Бразилын ерөнхийлөгч тархины мэс засалд оржээ

Бразилын ерөнхийлөгч тархины мэс засалд оржээ

Бразилын ерөнхийлөгч тархины мэс засалд оржээ

Бразилын ерөнхийлөгч 79 настай Луис Инасио Лула да Силва гавлын дотоод цус алдалтыг эмчлэх мэс засалд оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ерөнхийлөгчийн толгой Даваа гаригт маш хүчтэй өвдсөн бөгөөд эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Дараа нь тархины "MRI" шинжилгээнд оруулснаар гавлын дотоод цус алдалт үүссэн болохыг тогтоож ерөнхийлөгч Лулаг Сан Пауло дахь алдарт Сирио-Либанес эмнэлэгт шилжүүлжээ.

Тус эмнэлгийн мэдэгдэлд, ерөнхийлөгч Лула өнгөрсөн аравдугаар сард угаалгын өрөөндөө халтирч, толгойгоороо хүчтэй унаснаас болж гавлын дотоод гэмтэл авсан байна.

Мэс заслын эмч нар түүний гавлын яснаас цус алдалт үүссэн хэсгийн ясыг авч, цус тогтоох ажилбар хийсэн. Мөн цусны даралтыг багасгах эмчилгээ хийгдсэн бөгөөд хагалгааны дараа ерөнхийлөгч Лулагийн биеийн байдал тогтворжсон гэж мэдэгдэв. Толгойгоороо хүчтэй унаснаас хойш ямар ч гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байжээ. Улмаар ерөнхийлөгч гавлын дотоод цус алдалт үүссэнийг мэдээгүй байна. Эмч нарын мэдээлснээр, ерөнхийлөгч Лула ухаан саруул байгаа бөгөөд ирэх долоо хоногт эмнэлгээс гарч болно.

Хэвлэлийн төлөөлөгч Пауло Пимента Лулаг дахин 48 цаг эрчимт эмчилгээний тасагт хэвтэх магадлалтай гэж мэдэгдсэн байна. Түүнийг эмнэлгээс гарах хүртэл дэд ерөнхийлөгч Жералдо Алкмин ерөнхийлөгчийн зарим үүргийг биелүүлэх бөгөөд Словакийн ерөнхий сайд Роберт Фиког угтан авна. Гавлын дотоод цус алдалтын шинж тэмдэг нь толгойндоо хүчтэй гэмтэл авсан даруйд илрэхгүй байх нь түгээмэл аж. Ерөнхийлөгч Лула аравдугаар сарын 19-нд гэрийнхээ угаалгын өрөөнд халтирч, ар дагзаараа хүчтэй унасан байна. Тэрбээр толгойндоо таван оёдол тавиулсан бөгөөд эмч нарын зөвлөснөөр Орост болох "BRICS"-ийн орнуудын уулзалтад оролцохгүй байхаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж