УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх болж буй бөгөөд үүний өмнө Байнгын хороод хуралдаж, харьяалах яамдын төсвийг хэлэлцэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хууль сахиулах байгууллагынхны төсвийг танах асуудал яригдах үед сайд О.Алтангэрэл бухимдаж, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “УИХ-аас хууль сахиулах байгууллагыг ийм, ийм ажил хий гээд хууль баталсан. жишээлбэл, Энэ он гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага цагдаагийн байгууллагаас баривчлах байрыг шилжүүлж авна.
Баривчлах байр эрүүлжүүлэх хоёр хамтдаа байдаг. Орон тоо нэг гэсэн үг. Цагдаа дээр эрүүлжүүлэх нь үлдэнэ. Шийдвэр гүйцэтгэл дээр баривчлах байр очно. Шийдвэр гүйцэтгэл дээр баривчлах байр шилжиж ирэхээр харуул манаа, ээлжийн ахлагч, эмч, сувилагч хэрэгтэй болно. Энэ чиг үүргээ хэрхэн биелүүлэх вэ.
Улаанбаатар хотод нийслэлээс санхүүжүүлж байсан 160 орон тоог ирэх онд чадахгүй гэдгээ хэлсэн. Та нар зам дээрээ гарч автомашины хөдөлгөөн зохицуулах юм уу. Хотын зам зохицуулж байгаа 160 залууг хасах болж байна.
50 хувь хувилж байна гээд 80-ыг нь хасах юм уу. Тэртэй тэргүй хүмүүс нь хүрэлцэхгүй байна. Хэмнэх гэж байгаа бол гоё сайхан попорч байсан тэр зардлуудаасаа хасаач. Орон тоо нь 2000, 6000-аар дутаж байгаа байгууллагаас мөнгө авах гэж байгаа боль. Хэмнэх зөндөө мөнгө байна.
Усны цэвэр хангамжийг нь хамгаалах гэж байгаа Баян-Өлгий 42, Булган 46, Говьсүмбэр 50, Дундговь 54, Завхан 50, Сүхбаатар 58, Сэлэнгэ 46, Төв 50, Увс 54, Яармаг нацос, Чингэлтэй нацос, Хайлааст, Чингис, Даланзадгад Мөрөн. Энэ бүхэн ундны усны эх үүсвэр хамгаалах дотоодын цэргийн орон тоо. Ажлын хэсгийнхэн одоо хэлчих, аль аймгийг хасах юм.
Улаанбаатар хотынхон ундны усны эх үүсвэрээ Дотоодын цэргээр хамгаалуулж болдог, хөдөөгийнхөн болохооор болохгүй гэдэг ийм юм руу очиж байна. Хууль сахиулах байгууллага аль чиг үүргээ дутуу гүйцэтгэж болох юм хэлээд өг. Эсвэл хуулиар үүрэг хүлээлгэчихсэн, шинээр ажил үүрэг өгчихсөн энэ хууль тогтоомжоо хүчингүй болгоод өг.
Хууль сахиулагч нар дээр арай ядан нэмэгдэж байгаа зардлыг хасч байгаа бол бүгдээрээ цалин авахаа болъё л доо” гэв.
Г.ХОРОЛ
ЗОЧИН 22 минутын өмнө 103.111.68.3
ХАМГИЙН ЗӨВ ХАСАХ ЗАРДАЛ БОЛ УИХ ГИШҮҮДИЙН ТООГ ЦӨӨЛӨХ ЮМ ШҮҮ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ ЦӨӨЛНӨ ГЭЭД БАЙСАН ӨӨРСДИЙНХӨӨ ТООГ ЦӨӨЛ
хүннү 2024-12-11 202.55.188.39
Өө бүр амар зохицуулагч нараа халчаад энэ түгжрэлийг хэн зохицуулах юм? 160 албан хаагчийг замын хураамжаар цалинжуул, энэ хураамжийг 5 дахин нэмэгдүүлсэн биз дээ Нямбаатар аа! Мөнгийг авсан юм өгч сур.
Purev 2024-12-11 103.168.34.103
za tsagdaad skuter olgoj delhii duuren onigoo bolovdoo ! tuunii orond mori , iljig ch hamaagui ug !
Нэргүй 2024-12-11 180.149.80.74
Энэ гоншгор ажил хийхгүйнээ
өөө 2024-12-11 66.181.164.23
Цагдаа нараа бүгдийг нь хал амар удахгүй ордон руу дайрхад улам л амар болно биз
Нэргүй 2024-12-11 66.181.190.194
Шүүгч нарын цалинг хасуул
Нэргүй 2024-12-11 66.181.190.194
УИХ гишүүд хэзээч юу ч хийж байгаагүй чадах ч үгүй, Харин салбарын сайд ТЦА ын дарга нараа хөдөлгөж, Уулзвараас уулзварын хооронд хүйтэнд алхаж байгаа зохицуулагч нартаа ядаж скүүтэр шийдэж өгөөч
Нэргүй 2024-12-11 66.181.160.100
ШҮҮГЧДЫН ЦАЛИНГ хонхойтол нь хасуул аа – тэд ХАХУУЛААРАА амьдраг , цагдаа , ажилчдынхаа орон тоог гүйцээ , цалинг нэм – 126 ХОВДОГУУД АА …
Бат 2024-12-11 202.55.188.46
Шүүгч нар бол цалингүй ч ажиллана ккк
Сири улмаа 2024-12-11 122.201.31.163
ордон руу дайрахад сул байгаан байна
Ард 2024-12-11 122.201.31.163
Баярмааг зогсооно
Зочин 2024-12-11 202.126.89.189
Огт цагдаа цэрэггүй улс болохыг зорих хэрэгтэй!!!
Манин 2024-12-11 122.201.31.163
хүйсээ солиулах нь чухал
зочин 2024-12-11 66.181.188.29
Цагдаагүй бүтдэг ажил гэж энэ улсад байхгүй шүү. Бүр хахир хүйтэнд согтоод гудамжинд унаад өгсөн хүнийг хүртэл
аварч амьд явах эрхийг хангадаг. Товчдоо төсвийг нь хасчих гээд байгаа ЦАГДАА л хүний эрхийг хамгаалдаг
Зочин 2024-12-11 66.181.178.152
Намын бүлэг дээрээ яриад л төсвийг хасах нь зөв гээд л шийдээ биз дээ. Хэнтэйгээ барьцаад байгаа юм. Бүх салбарынхан адилхан л хасуулж байна. Баривчлах байрыг шүүхийн шийдвэр дээр аваачна ч гэх шиг. Яах гэж. Орон тоо нэмэх, мөнгө үрэх хэнээтэй юм уу. Та нар өөрсдөө төсөв данхайсан танана л гээ биз дээ. Засаг дээрээ яриад л оруулж ирээ биз дээ. Худлаа попорч уянгалаад баылгүй өмнөх ажлаа Нямбаатар шиг, Энхбаяр шиг хий
Иргэн 2024-12-11 43.242.241.151
одоо л зовлонг нь ойлгож бгаа нь сайн хэрэг. Өмнө нь Нямбаатар, Энхбаяр хоёр сайн муу хэлүүлээд салбарынхаа төсвийг хамгаалж авч үлдээд зогсохгүй цэрэг, цагдаагийн цалин, урамшууллыг хөгийн юм байсныг маш сайн нэмүүлж чадсан сайд нар шүү. Яг үнэндээ бол цагдаагийнхан Нямбаатарт ялангуяа их ам сайтай байдаг.
з 2024-12-11 202.126.89.174
ГЭРЛЭН ДОХИО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨВ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ЮМ БЭ ЭСВЭЛ ЦАГДАА ЭСВЭЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ТӨВ АЛЬ НЭГИЙГ НЬ ҮЛДЭЭГЭЭД НЭГИЙГ ХАС
Нэргүй 2024-12-11 192.82.66.243
Нийт масс Ард Олон нь Ирээдүйтээ ер санаа зовохгүй, Хоол алга, мөнгө алга, Утаатай байна, Түгжрэлтэй байна гэж түмэн зовлон тоочиж гомдоллож гомдоллочиход л юу ч болоогүй юм шиг Шинэ Жилдээд , Төрсөн Өдөр тэмдэглээд, Цагаан сар, Наадамлаад л……Хуралдаж Семинарлаад л тарж одно ямар ч үр дүнгүй……..