Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн /2024.12.10/ хурлаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах санал гаргаж, хэлэлцсэн. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Кино урлагийн сан маань төсвөөс санхүүжихээс гадна татварын нэг хувийг урлаг спортод зарцуулах боломжтойгоор тусгасан. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд гадаад кино Монгол Улсаас орлого олсон тохиолдолд орлогынхоо хоёр хувийг энэ санд төвлөрүүлж, монгол агуулга, уран бүтээлийг дэмжих боломжтой.
Тийм учраас сангаа авч үлдээд, салбарын уран бүтээлчдээ дэмжих боломжтой" гэдэг хариултыг өгсөн юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Энэ сан заавал тусдаа байхгүйгээр яамны нэгж болж явах боломжтой. Хандивын бус эргэлтийн сан. Нийт 18 хүн байгаа. Үйл ажиллагааны зардалд 90 гаруй сая төгрөгийг ирэх оны төсөвт бүрэн тусгасан. Бүгд эргэн төлөгдөх зээл олгох ёстой" гэдэг байр суурийг илэрхийлэв.
Энэ талаар Кино урлагийн зөвлөлийн албаны дарга Ч.Ундрал мэдээлэл өгөхдөө "Бид 2022 онд нэг удаа, 2023 онд хоёр удаагийн сонгон шалгаруулалт хийсэн. Оскарт явуулах ажил нь сонгон шалгаруулалт биш. Кино урлагийн зөвлөлийн 11 гишүүн жил бүр мэргэжлийн үүднээс сонгож, Оскар руу кино явуулдаг.
Кино урлагийн сан 2022 оноос 10 тэрбум төгрөгийнхөө 3.2 тэрбумыг нь зарцуулж 6.8 тэрбум төгрөг үлдсэн.
Манай кинонууд олимпиор ярьвал аварга болчихоод байгаа. Жишээлбэл, Венец, Канн Берлин гэх мэт дэлхийн А зэрэглэлийн наадамд түрүүлсэн үр дүнтэй. Мөн Японы "Vivant" уран сайхны кино 13 тэрбумыг Монголд зарцуулж, үүнийг дагаад аялал жуулчлалын дөрвөн маршрутаар 480 хүн аялж, 3.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Бид нийт 16 улсын кинонд 12 тэрбум төгрөгийн орлого орж, гадаадын мөнгөн урсгалыг 29 тэрбумаар татан оруулсан" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Ч.Номин сайд шалгаруулалтын хувьд "Кино урлагийн зөвлөл үүсээгүй байсан бол өнөөдөр Оскарт ямар кино дэвшүүлэх вэ гэж хэрэлдэх бус явуулж чадахгүй байсан. Дэлхий дахинаа Оскарт нэг газраас л санал авдаг. Зөвлөлийн 11 гишүүнээс долоон гишүүн нь салбарын төлөөлөл байгаа. Шалгуурын хувьд дөрвөн зүйлийг голчилдог. Үүний хамгийн гол шалгуур нь өөрсдөө санхүүжилтынхаа 30 хувийг олсон байх ёстой гэдэг. Гэтэл суурь санхүүжилтээ олоогүй хүмүүсийг дэмжих боломжгүй" гэв.
3,548.92






















































Холбоотой мэдээ