УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ахынхаа ажилд санаа тавив

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ахынхаа ажилд санаа тавив

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ахынхаа ажилд санаа тавив

УИХ, байнгын хороодоор 2025 оны улсын төсвийг дахин хэлэлцүүлж буй. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2024.12.10/ хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ахынхаа санаачлан, хийж байгаа төсөл хөтөлбөрүүдийн төсвийг танахгүйгээр шийдэх боломжтой эсэх талаар С.Одонтуяа сайдаас асуулт асууж, анхаарахыг хүсэв.

Тэрбээр "С.Одонтуяа сайдын багцаас тодруулъя. Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн эхнийх нь амжилттай хэрэгжсэн. Хоёрдугаар төсөлд 2024 онд гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан. Миний харж байгаагаас эндээс 10 хувийг хассан юм шиг байна. Гурван тэрбум төгрөг их төсөв биш шүү дээ. Заавал 200 сая төгрөгийг нь хасах шаардлага байсан уу. Эхний 2024 оны 1.5 тэрбум, үлдсэн төсвийг 2025 онд 1.5 тэрбумаар хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөсөн юм. Их чухал асуудал шүү. Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгосон. Ганга нуур, Алтан овоо, Шилийн богд, Талын агуу гээд түүхэн аялал жуулчлын маршрутад орсон газар. Өнгөрсөн 2015-2016 онд Ганга нуур ширгэж, гамшгийн хэмжээнд очсон. Одоо энэ төслөө дуусгаж, элсний нүүдлээс хамгаалах шаардлагатай. Энэ төсвийг гурван тэрбум болгож гүйцээх боломж байдаг болов уу" гэж асуусан юм.

Түүний асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариулахдаа "Манай салбарт энэ жил хөрөнгө оруулалтын төсөв тусгаагүй гэж хэлж болохоор байгаа. Ганга нуурын бохирдол дээр 2.7 тэрбум төгрөг гэж батлагдсан байснаас 2025 оны төсөв 1.2 тэрбум болж батлагдсан. Ирэх онд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Энэ төсвөөр санхүүжүүлээд харъя гэж бодож байна. Зөвхөн энэ төсөл гэлтгүй бүх төсвөөс хасч орж ирсэн. Төслийн 2025 оны төсвийг аль болох зохицуулахаар ярилцъя" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан Хөвсгөл, Ганга нуур, Хэрлэн гол, Бумбатын рашаан болон Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлуудыг хэрэгжүүлж байгааг ЕТГ-ын дарга Я.Содбаатар жилийн өмнө зохион байгуулсан усны салбарын чуулганаар онцолж байсан.

Тухайлбал, Ганга нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг хамгийн таатай эко системтэй нуур бөгөөд 2017 оны наймдугаар сард цутгал булгуудын ширгэлт, элсэн шуурга болон нуур орчимд олон тооны мал бэлчдэгээс үүдэн бохирдож, нуурын усны 95 хувь нь ширгэж, түүхэнд зөвхөн зураг л үлдэх нөхцөл үүссэн юм. Энэ байдлыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг эхлүүлж, нуурын эргийг хашаажуулж малын бохирдлоос хамгаалах, усыг нь нэмэгдүүлэх худаг гаргах, элс, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулах зэрэг ажлыг төлөвлөгөөтэй өрнүүлснээр эко систем нь сэргэж, 2023 онд ус нь 2005 оны түвшинд хүрчээ. Түүнчлэн жил бүр ирдэг шувуудын тоо олширсоор 2022 оны намар 7500 хун цугласан байна. Одоо Ганга нуурын эх цутгал булгуудыг сэргээх, нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөх, элс, шороон шуурганаас хамгаалах чулуужуулах ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрөл саднаараа монголын төрөө с зайл 4 цагийн өмнө 202.55.188.92

казиночин гөлөг хүрэлсүхийн дүү бацаан юу гээд байна

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.114

HULGAI CHIN HULGAICH L BAIGAA g***

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.182.212

дебил бололтой

Avatar

Нэргүй 2024-12-11 203.91.115.37

Нэгэнт байгалийнхаа жамаар ширгэн хатаж буй нуурт тэгэж их хэмжээгээр мөнгө үрэх хэрэггүй ээ. Наад төслөө зогсоо! Хүрэлсүх тэнэг юм болохоор хавийн гүний усыг олзворлоод нуурын сав руу юүлээд байвал аварчихна гэж бодоод байгаан. Энэ бол экологийн хувьд маш бодлогогүй мунхаг хэрэг. Гэмт хэрэг.

Avatar

Зочин 2024-12-11 103.212.118.240

Хар ус нуурын цогцолбор газрыг хамгаалах гэж байгаа бол 1д . Сүүлийн үед нүүдэллэн ирдэг болсон ХАР ГАЛУУГ цөөлөх устгах . 2т . заарт хархын ( гаднаас авч ирж суурьшуулсан) тоо толгойг огцом багасгах.Хэдэн арал хөндийрч сүйрч дууслаа . Ер нь заарт харх , хар галуу бол сүүлийн үед монголд
оруулж ирсэн өөрсдөө ирдэг болсон амьтад хүн мал байгальд маш их хор хохирол учруулж байна . 3д . Хар ус нуурын цогцолбор газрын ойролцоо УРАН олборохыг хориглох хэрэгтэй байна шүү .

Avatar

Зочин 2024-12-11 66.181.161.143

БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭЖ ЗОХИЦУУЛДАГ ЖАМ ЁС ШҮҮ. ШИРГЭСЭН НУУР ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА БОРООНЫ УСААР ДҮҮРДЭГ ЮМ БИЛЭЭ.ОРОГ НУУР ШИРГЭЭД ЭРГЭЭД УССААР ДҮҮРСЭН БАЙДАГ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2024-12-11 180.149.80.74

Ахын гэхээсээ гишүүний хувиар тойргынхоо, төрсөн нутгийнхаа асуудлыг л ярьсан байна, юу нь буруу байхав дээ

Avatar

Нэргүй 2024-12-11 124.158.108.192

Ахынхаа төлөө амиа тавьж ухантаж тэнэгтсээр. Яг үнэндээ Гашуунсухайтын төмөр замыг Хүүк мухарласан гэдэг юм билээ. Монголоо асар их алдагдал, хоцрогдолд оруулсан ёроолгүй тэнэг.

Avatar

сонгогч 2024-12-11 202.9.46.238

энэ хүний ах хүрэлсүх элбэгдоржийн хонгилын шүүгчидтэй дотно холбоотой болоо юу даа…..уг нь цамцаа урагдтал үзнэ гэж том том дуугарсаар гарч ирсэн юмсан …4 жил өнгөрлөө юу ч хийсэнгүй…хонгилын шүүх нь улам ялзарсаар…иргэд хэлмэгдсээр ….

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.186.81

яг үнэн

Avatar

DR. MANIPAL 2024-12-11 105.112.217.11

Бүгдэд нь энэ өдрийн мэнд,

Та бөөрийг мөнгөөр ​​зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.
Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу:
[DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM]
Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд

Avatar

сэтгүүлчийн 2024-12-11 202.9.46.14

Дарьгангыг хамгаалах, Ганга нуур сэргээх гэдэг чинь Монгол хүн бүрийн анхаарах зүйл болсон шдээ. Эндээс сонгогдслн гишүүн л асуулга асууж, юу нь болохгүй гэж… ахын ажил байхдаа яахав дээ, ядаж ахынхаа санаачилж эхлүүлсэн гэж бичмээр бишүү? Хүний хоргой хантааз нөмөрсөн хөл нүцгэн хүүхэд шиг муухан мэдээгээ гарчгаар булдахаа болио……..

Avatar

сэтгүүлч 2024-12-11 202.9.46.14

сэтгэгдэл оруулахгүй юм бол ийм цонх байлгах хэрэггүй дээ, хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж