ЭМЯ: Томуугийн хүндрэл өнгөрсөн жилийнхээс 10 хувиар илүү байна

ЭМЯ: Томуугийн хүндрэл өнгөрсөн жилийнхээс 10 хувиар илүү байна

ЭМЯ: Томуугийн хүндрэл өнгөрсөн жилийнхээс 10 хувиар илүү байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.12.11/ ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр:

-Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний хүндрэл гэсэн үг.

Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 хувиар илүү байна.

Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг. Энийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрт авч, вакцинжуулалтыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90.4 хувь нь томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Ер нь энэ өвчлөл арванхоёрдугаар сүүлчээр нэмэгддэг. Тийм учраас эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлэгтээ вакцинд хамрагдах боломжтой гэдгийг зөвлөж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 5-ны хугацаанд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит хийсэн 223 сорьцонд шинжилгээ хийхэд 48 буюу 21.5 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус, 12 буюу 5.3 хувь нь томуугийн А хүрээний вирус, цар тахлын вирус 11 буюу 4.9 хувь нь SARS-Cov-2 илэрсэн.

ХӨСҮТ-өөс амьсгалын замын цочмог хүнд халдвартай бага насны хүүхдүүдийн 109 сорьцонд шинжилгээ хийхэд 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэхийг зорьсон. Нийт 67 сорьц буюу 64.4 хувьд ямар нэгэн вирус илэрсэн. Тэр вирус дотор 45 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус байсан.

Агаарын бохирдол гэхээр зөвхөн нүдэнд харагдаж байгаа гадна орчны бохирдлыг хэлдэг. Агаарын бохирдол нийгэм, эдийн засагт нөлөөлөхөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Монголд 2021 онд судлаачдын хийсэн судалгаа байдаг. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хойш агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ буурсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг түлштэй холбон шүүмжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

10 11 цагийн өмнө 202.9.47.52

10 хувь бишээ, 10 дахин гээч, пакталж сөнөж сөнөчөөд бас намдаа бага хир халдаах санаатай, та нар одоо дууссан, одоо бууж өг хулгайчдын намаа! гүндалай хэлсэн болохоос үнэн үг байжээ

Avatar

зочин 2024-12-11 66.181.187.168

дотоод орчны бохирдлоо бас анхаарах_ агааржилт муу, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийхгүй байх, хэт олуулаа бөөгнөрөх халдвар тараахад нөлөөлж бна

Avatar

Нэргүй 2024-12-11 192.82.64.167

УОК дээр авч ирж яриач ээ хэлсэншүү зөвлөсөн шүү томууорж ирээд их нэмэгдээд ирэхээд ор,эм тариа, эмчлэх эмч г м асуудлаа дуугүй байж байгаад хүндрүүлэв дээ. Ниргэсэн хойно нь хашгирдаг аргадаа ахиад орчихов доо

Avatar

Нэргүй 2024-12-11 103.212.119.173

Баяртай байгаа блгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж