Сирийн босогчид хилс хэргээр гүтгэгдэгсдийг аврав

Сирийн босогчид хилс хэргээр гүтгэгдэгсдийг аврав

Сирийн босогчид хилс хэргээр гүтгэгдэгсдийг аврав

Сирийн Хаят Тахир аль-Шам (HTS) босогчдын бүлэглэлийн удирдагч Ахмед аль-Шараа Мягмар гаригт "Telegram" хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргав. Тэрбээр Ассадын дэглэмийн үед тэрс үзэлтнүүдийг тамлан зовоож, хилс хэргээр гүтгэн хөнөөхөд оролцсон бүх албан тушаалтныг шийтгэнэ гэдгээ амлаж, тун удахгүй нэрсийн жагсаалтыг зарлах болсноо мэдэгдлээ. Иргэний дайны үед олон мянган энгийн иргэн, хүүхэд, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалсан идэвхтнүүд хоригдож, хэзээ суллагдах нь мэдэгдэлгүйгээр нас бардаг байжээ. Ахмед аль-Шараа мөн эдгээр дайны гэмт хэргийг үйлдсэн, үйлдэхэд оролцсон холбогдох арми, ахлах офицер, албан тушаалтнуудын талаар мэдээлэл өгсөн хүнд шагнал олгохоо онцолжээ.

"HTS"-ээр удирдуулсан босогчдын бүлэглэл арваннэгдүгээр сарын 27-нд Алеппо хот, ойролцоох бүс нутагт гэнэтийн дайралт хийж ялалт байгуулсныхаа дараа нийслэл Дамаскийг дайлаар мордсон. Тухайн үед ард иргэд босогчдын хөдөлгөөнийг дэмжиж, төрийн албан хаагчидтай тулалдах үед нь тусламж үзүүлж байв. Ямар ч боломж үлдээгүй гэдгээ ойлгосон Ассад гэр бүлийнхээ хамт оргон зугтсанаар босогчдын бүлэглэл ялалтаа зарлаж, олон жил хилс хэргээр шоронд хоригдсон хайртай, дотнын хүмүүсээ эрэн хайх ажил эхэлжээ.

Цагаан дуулга гэх сайн дурынхнаас бүрдсэн иргэний хамгааллын бүлэг Даваа гаригийг орой хэрцгийллээр алдартай Сайднаяа шоронд хоригдож буй иргэдийг суллах ажил гүйцэтгэснээ мэдэгдэв.

Тодруулбал, "Иргэний хамгааллын бүлэг болох Цагаан дуулгын мэргэшсэн баг хамт олон хорих ангийн бүх хэсэг, байгууламж, газар доорх хонгил, хашаа болон ойр орчмын газруудад нарийн шалгалт хийсэн. Эрэн хайх ажиллагаанд хоригдлуудын гэр бүлийн гишүүд туслалцаа үзүүлээгүй бол амжилт олохгүй байсан. Гэхдээ өөр нууцлагдмал шоронгийн өрөө, хонгил үлдсэн гэдгийг нотлох баримт олдоогүй" гэж мэдэгджээ. Сайднаяа шоронд хоригдож байсан хүмүүсийн зарим нь маш бохир, хүйтэн, чийгтэй орчинд олон цагийн тамлал мэдэрснээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орсон байв. Түүнчлэн бараг бүгдээрээ шим тэжээлийн дутагдалд орсон байжээ. Эрэн хайх ажиллагаанд оролцсон иргэд төрөл төрөгсдөө олсондоо туйлын баяртай байсан бол амьд эсэх нь одоо хүртэл мэдэгдээгүй ч олдоно гэх итгэл өвөртөлж байсан хүмүүс хүнд цохилтод орсон юм. Цагаан дуулга бүлэг Ассадын дэглэмээс болж хохирсон хүмүүсийн гэр бүлд тусламж үзүүлэхээ амласан бөгөөд юу тохиолдсоныг заавал олж тогтоохоо мэдэгдэв.

Сайднаяа шоронд хоригдож байхдаа нас барсан хохирогчдын цогцсыг ойролцоох Хараста эмнэлэгт хүргэдэг байжээ. Цагаан дуулга тус эмнэлгийг нэгжиж, 40 орчим цустай даавуунд ороосон цогцос олсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн хохирогчид их хэмжээний эрүү шүүлтээс болж нас барсан байх боломжтой бөгөөд тэдний нэг нь Ассадын дэглэмийг шүүмжилдэг нэрт идэвхтэн Мазен аль-Хамада болохыг тогтоосон байна.

Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглагчийн төвийн мэдээлснээр, Ассадын дэглэмийн шоронд бараг 60 мянган хүн тамлагдаж, амь насаа алджээ.

Ассадын дэглэмийн үед хоригдсон гадаадын иргэдийг мөн адил эрэн хайж, заримыг нь олж чаджээ. Тэдний нэг нь 10 гаруй жил хоригдож, өдөр бүр эрүү шүүлтэнд ордог байжээ. Сирийн Хүний эрхийн төлөөх сүлжээний (SNHR) мэдээлснээр, Ассадын үед сураггүй алга болсон эсвэл саатуулагдсан хэдэн зуун мянган сири иргэнийг цаазалсан байх магадлал өндөр гэв. Мөн дарангуйллын үед 136,614 хүн хоригдсон гэж тооцоолжээ. Одоогийн байдлаар Турк, Ливан, Йорданы хоригдлуудыг олсон бөгөөд тэдний бие дээр мөн адил эрүү шүүлтийн шинж тэмдэг илэрсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр, Сирид 100 гаруй засан хүмүүжүүлэх төв, хорих анги байдаг бөгөөд хамгийн аймшигтай нь Тадмор, Сайднаяа юм.

Уг хоёр шорон эртний Пальмира хотын цөлд, Дамаскийн ойролцоо байрладаг бөгөөд одоо хүртэл илрээгүй хонгил байгаа гэж олон нийт үзэж байна. Хэдийгээр тухайн шоронгуудад нийт хэдэн хүн хоригдож, нас барсан гэдгийг нь тодорхойлох албан ёсны тоо баримт байхгүй ч  10,221 эмэгтэй,  5,274  хүүхэд байсан гэж "Aljazeera" мэдээлсэн юм. Сирийн шинэ удирдлагууд бүх хохирогчдыг суллаж, нас барсан болон одоо хүртэл олдоогүй байгаа хохирогчдод юу тохиолдсоныг мэдэх хүртлээ эрэн хайх ажиллагааг явуулна гэдгээ амлаад байна.

Сирийн иргэний дайн 2011 онд гарахаас өмнө тус улсын хүмүүс хана хүртэл чихтэй, хаалга хүртэл нүдтэй гэж ярилцдаг байжээ. Энэ нь аймшигт Мухабарат тагнуулын ажилчдыг хэлэх бөгөөд тэд Ассадын дэглэмийг шүүмжилсэн хүн бүрийг олж тогтоон, шоронд хорьдог байв. Улмаар тус улсын хорих анги, бүртгэгдээгүй хохирогчдын тоо олон улсын байгууллагуудын тооцоолсноос ч их байх магадлалтай билээ.

ЭХ СУРВАЛЖ: THE ARAB NEWS, ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-11 103.212.116.251

…нас барсан байх боломжтой… юү гэж ойлгох уу, би монгол хэл мэднэ.

Avatar

Haha 2024-12-11 104.28.103.127

Алуурчид аврагчид болох цагаа гэж!! МАНай МАНгарууд одоо МАНдуулдаг болоосой доо

Avatar

dalaihuu 2024-12-11 66.181.164.23

Монголд 60 хувийн худалдааны татвар тавьчихаад ганц ч оймс заруулдаггүй нөгөө хайрт ОРОС ах нар шүү дээ, цахилгаан станц төмөр зам бүгдийг нь гацаадаг ид шидтэй гартай бас, Монголыг нар үзүүлэхгүй байлгах төрийн хар хайрцагны бодлоготой гж байгаа бас

Avatar

дарангуйлагч нар яг адилхан 2024-12-11 192.82.92.204

Сири дэх шоронгийн дээрх ажиллагаа одоогийн путины орос, лукагийн белорусь улсуудад яг ид явагдаж хэрэгжиж байна. Тэдний байгуулсан ГУЛАГ шоронд Сирийн шоронгоос хэд дахин илүү яргалал, тамлал давтагдаж байгаа, путин и лукагийн дэглэм унасны дараа энэ байдал ил болно. Дарангуйлагч нар дээрх байдлаар ханамж авдаг, биологийн жам байна.

Avatar

Оросуудын хувь нэмэр ч их 2024-12-11 103.212.117.102

Нөгөө талийгаач Пригожентэй хамт осолдсон Вагнерийн орлогч Дмитрий Уткин бол бузар с****т үйлдлээрээ Сирид маш алдаршсан. Тэрээр Асадын армиас оргосон гэж 6 сири хүнийг хутга болон сүхээр тамлаж уг яргалалаа утасаараа бичлэг хийж авсан байдаг. Тэр бичлэг нь Сирийн армид тархаад зогсохгүй Оросын зарим сайтад ч явж байдаг.

Avatar

Зочин 2024-12-11 202.126.89.189

Оросууд нэрээ газар газрын бузруудыг дэмжиж хамгаалж байх юм аа..яачихсан улс гэхээрэы ийм байдаг байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж