Ашиглалтад ороогүй барилгад гал гарчээ

Ашиглалтад ороогүй барилгад гал гарчээ

Ашиглалтад ороогүй барилгад гал гарчээ

Ашиглалтад ороогүй барилгад цахилгаан хуваарилах самбар шатжээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа 15 давхар барилгын таван давхарт өчигдөр /2024.12.10/ цахилгаан хуваарилах самбар шатаж, гал гарчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан галыг бүрэн унтраасан байна. \

Түүнчлэн нийслэлийн Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүрэгт айлын байшин болон автомашин шатсан осол гарчээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-12-11 203.217.139.240

Барилга хир галд өртсөн бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж