Гадаад харилцааны сайд гэнэдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайд гэнэдэв

Ерөнхий
сайд С.Батболд энэ зунжин хэвлэлийнхнийг дагуулан орон нутгаар
давхисан. Ерөнхий сайдын томилолт завсарлав уу үгүй юу залгуулаад
хамтарсан Засгийн газрын сайд нар ч бас ээлж дараагаараа сэтгүүлчдийг
урин “Зангиагүй уулзалт” нэрийн дор багахан хэмжээний “банкад”-уудыг
хийн ажлаа тайлагнаж эхлэв. Учир нь энэ сард хамтарсан Засгийн газар
байгуулагдсаны хоёр жилийн ой болж байгаа юм. УИХ-ын гишүүн, Гадаад
харилцааны сайд Г.Занданшатар ч мөн адил өнгөрөгч бямба гаригт Их тэнгэр
цогцолцорт хэвлэлийнхэнтэй “зангиагүй” уулзаж, зовлон жаргалаа ярив.

Харин
түүнийг яриагаа эхлээд нэг их удаагүй байтал ширээн дээр унтраалгүй
орхисон гар утас нь дуугарахад өмнөх микрофон нь шаржигнаж эхлэв. Сайд
сандран яриагаа таслахгүйн тулд утсаа шүүрч аваад микрофоноос холдуулсан
боловч хийх газар олсонгүй бололтой, ширээн доогуур гараа явуулан хоёр
хөлнийхөө хооронд сандал дээр тавьж орхив. Мань хүн сууж байсан ширээгээ
УИХ-ын чуулганы танхимынхтай адил урдуураа хаалттай гэж бодсон
бололтой. Түүний ингэж “гэрэл цохиулах”-ыг харсан хэвлэлийнхэн
жуумалзаж, “Гар утас эр хүний юунд муу гэдэг билээ” хэмээн нудралцав.

Б.ГАЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж