Өвлийн тренд: Тод өнгийн ороолт, өнгөлөг хувцас

FASHION

Өвлийн тренд: Тод өнгийн ороолт, өнгөлөг хувцас

Өвлийн тренд: Тод өнгийн ороолт, өнгөлөг хувцас

Загварын салбарын магнатууд болох Tory Burch, Chloé, Miu Miu, Valentino зэрэг брэндүүд намар, өвлийн коллекцдоо ихэвчлэн хар бараан болон гялалзсан мэт харшмал өнгийг хослуулж "Буруу газартаа зөв хувцаслах" гэх уриа дор тэртээх 2000-аад оны трендүүдийг эргүүлэн авчирчээ. Энэ удаагийн "FASHION" буландаа 2024 оны өвлийн голлон трендүүдийг хүргэж байна.


ОРООЛТООРОО ХҮЗҮҮГЭЭ ЧИМ

Хэрэв та алдартан, загварын блоггер болон дэлхийн томоохон арга хэмжээнүүдийг зурвасхан хараад өнгөрсөн бол элдэв чимэггүй, хэт зузаан биш нимгэн даавуун, тод өнгийн ороолтыг анзаарна. Учир нь цаг үетэйгээ хөл нийлүүлж, бусдад загварлаг хүн гэдгээ илтгэх алдартнууд гадуур хувцастайгаа хослох энгийн хэр нь тансаг ороолтоор гоёх аж. Гэхдээ энэ жилийн хамгийн чухал анзаарах, мэдэх хэрэгтэй зөвлөмж нь ороолтоо гадуур хувцастайгаа хослуулах юм. Хэрэв хар өнгөнөөс өөр өнгөтэй гадуур хувцас буюу куртик, хүрэм өмсдөг бол ороолтоо мөн адил өнгөөр сонгоорой. Гэхдээ классик хард дуртай бол арьсны өнгийг сэргээх, зохидог өнгийн ороолтоо сонгох нь зөв сонголт юм.

ӨДРИЙН БАЯРТ ЯВЦГААХ УУ?

Энэ өвөл энгийн даруухан хувцаслах гэхээс илүү чамин, өвөрмөц загварыг сонгох юм. Өвлийн улиралд сэтгэл гутралд өртөх магадлал нэмэгддэг. Учир нь нэгэн хэвийн хүйтэн, өнгөлөг байдал алдагдах нь сэтгэл санаанд шууд нөлөөлдөг байна. Тиймээс энэ өвлийг сэтгэл хангалуун давах хүсэлтэй байгаа бол өнгөлөг, гялгар материалтай, содон чимэгтэй хувцас өмсөөрэй. Яг л баяр, үдэшлэгт явах гэж байгаа мэт.

BOHO УРЛАГИЙН ХҮН

Европын хөрөнгө чинээлэг хүмүүс л бор, хүрэн өнгийг хослуулан өмсдөг байсан бол одоо цагт дэгжин хувцаслах хамгийн тод жишээ "Boho" юм. Дулаахан хэр нь хүн бүрийн хараанд тусах энэхүү тренд нь манай орны уур амьсгалд хамгийн их тохиромжтой юм. Хөнгөн хэр нь дулаахан ноосон цамц, зузаан хүрэм сонгохдоо пастел эсвэл тод өнгө биш хүрэн, бор, дарсны улаан мэт өнгийг сонгоорой.

МИНИМАЛИЗМ ҮРГЭЛЖ

Бага насаа элдэв хээ хуар, олон янзын хэлбэртэй гэрийн тавилга, хэзээ ашиглах нь мэдэгдэхгүй байсан ханын шүүгээ дүүрэн шаазан эдлэл дунд өнгөрөөсөн бол та минималистик амьдрахыг хичээдэг байх. Энэ нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энгийн хэр нь дэгжин байдалд дуртай хүмүүсийн бага нас янз бүрийн хэтрүүлгээр дүүрэн байжээ. Тэгвэл дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь олон төрлийн эд юмс, хувцас эзэмшихээсээ илүү чанартай цөөн тооны зүйлд мөнгөө зарцуулдаг. Энэ нь загварын салбарт мөн адил хамаарна.

МАКСИ ХҮРЭМ

Том, зузаан, саглагар хүрэм энэ жилийн голлох тренд болж байна. Дулаахан хэр нь чамин байдал нь яг л мафийн толгойлогчийн баян эхнэр мэт төсөөллийг бий болгодог байна. Тиймээс энэ жил шүүгээндээ том хүрэм заавал нэмээрэй.

ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД 

Бид ямар нэгэн амьтнаар өөрсдийгөө төсөөлөх тохиолдол цөөнгүй бий. 2000-аад оны үед цоохор ирвэс мэт толботой загварууд тренд болж байсан бол одоо эргэн ирлээ. Энэ жилийн загварын томоохон шоунд матрын арьс шиг эсвэл ирвэсийн толботой мэт хувцас хамгийн онцлох нь байсан. Цахим орчинд мөн адил аль нэг амьтны арьс мэт өнгөтэй юпка, хүрэм, гутал, өмд гээд анхаарал татахуйц хувцасласан инфлюенсерүүдийг олж харсан байх. Тиймээс энэ өвөл та өөрийгөө ямар амьтнаар төсөөлдөг вэ гэдгээ бодож олоорой.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: HARPERS BAZAAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж