Ким Е-жи "Balenciaga" брэндийн шинэ дүр төрх болов

Ким Е-жи "Balenciaga" брэндийн шинэ дүр төрх болов

Ким Е-жи "Balenciaga" брэндийн шинэ дүр төрх болов

Өмнөд Солонгосын буудлагын тамирчин, Парис 2024 зуны олимпийн наадмын мөнгөн медальтан Ким Е-жи өвөрмөц, догь төрхөөрөө дэлхий нийтийг багагүй шуугиулсан. Тэгвэл түүний онцгой дүр төрхийг загварын салбарынхан ч анзаарчээ. 32 настай тэрбээр алдарт Дэвид Бекхэмийн хүү Ромео Бекхэм, дуучин Ким Петрас нарын хамт "Balenciaga" брэндийн кампанит ажлын шинэ дүр төрх болжээ.

Моделууд нүүж байгаад гадаа орхичихсон юм болов уу гэмээр буйдан, сандлууд дээр шинэ кампанит ажлын зургаа авхуулсан байна. Үнэндээ тэдгээр буйдан, сандал нь "Balenciaga"-ийн бүтээлч захирал Демнагийн хувийн тавилганы цуглуулгын нэг хэсэг аж.

Зураг авалтыг Жуэрген Теллер хийжээ. Түүний өвөрмөц хэв маяг заримдаа маргаан дагуулах нь ч бий. Тиймээс Ким Е-жигийн дүр төрх, Жуэрген Теллерийн хэв маяг хоорондоо яв цав нийцсэн гэж дүгнэв.

Парисын олимпоос хойш Ким Е-жи загвар, дэлгэцийн урлагт хэд хэдэн удаа хүч сорьжээ. Тухайлбал, тэр "Louis Vuitton" брэндийн зураг авалтад оролцож, "Crush" гэх телевизийн цувралд алуурчны дүр хүртэл бүтээгээд амжсан юм. Ким Е-жи өдөр тутамдаа жинсэн өмд, цамц, харин бэлтгэлийн үеэр спорт хувцас өмсдөг, гоц гойд хувцаслалтгүй энгийн гэдгээ аравдугаар сард "CNN"-д ярьж байв. Мөн хамгийн энгийнээрээ хувцасласан байхад л хүмүүс түүнийг сайхан харагдаж байна гэж хэлдэг гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хариу 2024-12-11 103.57.95.95

ханатал бавуулаад суужийга бэлэн бор уу гэмээр зураг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж