Лондон хотын Жорж Грийн бага сургуулийн захиргааны зүгээс сурагчдыг энэ Баасан гаригт Газын төлөө мацаг барихыг хүсчээ. Энэ өдөр сургуулийн ажилчид, сурагчид цугларан, хамтдаа мацаг барьж палестинчуудыг дэмжиж буйгаа илэрхийлнэ.
Сургуулийн цахим хуудсанд "Хүний эрхийг дээдэлдэг сургууль болохын хувьд бид Газын зурвасын хүүхдүүдийн аюулгүй, эрүүл орчинд амьдарч, сурч боловсрох эрхийг дэмжиж буйгаа хамтдаа илэрхийлнэ. Арванхоёрдугаар сарын 13-ны ажилчид, сурагчид нэг дор цугларч эв санааны нэгдлээ харуулна" гэжээ.
1828 онд байгуулагдсан Жорж Грийн бага сургууль нь Газын зурвасын хүүхдүүдэд тусламж хүргэх зорилгоор "Зүгээр л өгье" цахим хуудсыг нээсэн байна. Тэд 2500 фунт стерлинг цуглуулах зорилго тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар үүнийхээ 80 хувь буюу 2000 фунт стерлингийг цуглуулжээ. Энэ мөнгийг хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нэн шаардлагатай зүйлсэд зарцуулна.
Тус сургуулийн сурагчдын талаас илүү хувь нь буюу 1249 хүүхэд үнэгүй хооллох эрхтэй байдаг.
Зарим сургуулийн багш нар өнгөрсөн сард Палестин дахь Израилийн ажиллагааг эсэргүүцэн ажил хаясан байсан. Тиймээс еврей сурагчдыг айлгаж ичээхгүйн тулд палестиныг дэмжсэн хөдөлгөөн өрнүүлэхгүй байхыг Их Британийн Боловсролын яамны нарийн бичгийн дарга Бриджет Филлипсон өнгөрсөн сард багш нараас хүссэн байжээ. Тэрбээр "Сургуулиудад улс төрийн шударга байдал, еврей оюутнуудын аюулгүй байдал чухал. Боловсролын нарийн бичгийн даргын хувьд би хүүхэд залуучуудын эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавих болно.
Эсэргүүцлийн хөдөлгөөн хүүхэд, залууст, тэр дундаа еврей сурагчдад ямар мессеж өгөхийг багш нар тунгаан бодоосой гэж хүсч байна" гэжээ.
Хүмүүнлэгийн нийгэмлэгийн мэдээлснээр Газын зурвас болон Баруун эрэгт хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай 1.1 сая хүүхэд байна. Мөн өнөөдрийг хүртэл амь үрэгдэгсдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.
Нэргүй 4 цагийн өмнө 45.148.10.169
Хамас, Иран, Ороzууддаа гомддоо. Израыль хүн үхэхээр найр наадам хийдэг хүмүүс хариу нь хурдан ирдэг юм байна.
Нэргүй 2024-12-11 139.5.218.146
Харин би оргилуун дарс буудуулмаар байна