Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн /2024.12.10/ хурлаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах санал гаргаж, хэлэлцсэн. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Кино урлагийн сан маань төсвөөс санхүүжихээс гадна татварын нэг хувийг урлаг спортод зарцуулах боломжтойгоор тусгасан. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд гадаад кино Монгол Улсаас орлого олсон тохиолдолд орлогынхоо хоёр хувийг энэ санд төвлөрүүлж, монгол агуулга, уран бүтээлийг дэмжих боломжтой.
Тийм учраас сангаа авч үлдээд, салбарын уран бүтээлчдээ дэмжих боломжтой" гэдэг хариултыг өгсөн юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Энэ сан заавал тусдаа байхгүйгээр яамны нэгж болж явах боломжтой. Хандивын бус эргэлтийн сан. Нийт 18 хүн байгаа. Үйл ажиллагааны зардалд 90 гаруй сая төгрөгийг ирэх оны төсөвт бүрэн тусгасан. Бүгд эргэн төлөгдөх зээл олгох ёстой" гэдэг байр суурийг илэрхийлэв.
Энэ талаар Кино урлагийн зөвлөлийн албаны дарга Ч.Ундрал мэдээлэл өгөхдөө "Бид 2022 онд нэг удаа, 2023 онд хоёр удаагийн сонгон шалгаруулалт хийсэн. Оскарт явуулах ажил нь сонгон шалгаруулалт биш. Кино урлагийн зөвлөлийн 11 гишүүн жил бүр мэргэжлийн үүднээс сонгож, Оскар руу кино явуулдаг.
Кино урлагийн сан 2022 оноос 10 тэрбум төгрөгийнхөө 3.2 тэрбумыг нь зарцуулж 6.8 тэрбум төгрөг үлдсэн.
Манай кинонууд олимпиор ярьвал аварга болчихоод байгаа. Жишээлбэл, Венец, Канн Берлин гэх мэт дэлхийн А зэрэглэлийн наадамд түрүүлсэн үр дүнтэй. Мөн Японы "Vivant" уран сайхны кино 13 тэрбумыг Монголд зарцуулж, үүнийг дагаад аялал жуулчлалын дөрвөн маршрутаар 480 хүн аялж, 3.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Бид нийт 16 улсын кинонд 12 тэрбум төгрөгийн орлого орж, гадаадын мөнгөн урсгалыг 29 тэрбумаар татан оруулсан" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Ч.Номин сайд шалгаруулалтын хувьд "Кино урлагийн зөвлөл үүсээгүй байсан бол өнөөдөр Оскарт ямар кино дэвшүүлэх вэ гэж хэрэлдэх бус явуулж чадахгүй байсан. Дэлхий дахинаа Оскарт нэг газраас л санал авдаг. Зөвлөлийн 11 гишүүнээс долоон гишүүн нь салбарын төлөөлөл байгаа. Шалгуурын хувьд дөрвөн зүйлийг голчилдог. Үүний хамгийн гол шалгуур нь өөрсдөө санхүүжилтынхаа 30 хувийг олсон байх ёстой гэдэг. Гэтэл суурь санхүүжилтээ олоогүй хүмүүсийг дэмжих боломжгүй" гэв.
Нэргүй 2024-12-11 103.212.116.251
татан буулга, төсвийн мөнгө иддэг бүгдийг татан буулга
Зочин 2024-12-11 66.181.161.175
Кино Сангийн тэргүүн нь санхүүжилтыг нь зохицуулдаг юм биш үү.
Нэргүй 2024-12-11 49.0.141.65
Төрөөс зардал гаргах шаардлагагүй. Хувийн холбоогоо байгуулаад өөрсдөө санхүүжилтээ олоод яв
Нэргүй 2024-12-11 113.198.137.2
соёл гэж юу вэ гэдгээ ч мэддэггүй сайдтай ч байх гэж, соёл гэхээрээ ямар ч хамаагүй кино юу, үндэсний үзэл, үнэт зүйл, дархлааг л соёл гэж ойлгох ухаан алга уу? юун сэр сэр салхи, баавгай болохсон, энэ ард түмэнд үзэл бодлын дархлаа гэж огт байхаа болилоо, гадны тархи угаалтын дайнд маш хурдан автахаар байна, тархи гэж алга МАНгаруудад.
Нэргүй 2024-12-11 203.91.115.45
Тийм ямар ч шаардлага байхгүй. Зүгээр л татан буулгачих. Цомхотго. Номинг өөрийг нь ажилчидтай нь цомхотгох хэрэгтэй байна.
Нэргүй 2024-12-11 139.5.219.105
ЛАЛРУУДАД МӨНГӨ ӨГЧ БАИСНАС ЯАМАНД ӨГ
Нэргүй 2024-12-11 59.153.113.26
Олигтой зохиолч байхгүй хэдэн мэргэжлийн бус юмнууд зохиол бичих гэж самарч байна даа
Зочинzochin 2024-12-11 202.179.24.169
ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ. САНАЛ АСУУЛГА ХИЙГЭЭЧ ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ КИНОГ ҮЗДЭГ ХӨГШИН ЗАЛУУ ХЭН Ч ҮГҮЙ.ТЭГЖ АВЛИГА ТАТВАО ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙХЭЭ БОЛИОЧ ЭЭ.
misheel 2024-12-11 202.179.24.169
ene san nertei balai yumnuudiig tatan buulgah ni zuv zuv
Шударга 2024-12-11 66.181.160.6
одооны монгол киног үздэг хүн нэгч байхгүй болсон.тэгэхээр татварын мөнгөө өөр үр ашигтай зүйлд зараачээ
Зочин 2024-12-11 192.82.92.42
Данхайсан терийг эрс цомхотгож, чадваржуулах, урлагийн байгууллагыг челеет зах зээл оруулах шаардлагатай. Энэ Байнгын хорооны даргыг ( Ундрам болоасролыг самрагч, юун шинжлэх ухаан ! ) сольж уз, гутамшиг!!!
Нэргүй 2024-12-11 202.179.18.192
Бид ер нь эрүүлүү
Нэргүй 2024-12-11 139.5.217.126
Олон хүнтэй санагдаж бна Судалгааны хүрээлэээнгээс л том юм бна даа
УНШИГЧ 2024-12-11 43.242.242.141
ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ. САНАЛ АСУУЛГА ХИЙГЭЭЧ ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ КИНОГ ҮЗДЭГ ХӨГШИН ЗАЛУУ ХЭН Ч ҮГҮЙ.ТЭГЖ АВЛИГА ТАТВАО ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙХЭЭ БОЛИОЧ ЭЭ.
Нэргүй 2024-12-11 202.9.40.235
Бүр хаах ёстой. Хувийн хэвшил, продакшнууд зөндөө л кино хийж байна, ганц нэг хүмүүсийн ууж идэх сан болчихлоо.
ЧУХЛЫН ДАРААЛАЛ..... 2024-12-11 202.126.91.232
Урлаг, Спорт энэ Улсын ГОЛЛОХ ЧУХАЛ САЛБАР болчихоод байгаамуу ???
ЧУХЛЫН ДАРААЛАЛ..... 2024-12-11 202.126.91.232
Ингэхэд Урлаг ,Спорт, Гадаад Харилцаа нтр Энэ Улсын ЧУХАЛ ГОЛЛОХ САЛБАР болчихоод байгаамуу ???
Нэргүй 2024-12-11 202.126.91.232
БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРЧИМ ХҮЧ, ХООЛ ХҮНС, БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, УУЛ УУРХАЙ нь Эдийн Засгийг BUILD хийх л Чухал салбар биш юм бхдооооо
Нэргүй 2024-12-11 133.200.212.224
Америкийн төсвөөс Холливуд татаас аваад л тэрнийг нь Херо Баатарын нэг авгай нь судалж ирээд монголд хэрэгжүүлээд энэ тэр үлгэр дуусах болоогүй юу