УБЦТС: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ

УБЦТС: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ

УБЦТС: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ
Нийслэлд өчигдөр /2024.12.10/ цахилгаан тасарсантай холбоотойгоор "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байна. Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа.
Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье. Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.122

Үхсэнээ хииж цахилгаан тогны үнэ нэмсэн юм тог таслаад байх байсан юм бол 126 лалруудыг тэжээх болоодч дээрдэхгүй лалрууд

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.121

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.189.53

Хувьсгал хийх цаг ирлээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.161.216

Баярлалаа МАН! Тэднийг сонгосон сайхан монгол үүлдрийн үхэрнүүдэд бас баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-12-11 59.153.114.33

битгий хуцаад бай лаларуудаа мөнгө нэмчихээд нохойдоод байгаарай сдаа минь

Avatar

Нэргүй 2024-12-11 202.9.41.93

Ерөнхий сайд эрчим хүчний сайдын албан тушаалд хэнийг ч тавиад эрчим хүчний дутагдлаас одоогоор Монголчууд гарахгүй. АН-ын хүн Ерөнхий сайд, эрчим хүчний сайд болчихоор л бүх зүйл сайхан болчих эрчим хүчээр бялхаад байх юм шиг ярьж худлаа бүлт үсэрдэг нөхдүүд бусдыг мунхруулахаа боль. Дулааны цахилгаанстанц шинээр бариагүй байж яаж ачааллаа дийлэх билээ. Монголчууд та нар хоорондоо худлаа хэрэлдэж л чадахаас бүтээн байгуулж бол чадах ч үгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө том том юм яриан. Хирээ мэд

Avatar

Нэргүй 2024-12-11 202.9.41.93

Атомын цахилгаан станц барь гэж Монголчууд та нарт би сайхан сэтгэл гаргаж сүүлийн 20 жил хэлж байна.Эрчим хүчний дутагдлаас гаргах ганц зөм зам энэ юмаа гэж. Усан болон салхин цахилгаан станц бол худлаа, хариугүй жаахан юмаа.Түүнд анхаараад хэрэггүй гэж хэлээд байхад тэнэгтээд л байх юм. Яая даа та нарыг юм ойлгохгүй. Эсвэл хохь чинь дээ. Би л сайхан амьдарч байвал болоо. Хоорондоо алалцаад л тамын тогооны үлгэрээ үргэжлүүлээд нам болж талцаад л сууж байцгаа.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.179.91

5-р цахилгаан станц, Багануурын цах.станц, 5 толгойн цах.станц г.м.-ийг гацаамны хар гайг жирийн иргэд эдлэх нь ээ?!! Харин гацаасан хорлогчид нь төрийн өндөр албанд улам дэвшээд л байдаг?!! Ерөнхийлөгч юу бодож сууна вэ??!! Хамар дор нь хорлон сүйтгэгч нар ил тод амжилттай ажиллаад л байдаг???

Avatar

Нэргүй 2024-12-11 85.233.56.62

Гэнэт цахилгаан тасалснаар гарах хүний амь, настай холбоотой асуудлыг хэн хариуцах вэ?! Тодорхой хуваарь гаргаж, төлөвлөгөөтэйгээр ажиллах хэрэгтэй ш дээ.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.179.91

10% Даваасүрэн!!!

Avatar

Зочин 2024-12-11 202.9.40.155

Юу вэ, ингэж хамаагүй болохгүй шүү. Хүмүүст урьдчилан мэдэгдэж хуваарь гаргаах ёстой биз дээ. Тэгээд ч үнээ нэмсэн, сонгуулийн өмнө ийм юм болохгүй, цахилгаан станц барина гээ биз дээ. Арай ч дээ

Avatar

лутаа 2024-12-11 66.181.164.23

Бодит байдал ийм л байна Данх Нянбаатар 2 оо. Үхсэнийх нь Метро, дүүжин тээвэр вэ хэдэн хүүхэд хөгшид чинь Лифтэндээ гацацгаагаад УБ даяар л лифт ухаж хүн гаргасан хүмүүс. Хүний амь настай холбоотой юмаар улс төр хийхгүй шүү. Эхлээд ард иргэдээ хэрэглээнийх нь цахилгаанаар хангачаад том том бүлт үсэр, Та нар чадахчгүй толгой чинь ч хүрэхгүй за

Avatar

Зочин 2024-12-11 202.9.40.155

юу гэсэн үг вэ. үнээ нэмнэ гээл бгаа биз дээ??? Арай хэтэрч байна

Avatar

Нэргүй 2024-12-11 202.126.89.179

мөн ч их донгосох юм даа

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.160.100

Халтар царайтаас 8 их наядаа салгаж ав аа , бид тав тухтай өвөлжих л гэж ҮНЭ нэмэхийг тань дэмжээд байгаа ш дээ … Халтар царай , Чойжоо хоёрын ШУНАЛ хэцүү шүү , эгэл жирийн мэргэжилтнүүд , ажилчид минь ХУЛГАЙЧДЫГ бүү өөгшүүл – шүгэлд …

Avatar

Zochin 48 минутын өмнө 66.181.177.127

Deer ni neg bank hotiin meer nar

Avatar

Иргэн 2024-12-11 66.181.189.192

ЛИФТЭНД БАЙГАА ХҮҮХЭД, ӨНДӨР НАСТАНГУУД ЯА Х ВЭ?

Avatar

Нэргүй 2024-12-11 103.57.93.29

хохь нь та нар тогоор яадгийн

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.181.244

Чойроос үнэн хэлжээ намаа бодсоор иргэнээ хаясан гэж одоо лай нь гарч байна

Avatar

Зочин 2024-12-11 192.82.64.214

Сар бүр хэрэглэсэн цахилааны төлбөр дээр айл бүрээс суурь хураамж 3000 төгрөг нэмж хурааж авдаг. Хэрэв цахилгаан таслаад хязгаарлалт хийгээд байх юм бол бид сар бүр суурь хураамж гэж төлөөд нэмэргүй юм байна. Энэ олон жил суурь хураамж гэж нэмж авсан мөнгөө эрчим хүчнийхэн яачихсан юм бэ. Суурь хураамж гэдэг бол эрчим хүчийг бэлэн байлгах зориулалтаар иргэдээс нэмж авч байгаа хураамж тул цахилгааны хязгаарлалт хийхээ зогсоохыг шаардая.

Avatar

Иргэн 2024-12-11 66.181.189.87

ядаж 70047004 гэдэг утсаа ажилтай болгоод, хүний асуултанд хэдээс хэдэн цагт хягаарлалт хийж байгаагаа хэлээд өгдөг болоосой. Утаа гаргахгүй гээд цахилгаан халаалттай болсон айлууд халаалтын систем нь хөлдчих гээд хэцүү юм. Хотын 11310005 утас ч олигтой харииу өгөхгүй юм. Энэ Чойжоо, Доржханд хоёрч төрд даанч нэмэргүй улсууд юмдаа Хэлэх ч үг алга яана даа

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.168.8

Uneen

Avatar

Нэргүй 2024-12-11 202.9.40.155

Яг үнэн. Утас нь хариулдаггүй, байдал улам л муудаад байх юмаа

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.168.82

сонгуулийн үеэр энэ өвөл найдвартай эрчим хүчээр хангах боломжтой боллоо, бөөрөлжүүт, цахилгаан хураагуур гээд донгодоод байсан хаа байнааа

Avatar

Нэргүй 2024-12-11 59.153.112.172

harin tehh buur itgee shaatsiishde haltar nyambaad sdaa

Avatar

з 2024-12-11 202.126.89.174

ХУВААРЬ ГАРГААЧ

Avatar

сонгогч 2024-12-11 202.9.46.238

ЧОЙЖИЛСҮРЭН ….ЦАХИЛГААНЫГ ТАСЛАХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БОЛ ХУВААРИА ЭРТХЭН ЗАРЛАЖ БАЙ…. ТЭГВЭЛ ЯДАЖ ХООЛ УНДНЫ УС, 00-Н УСАА НӨӨЦЛӨӨД АВМААР БАЙНА ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-12-11 192.82.66.243

Нийт масс Ард Олон нь Ирээдүйтээ ер санаа зовохгүй, Хоол алга, мөнгө алга, Утаатай байна, Түгжрэлтэй байна гэж түмэн зовлон тоочиж гомдоллож гомдоллочиход л юу ч болоогүй юм шиг Шинэ Жилдээд , Төрсөн Өдөр тэмдэглээд, Цагаан сар, Наадамлаад л……Хуралдаж Семинарлаад л тарж одно ямар ч үр дүнгүй……..

Avatar

Зочин 2024-12-11 202.9.40.155

Талбайн ёолкоо унтраах хэрэгтэй, энэ ёолк чимэглэлүүд зөндөө кВ авч байгааш дээ

Avatar

Нэргүй 2024-12-11 202.131.225.197

Арай ч дээ, ганц ёлк хүртэл асаалттай хэд хоног байх боломжгүй. Энэ цахилгааны хязгаарлалт хүүхэд байхад байдаг байсан. Буцаад харанхуй бүдүүлэг хэцүү нийгэм рүүгээ шилжиж байгаа юм байна даа. Түгжрээ дээр нь тоггүй, ээ энэ бүтэхгүй ээ нээрээ. Яамаар ч юм дээ, энэ улсаас зайлмаар санагдаад байна, арай ч дээ байж боломгүй юм!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж