Хойд Солонгос дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаа хоёр улсын харилцан батлан хамгаалах гэрээг соёрхон баталсны баярт зориулсан хүлээн авалтыг Мягмар гаригт /2024.12.10/ зохион байгуулжээ. Энэхүү хүлээн авалтад Хойд Солонгосын дээд албан тушаалтнууд, тэр дундаа Ардын дээд хурлын байнгын хорооны дарга Чой Рён Хэ, Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй, удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон нар оролцсон байна.
Ким Жон Ун, Путин нар өнгөрсөн зургадугаар сард хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг Пёньянд байгуулсан. Уг гэрээний дагуу хоёр улс дайн дэгдсэн тохиолдод харилцан цэргийн тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн юм. Уг гэрээ өнгөрсөн Лхагва гаригт хүчин төгөлдөр болсон.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй хэлэхдээ "Энэ гэрээ бол хоёр улсын тэргүүнүүдийн гайхалтай алсын хараа, улс төрийн хүсэл зориг, шийдвэрийн гайхалтай үр дүн. Манай улс ОХУ-тай бүхий л салбарт дэмжлэг, эв санааны нэгдлээ нэмэгдүүлэх, найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх амлалтаа тунхаглаж байна. Оросын баатарлаг арми, ард түмэн ерөнхийлөгч Путинтэй нягт нэгдэж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, тусгаар тогтносон олон туйлт ертөнцийг байгуулах шударга ёсны төлөөх ялалтад хүрэх болно" гэжээ.
Ким, Путин нарын Владивосток, Пёньян дахь уулзалтууд нь хоёр улсын найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, дайчин нөхөрлөлийг улам баталгаажуулан баяжуулсан гэдгийг ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора хэлжээ.
Нэргүй 4 цагийн өмнө 45.148.10.169
Таарсан таар шуудайнууд.
Oркууд аа 2024-12-11 139.5.218.137
Оркууд аа, танай орос ах нар жинхэнэдээ ямар хүмүүс болохыг хар. Энд тэндхийн бүх харгис дарангуйлагчдыг ивээдэг, тэдэнтэй сүжирдэг. Дандаа худал мэдээлэл түгээдэг, новшийн улс. Ялангуяа тэр Путин бол жинхэнэ орос зан чанартай хүн дээ.
Нэргүй 2024-12-11 203.17.23.177
ОРОО НЬ ОРООГООРОО ЖОРОО НЬ ЖОРООГООРОО ГЭЖ.