
Харин түүнийг яриагаа эхлээд нэг их удаагүй байтал ширээн дээр унтраалгүй орхисон гар утас нь дуугарахад өмнөх микрофон нь шаржигнаж эхлэв. Сайд сандран яриагаа таслахгүйн тулд утсаа шүүрч аваад микрофоноос холдуулсан боловч хийх газар олсонгүй бололтой, ширээн доогуур гараа явуулан хоёр хөлнийхөө хооронд сандал дээр тавьж орхив. Мань хүн сууж байсан ширээгээ УИХ-ын чуулганы танхимынхтай адил урдуураа хаалттай гэж бодсон бололтой. Түүний ингэж “гэрэл цохиулах”-ыг харсан хэвлэлийнхэн жуумалзаж, “Гар утас эр хүний юунд муу гэдэг билээ” хэмээн нудралцав.
Б.ЗАЯА