Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 3-нд болсон. Түүнд "Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 1.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон байдаг. Тэгвэл П.Лхагвасүрэн анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүнийг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2024.12.11/ хэлэлцсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүхээс П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргажээ.
П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдсан юм. Тодруулбал, дээрх сайдын 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж.
Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг.
Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм.
Нэргүй 2024-12-11 202.126.91.186
Энэ муу зальтай новшийг шоронд нь хатаах хэрэгтэй.
УНШИГЧ 2024-12-11 43.242.242.141
ЭНЭ АРАЙ Ч ДЭЭ
зочин 2024-12-11 192.82.64.167
Мэдлэгтэй хүн бэлдлээ гэж шийтгэдэг улс ганцхан манайх л байх даа. Тэр бэлтгэгдсэн боловсон хүчинг Лхагвасүрэн ер нь хэн ч бай аваад үхэхгүй эр орны иргэн хүний үргэлжлэл л үлдэнэ
Нэргүй 2024-12-11 66.181.166.35
Шоронд ял эдлэх ёстой хүн юм биш үү
DR. MANIPAL 2024-12-11 105.112.217.11
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,
Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.
Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу:
[DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM]
Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд
Кк 2024-12-11 202.21.107.17
энэ шүүх гэж эргүүтсэн юм байх юм аан нээрээ…ийм ойлгомжтой юман дээр ингэж мэдэн будилж буцаж эргэх хэрэг байдаг юм уу…пиз…