УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.12.11/ болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд Байнгын хороод болон Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
УИХ-ын гишүүн П.Санзориг “Улаанбаатар хотын хувийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулж, орон нутгийн дотуур байрны хангамж сайжруулж, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд 38.5 тэрбумаар нэмэгдүүлэх гэсэн санал гаргасныг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад Төсвийн байнгын хорооны хуралд оролцсон гишүүдээс нэг нь ч дэмжсэнгүй.
Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн бусдаар гүйцэтгүүлэх үйлчилгээний зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр бууруулж, сургуулийн өмнөх боловсролын гүйцэтгэлийн үр дүнгээр олгох зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн санал Инноваци цахим бодлогын хорооноос оруулж ирсэн байв.
Санал хураалгахын өмнө Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тайлбар хийв. Тэрбээр “Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн урамшуулал дээр мөнгө нэмье” гэдэг томъёоллоор санал оруулж ирсэн. 2020 онд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлаад Радио телевизийн хүүхдийн танин мэдэхүйн түүх соёлын бүтээл үйлдвэрлэх сан байгуулаад 2022, 2023, 2024 онд холбооныхон хөөцөлдөж байгаад энэ жил төсөвтэй болж байгаа юм. Энэ саналыг та бүхэн дэмжихгүй байх ёстой.
Санал хураалгахад гишүүд дэмжсэнгүй. Ингэснээр Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн бусдаар гүйцэтгүүлэх үйлчилгээний зардал хэвээр үлдэж байна.
2025 онд 35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргаж хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэх тухай саналыг УИХ-ын гишүүн С.Зулпхар гаргасан байсныг Байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй унагав.
Үүний дараа Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбар хийсэн юм.
Тэрбээр “35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргах тухай санал гаргаж байхад унагадаг нь яаж байгаа юм бэ. Энэ санал бол төсөвтэй холбоогүй, Засгийн газрын хүрэх гэж байгаа түвшин. Төсөв өргөн барихтай холбоотой залруулга гаргах шаардлага үүссэн” гэж тодотгов.
Дээрх тайлбарын дараа өмнөх хураалгасан саналыг хүчингүй болгох горимын санал гаргаж, дахин санал хураалгаснаар 35 мянган иргэнийг хүнсний талоноос гаргахыг гишүүдийн 63.9 хувь нь дэмжив.
Налайх дулааны шинэ эх үүсвэр 79 МвТ- ын эхний ээлжийн ажил төсөвт өртөг 56.3 тэрбум төгрөг, 2025 онд санхүүжих дүн 16.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний нэрийг Нийслэлийн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга гэж өөрчлөх. Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй санал юм байна.
Шадар сайд С.Амарсайхан “Налайх дүүргийн дулааны станцын шинэ эх үүсвэр барих 2025 онд санхүүжих дүн 16 тэрбум гэснийг эмнэлэг нь шаардлага хангахгүй болсон учраас төсөвт хөрөнгө өртөг, санхүүжих дүнд ямар нэг өөрчлөлт орохгүйгээр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн төслийг хэрэгжүүлэх гэдгээр нэршлийг нь өөрчилж байгаа. Нийгмийн бодлогын байнгын хороон дээр зураг төсөл дутуу гэдэг буруу мэдээлэл очсон юм билээ. Эрүүл мэндийн яамнаас бичиг нь ирсэн, зураг төсөвтэй. Дүн өөрчлөгдөж байгаа зүйл байхгүй. Нэршлийг нь өөрчилж байгаа учраас” гэв. Санал хураалгахад гишүүд дэмжсэнгүй, унагав.
Өмнөх саналыг хүчингүй болгох горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гаргаж гишүүдээс дахин санал хураалгаснаар нэршлийг өөрчлөх санал дэмжлэг хүлээв.
Ажлын хэсгээс Боловсролын сайдын төсвийн багцад тусгагдсан Боловсролын зээлийн сангийн өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг 33,604.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, тус сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг 40,700.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, тус сангийн нийт зардлыг нэмэгдүүлэлгүйгээр сангаас олгох зээл, тэтгэлгийн зардлыг зээлийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн дүнгээр санхүүжүүлэх зэрэг Засгийн газрын тусгай сангийн нийт зардлыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.
Түүнчлэн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах болон Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх хүрээнд гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг 1,556.7 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогыг 694.0 сая төгрөгөөр бууруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Г.ХОРОЛ
Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.60
ugaasaa ooriin tarhigui baahan knofchid bna. zarimdaa erguuteed knofoo buruu darj bna.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.181.122
Юмаа ч ойлгохгүй хаашаа янзын 126 юм цуглуулчихсан юмбээ
Нэргүй 11 цагийн өмнө 203.91.115.37
Цццц. Гүй эд нар ер нь ажлаа мэдэж байгаамуу? 2025 оны төсвийг хэлэлцэж байна шүү дээ, та минь ээ! Энэ төсвийн хамгийн ноцтой нь орлогыг шал хийсвэрээр томъёолоод байгаад оршино. Энэ орлого худлаа шүү, хөөе. 33 их наядын орлого орж ирэхгүй. 24-28 их наядын орлого л бодитой. Нүүрсний үнэ одоо тонн тутамдаа 95$ байна. 25 оны өсөвт 129$ гэж суужээ. Одоо ч бид нүүрсээ алдагдалтай үнээр гаргаж байна. Он дуусахад ажлын 2 долоо хоног үлдлээ. Энэ хугацаанд үнэ өсөөд 130 доллар болно гэж байхгүй. Оны эхн
Нэргүй 11 цагийн өмнө 203.91.115.37
ээс л төсөв алдагдалд орно. Цаашид нүүрсний үнэ бүр унасаар 60-70$ болно. 2 дахин бага үнээр бид нүүрсээ зөөсөөр л байх уу? Алдагдалд ороод дээрээс нь нүүрсээ үнэгүй өгнө. Ийм төрийн бодлого гэж байх уу? Элэнцэгнийх нь хар хайрцагны бодлого вэ? Бор нойлын цаасны л баримжаа. Нүүрсний биет хэмжээг бууруулж 83 сая тонноос 70 сая тонн болгомоор байна. Тэгээд төсөв алдагдалгүй байх үүднээс дахиад 6-8 их наяд зардлыг танана.
ёстой л үнэн дээ 2024-12-11 103.57.94.211
ямартай энэ 126 -ааг яаж ч харсан олиггүй л нөхөд байна оо. Арга ч үгүй юм дөө Хамгийн гол нь Данхын бууны гөлөгнүүд юм чинь дээ. Данх ч өөрөө улс удирдаад явчих чинээгий мэдлэг боловс рол байхгүй юм чинь мэдээж өөртэйгээ таарсан гөлөгнүүдийг л сонгоно. Энэ бол амьдаралын хууль гэлтэй. Ер нь мэдлэг боловсролтой хүн Данх мэтийн маанагуудтай хэл амаа ололцож гэж зовох шаардлагагүй.. Мөрөөрөө амь амьдарлаа аваад явсан хамаагүй дээр бие сэтгэл амар амаглан ш дээ
87 э/засагч ГД........,3 2024-12-11 66.181.176.164
хүнсний талон гэдэг ард иргэдээ хоролсон хайр халамж , болих хэрэгтэй, үүний оронд нь ажлын байр хөдөлмөрлөх боломжоор хангах … Халамж гэдэг бол хорломж хоосрол ядууруулах бодлого , боломж,… эрхтэн дархтанд эд баялаг албан тушаал … ард олон минь хоосрол үгүйрэл шүү , ухаар бод тунгаа, бүү нам гэж туйлшир , эв найрамдал, эв нэгдэл, энэ бол хөгжил дэвшил их Монголын ирээдүй оршин тогтнол мөн .
Нэргүй 2024-12-11 66.181.188.147
Энэ ИХ ын гишүүд. гэж үнэн эргүүтсэн хонинууд байх юм аа. Юуг нь дэмжиж юуг нь татгалзах, ёр нь ямар асуудал хэлэлцэж байгаагаа ч ойлгодоггүй ийм ч төрийн түшээд байх ч гэж дээ. 126 болоод үнэхээр дордсон. Тарсан нь дээр болж дээ. 1000 т малчдын хүнсний талоныг хасахгүй гэж шийджээ
Нэргүй 2024-12-11 103.242.47.254
энэ 126 үнэхээр хаана яах гэж орж ирснээ мэдэхгүй малнууд хашаанд орчихжээ
Zochin 2024-12-11 122.201.31.229
Hassan deeree
Нэргүй 2024-12-11 122.201.19.4
IIM L 126 MALIIG BID TEJEEJ BNA DA. YAMAAR CH YUM DE . TENEG PISDANUUD N SAIN DURAARAAA ZAILAASAI
Нэргүй 2024-12-11 103.57.94.211
…Энэ 126 бд тэнцэхгүйгээ мэдээд дураараа зайлах нөхөд мөн үү?ккк
ХОТЫН ИРГЭН 2024-12-11 203.169.48.150
асуудлаа ойлгохгүй орж ирээд дэмжихгүй санал өгөөд, нэмэлт тайлбар хийхээр ойлгонгуутаа дэмжээд байдаг юм уу хайшаа юм. Манай энэ хэд ёстой холиож байна аа
Зочин 2024-12-11 59.153.114.239
Ницгмээ огт иэдэхгуй байнаа энэ УИХ Хувийн сургуулиудын хувьсах зардлыг бууруулахыг дэмжээгуй мортлоо нэн ядуу иргэдийн хунсний талоныг байхгуй болгочихлоо ИЙМ ГЭР БУЛИЙН САЙД БАЙДАГ ЮМ УУ