"Эрдэнэт үйлдвэр 2023 онд 4 их наядын ашигтай ажилласан"

"Эрдэнэт үйлдвэр 2023 онд 4 их наядын ашигтай ажилласан"

"Эрдэнэт үйлдвэр 2023 онд 4 их наядын ашигтай ажилласан"

"Монгол Улсын нийгэм, эдийн засагт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үзүүлж буй нөлөө, хувь нэмэр" сэдэвт судалгааны ажлын тайлан танилцуулах хурал өнөөдөр /2024.12.11/ боллоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт” үйлдвэр 46 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1973 онд 521 сая тонны нөөцтөйгөөр 34 жилийн хугацаанд ашиглах зорилттой, 15000 хүнтэй хотхон байгуулах техник эдийн засгийн үндэслэлтэйгээр бүтээн байгуулалатын ажлыг эхлүүлсэн байдаг. Нөөцийн хувьд дахиад 55 жил буюу 2079 оныг дуустал ашиглах боломжтой гэдгийг бид нар техник эдийн засгийн үндэслэлээр гаргаж ирсэн.

Мөн Оюутын орд дээр хийгдэж байгаа хайгуулын ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэр 2079 оноос хойш дахиад 10 жил ажиллах боломж гарч ирсэн гэж ойлгож болно.

Тэртээ 1990- ээд оны зах зээлд шилжсэн хүнд үед улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан түүх бий. Тэр үед манай орны эдийн засаг цомхон байсан. Харин өнөөдөр тэлж байна. Уул уурхайн салбарын оруулж байгаа орлого, ялангуяа сүүлийн жилийн хугацаанд биржийн хууль, чингэлэг тээврийн терминал зэрэг бодлогын шийдлүүд гарсны дараа улам тэлсээр байна. Эрдэнэт үйлдвэр 2023 оны гүйцэтгэлээр төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлсэн бөгөөд 4 их наядыг давсан борлууллатын ашигтай ажилласан. Хоёр их наядыг давсан татвар хураамжийг төсөвт төвлөрүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд улс эх оронд тулгамдсан асуудалд үргэлж оролцоотой явж ирсэн” гэлээ.

Д.Энхбаяр 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.67

Уул уурхай орлого ард түмний баялагын орлогыг ард түмнд нь олгдгиймаа 20 их наядыг 3.5 сая ард түмнд хүн бүрт 8.0 саяыг олгоо. Элдэв хийсвэр хөөсрсн төсл зохиож манж хужаагууд хулгайлх санаархлбг тасд.

Avatar

Даваа 2024-12-11 66.181.182.125

Энэ нөхөр зэсээ биржээр зарахгүй яваад л байгаа, үүний цаана нөгөө дарга нарын үзэмжээр гэрээгээр борлуулах булхай байгаа гэж бодож байна. Зэсийг үнэ өсөж байсан ч, буурч байсан ч тэр үнээр нь биржээр зарах хэрэгтэй, тэгж байж хулгай арилна. Сүүлийн 2 жилд байгуулсан бүх гэрээнүүдийг шалгах хэрэгтэй, ер нь тэгээд зэсээ биржээр зарж чаддаг , тийм хүсэл эрмэлзлэлтэй удирдлагыг тавих хэрэгтэй дээ, олон түмэн одоо өөр нүдээр харж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй шүү, цаг үе, хзмззс өөрчлөгдсөн шүү

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.166.134

ашиг биш ээ, орлого ш дээ, ашиг орлогоо ялгадаггүй эргүү ац уу

Avatar

123 2024-12-11 103.57.95.95

зайл идда минь чамайг хэн ч хүсээгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж