Сирийн тэнгисийн цэргийн флот руу Израиль цохилт өгчээ

Сирийн тэнгисийн цэргийн флот руу Израиль цохилт өгчээ

Сирийн тэнгисийн цэргийн флот руу Израиль цохилт өгчээ

Ассадын дэглэм нуран унасны дараа Сири дэх цэргийн эд хөрөнгийг устгах ажиллагаа явуулж буйгаа Израиль мэдэгдэв. Тодруулбал, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ням гаригт Голаны өндөрлөг болон Сирийн голд орших хамгаалалтын бүсийг эзлэн авах тушаал буулгасан болохыг мэдээлж байсан. Үүний хүрээнд Сирийн шинэ засгийн газрын хүчин чадлыг мэдэхгүй ч болзошгүй заналхийллээс сэргийлэн тус улсын цэргийн байгууламжийг устгах болно гэж Нетаньяху болон Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF)  мэдэгдсэн юм.

"BBC" агентлаг Даваа гаригийн шөнө Сирийн Аль-Байда болон Латакиа боомтуудад "IDF"-ийн агаарын хүчин цохилт өгсөн гэж мэдээлэв. Энэ нь тус улсын тэнгисийн цэргийн флот бөгөөд 15 хөлөг онгоц дэлбэрэлтийн улмаас сүйрснийг харуулах зураг мөн нийтэлсэн байна.

Израиль уг халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Сири даяар 350 гаруй удаа агаараас цохилт өгч, Голаны өндөрлөг дэх хамгаалалтын бүсэд хуурай замын цэргийн анги оруулснаа мэдэгдэв.

Батлан ​​хамгаалахын сайд Израил Катц мэдэгдэлдээ, Израиль улсыг заналхийлж буй стратегийн хүчин чадлыг устгахыг зорьж байна гэсэн юм. Түүнчлэн, Сирийн флотыг устгах ажиллагаа агуу амжилттай болсон гэдгийг онцолж,  Дамаск, Хомс, Тартус, Пальмира хотуудын нисэх онгоцны буудал, цэргийн машин, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, зэвсгийн үйлдвэрлэлийн газрууд зэрэг өргөн хүрээний байд цохилт өгсөн гэж  мэдэгджээ.

Ерөнхий сайд Нетаньяху ерөнхийлөгч Башар Ассадыг огцруулсан Сирийн босогчдод хандан видео бичлэг илгээжээ.  Тэрбээр уг видео бичлэгтээ "Хэрэв Ираны сэргээн босголтод тусалж, террорист бүлэглэлүүдэд нь дэмжлэг үзүүлэх юм бол Израиль хүчтэй хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.

Бусдаар Сирийн шинэ засгийн газартай энх тайвны харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, босогчдын дайралтыг ард түмнээ хамгаалах гэсэн үйлдэл гэж үзэж байснаа онцолсон байна.

Гэсэн хэдий ч Сирийн хүний ​​эрхийн ажиглагч байгууллагын (SOHR) үүсгэн байгуулагч Рами Абдул Рахман тэнгисийн цэргийн флот болон бусад Сирийн цэргийн дэд бүтцийг устгаж буй Израилийг буруутгаж байна. Энэхүү цохилтууд нь Сирийн өөрийгөө хамгаалах хүчин чадлыг устгаж, газар нутгийнх нь тогтвортой байдлыг зөрчсөн үйлдэл гэж Рахман үзжээ. Мөн ирээдүйд ямар нэгэн байдлаар шинэ засгийн газрын эсрэг гадаадын хүч дайрах юм бол сиричүүдэд өөрсдийгөө хамгаалах боломжийг үгүй хийж байна гэж онцолсон.

Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар Даваа гаригийн орой хийсэн цохилтуудын талаар тайлбарлахдаа, "Манай улс иргэдээ хамгаалахад бүх анхаарлаа хандуулж байна. Тийм ч учраас бид химийн зэвсэг, алсын тусгалын пуужин, тэсрэх бөмбөг зэрэг стратегийн зэвсгийн системүүдийг хэт даврагч террористуудын гарт оруулахгүйн тулд устгаж байна" гэсэн юм.

НҮБ-ын Химийн хяналтын байгууллага Сирийн шинэ эрх баригчдад химийн зэвсгийн сэжигтэй нөөцийг аюулгүй байлгах тал дээр мөн анхааруулга өгчээ. Учир нь ерөнхийлөгч асан Ассад их хэмжээний химийн зэвсгийг нөөцөлж, хадгалсан гэж таамаглаж буй.

 

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-11 202.180.219.28

alsiin haraa gej ene yumdaa.

Avatar

Нэргүй 2024-12-11 202.131.225.242

Дектатур дэглэм нуран уналаа гээд магтаад байсан. Үнэндээ Газрын тос газрын баялагийн хүчээр булаан авах ажиллагаа. Үймээн самууныг санхүүжүүлж төр засгийг унагаах ажиллагаа. Голаны өндөрлөг бол Сирийн нутаг дэвсгэр 1800км2 агуу том нутаг дэвсгэр. Сири яг л Ливийн араас орно баялагийн булаан авна. Яагаад барууныхан Мянмар Хойд Солонгос шиг жинхэн дектатуртай улсад Сирид агаарын цохилт өгсөн шиг өгөхгүй байна? Яагаад гэвэл тэнд тийм газрын баялаг байхгүй.

Avatar

Зочин 2024-12-11 76.220.74.140

Бас л айхтар байна шүү. Дотоодын самууныг нь далимдуулж зэвсгийн байгууламжийг нь устгаж байна.

Avatar

Нэргүй 2024-12-11 59.153.86.156

чоно борооноор гэж үү

Avatar

Нэргүй 2024-12-11 45.148.10.169

Алан хядагчдыг өршөөж болохгүй дараа нь хядлага хийх нь ойлгомжтой. Израйль бол өгуу үндэстэн юмаа.

Avatar

Зочин 2024-12-11 103.168.34.18

Еврейчүүдийг өмөөрдөг тархи нь угаагдсан тэнэгүүд, иймэрхүү асуудал та нарт үүсвэл еврейчүүд та нарыг зүгээр орхино гэж бодож байна уу, гитлерт хядуулж байсан шиг та нарыг өршөөхгүй х***а шүү дээ, амьдрал ийм юм даа

Avatar

Нэргүй 2024-12-11 45.148.10.169

Хаа байсан Израйлийг хараагаад яахав энүүхэн хойд талд чинь аварга том террористууд хядлага хийгээд байна малаа.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.187.193

еврей нарыг устгахаас нааш тэр орчимд энх тайван тогтохгүй.Израйлыг яаралтай устгаж тараан бутаргахын тулд лалын ах дүү нар яаралтай нэгд.

Avatar

gg 2024-12-11 103.212.119.153

Israel igg technoly goor barah undesten bhgue hha

Avatar

Нэргүй 2024-12-11 202.179.26.115

Еврей санаа гэж

Avatar

21 2024-12-11 66.181.188.224

iim l baina

Avatar

Нэргүй 2024-12-11 103.57.92.10

bngiin belen bdald bdagguumuu ene chine odoo. puujingaas hamgaalah sustem agaariin dowtolgoonoos hamgaalah system gj bdguumuu. ingeed sonochihdog flot bsnaas ustguulj bsan ni dr.

Avatar

Өвгөн 2024-12-11 59.153.112.37

агуу ухаантай сэргэлэн ард түмэн шүү энэ жүүдүүд. олон жилийн өстөн дайснаа гар мухарлаад авлаа

Avatar

Зочин 2024-12-11 66.181.178.248

Израйл болохоор өөрт нь аюул учруулж болзошгүй улсыг бөмбөгдөж болдог, Орос болохоор болохгүй юм бн тэ? Double standard гэдэг чинь утгаараа энэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-12-11 178.174.229.45

ESTOI ZUV BUGDEEREE TERORISTUUD UCHRAAS BUGDIIG N USTGAH ZUV

Avatar

Hollywood бол АНУ-ын тархи угаагч 2024-12-11 66.181.189.181

Ану-ст тархиа угаалгачихсан. Eagle, МҮОНВ, Монгол, TV25….. Монгол улсын бүх тв хаалтын гэрээтэй, бүгд бөлдөгдүүлсэн. Ард иргэдээ худал мэдээллээр угаагаастай. Гэнэн М-чууд итгээстэй. Илүү хэрсүү болцгоо. Олон талаас нь шүүмжтэй ханд. АНУ-д бүү итгэ!

Avatar

хм 2024-12-11 59.153.112.33

муу муудаа дээрэлхүү гэж… дотоодын дайн дажинтай үеийг нь далимдуулаад, хамаг цэргийн хүчин чадлыг нь устгаад авч байна. чоно борооноор гэдэг шиг… би израйл улс, израйл хүмүүсийн тухай номнууд уншаад ямар мундаг юм бэ, эд нар шиг болох юмсан гэж боддог байлаа. Харин одоо сүйрч байхдаа таарсан харгис, хэрцгий, муухай хүмүүс юм байна гэж боддог болсон до

Avatar

зочин 2024-12-11 66.181.160.112

Тэрбум лалуудын дунд байгаа 9 хөн сая Еврей өөр яах юм ?.

Avatar

Нэргүй 2024-12-11 59.153.86.156

үхсэн ацаа хийж тэнд байгааг нь хэл дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж