2024-2025 оны галлагааны улирал эхэлж, өнөөдөр /2024.09.15/-өөс шахмал түлш борлуулж эхэлжээ. Энэ галлагааны улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 цэгээр шахмал түлшийг худалдан борлуулахаас өнөөдрийн байдлаар 542 цэгээс ирсэн захиалгын дагуу 2610 тн шахмал түлш худалдаанд гараад байна. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байна. Шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг-н нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 96000 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
Холбоотой мэдээ