УДШ: Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

УДШ: Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

УДШ: Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны хэргийн шийдвэрийг өнөөдөр /2024.12.11/ танилцууллаа. Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн юм.

Хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушал, хэрэг, үйлдэл оролцоо хэргийг харгалзаж, хооронд нь хамааралгүй байдлаар таван түвшинд ангилж шийдвэрийг танилцуулна гэдгийг шүүгч онцоллоо.

Нэгдүгээрт: Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг.

  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хэрэг дээр гурван асуудал байгаа. "Говийн зам" ХХК, "Бэрэн" ХХК, "Монроуд" ХХК-тай холбоотой. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Мөн Н.Батбаярын холбогдсон "Монроуд" ХХК-тай холбоотой хэргийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон.

Хоёрт: ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.

  • Анхан шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх ТУЗ-ийн гишүүдийн хэргийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй. Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм журмуудад ТУЗ болон Зээлийн удирдлагын хорооны түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж төсөл санхүүжүүлэх шийдвэр гаргаж байсан. Тухайн шийдвэр нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гарч байсан талаар баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тиймээс ТУЗ-ийн гишүүд холбогдсон хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн.
  • Мөн 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон "Бэрэн" ХХК-ийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ үйл баримт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж үзсэн. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байна. Тодруулбал, Б.Даажамба, Ж.Оюунчимэг, Б.Махбал, Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг О.Хуягцогт нар байна.
  • ТУЗ-ийн зарим гишүүдийн өөр зүйлчлэлтэй хэрэг дээр дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, ТУЗ-ийн дарга Б.Даажамба албан тушаалаа урвуулан ашигласан гэх хоёр хэрэг, хахууль авсан гэх хоёр гээд нийт дөрвөн хэрэгт холбогдсон. Эдгээрээс албан тушаалаа ашигласан гэх "Бэрэн" ХХК, "Монголдрай милк" ХХК-ийн зээлтэй холбоотой хэргийг дахин шийдүүлэхээр шийдсэн. Харин тусдаа зүйлчлэлтэй "НВЦ" ХХК, "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК-д зээл олголтыг шийдвэрлэхдээ хахууль авсан нь ногтогдсон талаарх анхан шатны шийдвэр үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн учраас энэ хэсгийг хэвээр үлдээсэн.
  • ТУЗ-ийн гишүүн Б.Шинэбаатар нь "Эрдэнэт" үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулах журмыг зөрчиж хоёр ширхэг  хүнд даацын блаз машиныг худалдан авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон. Нэг зүйлчлэлтэй "Говийн зам" ХХК-тай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Энэ хэрэгтэй хамтад нь дахин шийдвэрлэнэ.
  • "НВЦ" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт ТУЗ-ийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ холбогдсон. Ингэхдээ хахууль авсан. Мөн энэ хэрэгтэй холбоотой н.Баттөр худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг давж заалдах шатны шүүхээр тусгаарлан прокурорт буцаасан. Энэ зүйлчлэлтэй хэрэг ТУЗ-ийн бусад гишүүдийн хэргээс өөр зүйлчлэлтэй учраас харшлахгүй байна гэдэг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

Гуравт: Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг.

  • Энэ хэргийн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул гэм буруутайд тооцсон болон ял шийтгэсэн хэсэг хэвээр үлдэж байна. Энэ хэсэгт хамаарах хүмүүсээс дурдвал, Б.Батбаярын холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Чингис хаан" банк, "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.
  • Ч.Энхбатын холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Монголдрай милк" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.
  • Б.Будхүүгийн холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, Монголдрай милк" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.
  • Б.Чойжилжалбуугийн холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Чингис хаан" банк, "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг. Үүнээс "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт үл хөдлөх хөрөнгө хахууль авсан гэдгийг нотолж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин албан тушаалаа урвуулан ашигласан тухайн хэрэгт үйл баримтыг шүүхэд шийдвэрлэлгүй орхигдуулсан учраас хэргийг бусад эрүүгийн  хуулийн 22.1 зүйлд заасан үйл баримттай хамтатган дүгнэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргасан. "Инжир" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны Тамгын газрын хэлтсийн дарга н.Ганхуяг хахууль авсан, нийтийн албан тушаалтан болох н.Эрдэнэ хахууль өгсөн хэрэгт ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж байна. "Бэрэн" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл түүний холбогдсон "Говийн зам" ХХК-тай холбоотой хэргийг дахин шийдвэрлэсэн тул хамтад нь шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Л.Мягмаржавын холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Газ импорт" ХХК-ийн хэрэг.
  • Д.Дэлгэрсайханы холбогдсон "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК,  "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.
  • Д.Цогтбаатарын холбогдсон "Мон дулаан" ХХК, "Газ импорт" ХХК, ""Бэрэн" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг. Түүний үйлдэл холбогдлоос ""Сэлэнгийн герефорд" болон "Пи си вай" ХХК-ийн хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон. Бусад үйлдлийн шүүхийн тогтоол хэвээр үлдэж байна.
  • Ч.Мөнхбаярын холбогдсон "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах эмпекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.

Дөрөвт: Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг.

  • Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ажилтнууд болох Билгүүн, Уянга, Оюунчимэг, Чинзориг, Пүрэвсүрэн, Мөнхтулга, Цоожсүрэн, Батзориг, Хүчитбаатар, Амгалан, Гантогтох, Цолмон нарын хэргийг цагаатгаж, мэргэжилтэн Аззаяагийн холбогдсон хахууль авсан хэргийн зүйлчлэлийг нийтийн албан тушаалтан биш гэсэн үндэслэлээр өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Харин Давж заалдах шатны шүүхээс Оюунчимэг, Чинзориг, Хүчитбаатар, Амгалан, Гантогтох нарыг цагаатгаж, Аззаяагийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгох шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин Билгүүн, Пүрэвсүрэн, Батзориг, Батбаатар, Мөнхтулга нарын гэм бурууг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхээс энэ хэргийг хэлэлцээд Батбаатарт холбогдох магадлалын хэсгээс бусдыг нь хэвээр үлдээсэн. Түүний гэм бурууг хоёр шатны шүүхээр эцэслэн шийдээгүй учраас хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна.

Тавт: Зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, бусад хүмүүсийн холбогдсон хэрэг.

  • Хөгжлийн банкнаас "Модун", "Комплант", "Нью Яармаг" ХХК, "Вертекс майнинг" ХХК-иудад зээл олгосон хэргийг хэрэгсэхгүй болгож албан тушаалтнуудыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр хууль ёсны гарсан байна. Ингэхдээ хуулийг зөв хэрэглэж, ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд "Вертекс майнинг" ХХК-ийн анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгасан шийдвэр, "Модун", "Комплант", "Нью Яармаг" ХХК-ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны зээл хүүгээ бүрэн төлсөн.
  • Зээлдэгч аж ахуйн нэгжийн талаарх хэргийг шийдвэрийг танилцуулъя. "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн Батдорж, Галсанням болон "Пирамид орд" ХХК-ийн Г.Цолмон, "Мон дулаан" ХХК-ийн Ш.Бүтэд, "Газ импорт"-ын П.Мягмардорж, "Монголдрай милк" ХХК-ийн Э.Бат-Эрдэнэ, "НВЦ" ХХК-ийн Ц.Баатарбилэг, "Бэрэн" ХХК-ийн Мөнхтөр, "Инжир" ХХК-ийн Б.Өлзий нар нийтийн албаны эрх мэдлээ ашиглн хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүс учруулсан хохирлоо төлөөгүй байхад торгох ялаар шийтгэсэн нь шударга бус байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
  • Мөн хатгагчид гүйцэтгэгчээс багагүй ял оногдуулна гэсэн хуулийн зохицуулалттай ч энэ зарчим зөрчигдөж, хуулийг буруу хэрэглэсэн. "Ган хүдэр орд", "Инжир", "НВЦ" ХХК мөнгө угаах хэргийг үйлдсэн цаг хугацааг буруу тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн байна. Иймд нэр дурдсан ААН, албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байна. Тодруулбал, шүүгдэгч Ё.Баатарбилэг "НВЦ" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан баримт, хуулийн үндэслэлтэй бөгөөд 5 жилээр хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хураагүй байх тул Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах тогтоолын заалтыг 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуулийн зүйл заалтыг мөнгө угаах гэмт хэрэг болгон өөрчилж, ялыг хэвээр үлдээлээ.
  • "НВЦ" ХХК-ийн зээлд "Хааны харгуй" ХХК тусгай зөвшөөрөл авахаар Баттулгад хахууль өгсөн, Баярсайхан хахууль авсан гэм буруутайд тооцох торгох ялаар шийтгэсэн. Мөн Ё.Баатарбилэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт хамаарал бүхий Доржсумъяа, Цэвэгмэд нар Ц.Баатарбилэгийн хамаарал бүхий Цэрэндаваа нарыг худал мэдүүлэг өгсөн хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Ингэхдээ хуулийг зөв хэрэглэсэн. Иймд эдгээр хүмүүсийн хэсгийг хэвээр үлдээж байна.
  • "Пирамид орд" ХХК-ийн хэрэгт Санжмятавыг, "Болор шүр" ХХК-ийн хэрэгт Содхүүг, "Бэрэн" ХХК-ийн хэрэгт Цэлмэгийг хоёр шатны шүүх гэм буруутайд тооцож, цагаатгасныг хэвээр үлдээсэн. "Пирамид орд" ХХК-ийн хэрэгт холбогдсон Байгалмаагийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. "Болор шүр" ХХК-ийн Батцэцэгийг, "Бэрэн" ХХК-ийн Болдмааг санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн хэргийг хэвээр үлдээж байна. Шүүгдэгч Ням-Очирын хувьд нийтийн албан  тушаалтанд хахууль өгч, мөнгө угаасан хэргийг тогтоосон боловч нас барсан баримт ирсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгов. "Бэрэн" ХХК-ийн хэрэгт улсын бүртгэгч Сүхболд хууль бусаар бүртгэл хийж, хахууль авсныг хоёр шатны шүүхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2021 онд гэр бүлийн хүчирхийллээр шүүхээр ял шийтгүүлсэн учраас хүчингүй болгож, дахин хэлэлцүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.121

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.185.39

bvgd l gemt heregtenvvd shdee yaliin oligtoihon uguud yavuulaache shorond otson hvn barag bhgvi bna 80 hvnees 4 hvn ni zhorond bgaa yum bna shdee getel hohirol bol mash undur 80 hvn bvgd holbogdson bhad l yalgvi bdagingej shvvgeed yahav dee anhan shatniihan shvvh avilgal avaad bvgdiin tsagaadgasan bna shvv dee

Avatar

Zochin 2024-12-11 103.212.118.227

юу ч ойлгосонгүй яллаад бгаа юмуу өршөөгөөд бгаа юмуу тодорхой бичээч малаа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.186.188

схйн унш. тодорхой л бичиж.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.179.189

хүн хэлмэгдүүлж л болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж