
МАХН-ын УИХ дахь бүлэг, намын Удирдах зөвлөл өнгөрөгч сарын 21-нд Их тэнгэрт хуралдсан билээ. Тус хуралдаанаар намын дарга С.Батболд намын шинэчлэл, үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийсэн бөгөөд уг хурлаар намын бага хурлыг хуралдуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд намын бага хурлыг хуралдуулах товыг гаргасан байна. Тов ёсоор МАХН-ын долдугаар Бага хурлыг маргааш үдээс хойш Төрийн ордонд хуралдуулахаар болжээ. Уг хуралтай холбогдуулан өнөөдөр Намын дарга С.Батболд Удирдах албан тушаалтнуудтай уулзахаар болсон аж.
Б.Мандах