Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийн хэргийг мөрдөн шалгаж дуусчээ. Хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Цагдан хорих шүүгчийн захирамжид гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид гомдол гаргаж боломжтой бөгөөд ерөнхий шүүгч захирамжийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй гэдгийг шүүх байгууллагаас мэдээлсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнгөрсөн аравдугаар сард /2024.10.18/хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхээс Н.Одончимэгийг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн бол "Ванхүү" компанийн захирал Б.Боролзойхүү болон С.Гантөмөр нарыг суллаж, гадуур шалгахаар болсон байдаг.
Н.Одончимэг нь нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдсан байдаг. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, түр саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлж байв.
Зочин 11 цагийн өмнө 103.145.234.48
АН-ынханы бодит үнэн төрх. Бүгд энэ эмэгтэй шиг улсын мөнгө хулгайлахыг л мэднэ. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдсэнд АН-ын дарга их дургүй байсан. Цалин тэтгэвэр тултал нэмсэн гэж хэлж байсан. Өөрсдөө идэх мөнгийг нь цалин тэтгэвэр болгосонд тун таагүй. Ийм л хүмүүс Монгол улсын дайснууд….АН үүрд сөнөөсэй.
Гал эрдэнэ 2024-12-11 59.153.114.71
Маш зөв