Euromoney сэтгүүл жил бүр дэлхий даяар банк, санхүүгийн салбарынхны ололт амжилтыг үнэлж, шилдгийн шилдгийг шалгаруулдаг шагналын хөтөлбөр болох “Awards for Excellence”-г зохион байгуулдаг билээ. Тэгвэл тус сэтгүүлээс 2024 оны “The Best Bank for Corporates” буюу “Шилдэг Байгууллагын Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкыг шалгарууллаа. Ийнхүү ХХБ нь олон улсад Монгол улсыг төлөөлдөг тэргүүлэгч банк болохоо дахин нэг батлаад байна.
Худалдаа, хөгжлийн банк нь өнгөрсөн хугацаанд банкны хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлд санал болгосон дүнгээс 126.4% илүү захиалга авч биелсэн болон зах зээлээс босгосон нийт мөнгөн хөрөнгийн 50 орчим хувийг байгууллагын зээл, тодорхой хувийг ногоон санхүүжилтийн хүрээнд зарцуулж ирсэн түүхтэй.
Мөн энэ онд Худалдаа, Хөгжлийн Банк нь АНУ-ын засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац буюу DFC-тэй урт хугацааны санхүүжилтийн гэрээ байгуулсан юм. Тус санхүүжилт нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах юм. Түүнчлэн олон улсын зах зээлд 50 сая ам. доллар бүхий Ногоон болон Нийгмийн бондыг ХХБ гаргасан бөгөөд МУ-ын тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шинэлэг санаа, шинэ алхмуудыг хийсээр байна.
Энэ мэт ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээ, бодлого, шинэ санаачилга дээр тулгуурлан Euromoney сэтгүүлээс ХХБ-г “Монгол Улсын 2024 оны Шилдэг Байгууллагын Банк”-аар тодруулж, шагнасан байна.
ХХБ цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно.
Нэргүй 2024-12-11 202.126.91.209
Төсвиын хулгайг бүгдиыг таслан зогсоо хулгайч манж хужаагуудын адгийн сан2рхл2р хулгайг эргэж тойр2лж ярьж л***р хийх санаархлиыг тасд лаларуудыг л***р болго.