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг "норм" гэж үзэхийг ерөнхийлөгч Путин уриалж буй.

Дашрамд дурдахад, тус улсын үр хөндөлт хийдэг эмнэлгүүдэд Үнэн алдартны шашны тэргүүнээс хүүхэд төрүүлэх нь ямар их баяр баясгалантай, азтай, ивээгдсэн зүйл болохыг сурталчилсан захидал очих болсон. Мөн тус захидалд шашны сүмүүдээс авч болох тусламж, улсаас олгох халамжийг хэрхэн авах арга замуудыг заасан байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sub to MGLcoolboy 2024-12-11 103.212.117.151

Mongoliin humuus mongond shunaj bgd ukraind buuduulav

Avatar

Spy 2024-12-11 202.126.90.252

Za orosruu yawj ehner awnaa peacedaa hahaha

Avatar

Зочин 2024-12-11 202.126.89.179

Оюутнууд секс хийгээд бхаас хэхэ

Avatar

Нэргүй 2024-12-11 103.212.163.219

Хүүхэд хийдэг залуус цэрэгт явсан, эргэж ирсэн нь тахир дутуу, төмсөггүй, үлдсэн согтуу Иванууд чалхгүй болохоор охид яаж төрөх билээ. Манай залуус очиж хар толгойтой хүүхэд үйлдвэрлэхэд оролцоосой билээ

Avatar

Нэргүй 2024-12-11 103.212.163.219

Аргаа барж дээ Путин гуай

Avatar

Ухаалаг удирдагдсан бол дэлхийн №1 байх байлаа. 2024-12-11 192.82.92.204

Дарангуйлал гэж "хүүг дайнд явуулж махан овоо, охиныг албадан төрүүлж, шүүмжилсэн эцгийг шоронд, өмөөрсөн эхийг сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлж" эх орноо мандуулж байна гэж итгүүлэхийг.Юуны төлөө яах гэж байлдаж байгаа улс бэ?. Ухаалаг удирдагч бол "Оюуны өндөр чадавхитай ард түмэн, технологийн бааз суурь, байгалийн баялгийн асар их нөөц, хүн ам, газар зүйн давуу тал"-ыг ашиглаж эдийн засгийн өндөр хөгжилтэй улс болж АНУ, Хятадтай ан мана үзэх байтал Хятадын түүхийн эдийн бааз болоод???

Avatar

Нэргүй 2024-12-11 116.84.110.160

Манай оркууд эхнэр охиудаадаа аваад орос явна гэж огт ярихгүй дээ ккк

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.179.91

Монголын оркууд одоо л путин ахдаа тусалдаг цаг даа!!

Avatar

Нэргүй 2024-12-11 45.148.10.169

Хурдтай мөхөж байна даа. Дэлхийн хорт хавдар устсан нь дээр л дээ.

Avatar

Ene bol zvgeer l hvn amaa usguh bodolgo shuu hoo.. 2024-12-11 202.55.191.130

hurdtai muhuj baigaa hvmvvs bol german frans ispani itali nederland geed baruun evropiinhan bnaa.deer ni azias ypon solongosuud muhuj bna busad bol osoj bna. Orosuud harin buurahaas sergiilij olon hvvhedtei ailaa demjij tusalaad bnaa.. orosiin hvn am harin ukrainaas 6 say hvn irj osood baigaa shuu hoo

Avatar

Өвгөн 2024-12-11 59.153.112.37

хахахаха оросын фашистууд ч мөн аргаа барж алаа маажиж баына да кккк

Avatar

Зочин 2024-12-11 202.126.88.210

Нэг тушаалаар үхэлрүү явуулаад нөгөө дөхөөр нь төрөх юм бол мөнгө өгнө гэх шиг оросын ард түмнээр тоглох юм даа

Avatar

Нэргүй 2024-12-11 124.158.108.192

Новшийн путин Орос улсыг сулайруулж байна.

Avatar

Нэргүй 2024-12-11 103.57.93.29

насанд хүрээгүй гэдэг насны ангилалаа охидууд дээр багасгаж 12 болгох хэрэгтэй тэгвэл үр дүн гарнадаа бас гаднаас хээлтүүлгийн зориулалтаар эрчүүдийг ихээр импортлох

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.190.128

pedo whaat??💀

Avatar

Нэргүй 2024-12-11 203.91.115.37

Хн, энэ улс дуусчээ. Эртээд ажлын байран дээрх бэлгийн дарамтыг зөвшөөрсөн. Одоо энэ. Удахгүй дунд сургуулийн ахлах анги руу орох байхаа. Тэгээд бэлгийн хүчингийн хэргийг ялгүй болгох…

Avatar

Б 2024-12-11 202.55.191.130

царь бсда груз-200 нуудаа бэлдэх нь дээ.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.179.91

Махан сум нь дутагдаад эхэлжээ?!

Avatar

Нэргүй 2024-12-11 202.9.41.41

Ийм хэцүү цаг үед хэн хүүхэд төрүүлье гэж хүсэх вэ дээ.

Avatar

hudalaa mederhiisen hvn bainaa 2024-12-11 202.55.191.130

orosd hetssv tsag baihgui ee.orosd harin dain bolij bgaa shinj temdeg ogt algaa hoo..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж