VS: Найман тэрбумаар пиар хийнэ, хийхгүй

VS

VS: Найман тэрбумаар пиар хийнэ, хийхгүй

УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа энэ өдрүүдэд Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүдийн дунд “Найман тэрбум төгрөгийг хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж төсөвт тусгасан, тусгаагүй” гэдэг маргаан гарч, дуулианы нэг сэдэв болоод байна. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нарын байр суурийг онцоллоо. Тус Үндэсний хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа бол гишүүнийх нь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн багтсан юм.


С.Цэнгүүн:
УИХ-ын гишүүн 

-УИХ-ын гишүүний хувьд би Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Уг хороонд зургаан Ажлын хэсэг байгаагийн нэг нь Олон нийттэй харилцах ажлын алба. Энэ хүрээнд салбарын нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулахаар би 103 УИХ-ын гишүүний гарын үсгийг цуглуулж, дэмжих бүлэг байгуулаад энэ  ажлаа эхлүүлээд амжилттай зохион байгуулж байгаа. Эрчим хүчний тарифт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг олон тэрбум төгрөгийг хэвлэлд тараасан гэж гүтгэж байна. Энэ бол улстөржилт гэж бодоод, хувь хүний зүгээс ач холбогдолгүй өгөхгүй, орхиж байлаа.

Гэтэл өчигдөр /2024.12.08/ Төсвийн ажлын хэсэг хуралдаад миний олж мэдсэнээр Эрчим хүчний реформын үндэсний хороо 2025 оны төсөвт найман тэрбумыг хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж тусгасан гэдэг мэдээллийг мэдээд үнэхээр цочирдлоо.

Эрчим хүчний реформын үндэсний хорооны төсөвт ийм зардал тавигдаж байгааг хорооны гишүүдэд хэлээгүй, ийм өндөр дүнтэй байгааг огт мэдээгүй.  Ийм байдлаар би цаашид хамтран ажиллах боломжгүй гэж харж байна.

Цахилгааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос нэмэгдүүлсэн. Энэнийн дараагаас ямар нэгэн байдлаар Эрчим хүчний реформын үндэсний хороон дээр хурлуудыг хийгээд явах шаардлагатай, дараагийн ажлуудаа явуулах ёстой гээд хэлээд явсан. Тэгтэл энэ зүйлүүдийг маань хийгээгүй мөртлөө ажлын албанаас хэвлэл мэдээлэлтэй 8 тэрбумын гэрээ хийнэ гээд явуулчихсан байгааг харах үнэхээр сэжигтэй, хариуцлагагүй үйлдэл.

Улсын төсвийг танах ёстой гээд анхнаас нь эсэргүүцээд явж байгаа гишүүдийн нэг. Тэгж байхад миний хариуцаж байгаа ажил дээр надтай зөвшилцөж, ярилцалгүйгээр ийм дүн оруулж ирж байгаа нь болчимгүй үйлдэл.

Эрчим хүчний реформ бол маш том ажил. Зайлшгүй хийх ёстой ажил. Тэр утгаараа бол ямар ч галтай, хүндрэлтэй сэдвүүдээс би айхгүй гаргаад хэлээд явж чадна. Гэтэл миний нэрийг ашиглаад тэр мөнгийг юунд ашиглах нь тодорхойгүйгээр хэвлэл мэдээлэл мэтээр явуулна гэдэг байж боломгүй үйлдэл.

Т.Доржханд:
УИХ-ын гишүүн, Шадар сайд 

-Өнгөрсөн аравдугаар сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф өөрчлөгдсөн, бодлого өөрчлөгдсөн.

Зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна. Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулчихсан юм билээ.

Эрчим хүчний реформын үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гаргаж буй. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Тэр маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна. Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Бид тролл санхүүжүүлдэггүй.

Бидний ирэх жилийн хүсэлт 18 тэрбум байсан, хасагдаж явсаар одоо 11 тэрбум төгрөг. Үүнээс ажлын албаны зардал 11 тэрбум. Энэ бол орон байр, цалингийн зардал.

Найман тэрбумын  500 саяас 1.5 тэрбум төгрөг нь л хэвлэл мэдээллийн зардал болохоос бусад нь суурь судалгаа, зөвлөх үйлчилгээ, бодлогын бичиг баримтын зардал юм. Бие биеэ харддагаа болимоор байна.

Бүх мэдээлэл ил тод, аваад үзэх хэрэгтэй. Улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн ачааллыг авахдаа ердөө 8-10 тэрбумаар зардлаа шийдэж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага. Олон улсад бол 6-15 хувь байдаг. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-11 202.126.89.165

Доржханд одоо өөрийгөө танихаа болитолоо өөрчлөгдчихөв үү дээ ! Тультираад байдаг байсан хүү туригаад эхлэх нь энэ үү ?! Өөрсдийг магтах худлаа мэдээлэл өгөхөд 1,5 тэр бум ч их байна шүү дээ ! Яг тодорхой гадаадын ямар улсад тэр 8-15% чинь байгаа юм ? Тэр улс чинь манай Монгол шиг эдийн засагтай манай ард түмэн шиг ядарсан хүлцэнгүй иргэдтэй юм уу? Аль улс вэ?

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.189.206

Муу халтар МАН-ыхны гар хөл болж Данхын аманд унаж…зайл

Avatar

зочин 2024-12-11 66.181.160.29

доржханд мэтийн өлөн новшнуудыг огцруул

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.190.198

Яам байхад бас Хороо гэж юу вэ. Яамны эрхийг Доржханд ЕС-тайгаа нийлж хууль бусаар булаан авч байна. Энэ бол Засгийн эрхийг хэсэгчлэн хуйвалдан бусниулж байгаа маш буруу үйл ажиллагаа нэн даруй зогсоох хэрэгтэй….

Avatar

бөбө 2024-12-11 66.181.176.182

яам чадахгүйээ.

Avatar

87 э/засагч 2024-12-11 66.181.176.164

Эрчим хүчний үндэсний хороо гэж бас хяналтгүй мөнгө зарах, зардал нэмэгдэж алдагдал ихэсгэх эрхэм түшээ сайд нарын олсон мөнгө завших шинэ нүх сүв . , Төлөөлөн удирдах зөвлөл юу хийх хянах зөвлөх болж байна. Хэвлэл мэдээлэлийн зардал, суртчилгааны зардал , зөвлөх үйлчилгээ , бодлогын бичиг баримт хийлгэх гэдэг нь эрчим хүчний системд хийгдэж байсан … гагцүү хяналт, хариуцлага дутсаны үр дагавар гээд маш их үрэлгэн хуулиас давсан дээгүүр дүрэм журмыг эргэж харах хэрэгтэй байх

Avatar

Zochin 2024-12-11 49.230.226.2

Mundag emegtee

Avatar

Нэргүй 2024-12-11 74.14.152.237

Зөв сэтгэлтэй xүүxэд байна

Avatar

ХУУЛЬЧ 2024-12-11 202.9.46.120

МӨНГТЭЙ ,,,БАС ЗАРДАЛ ГАРЧ ,,,ИРГЭДДЭЭ ЗӨВ ОЙЛГОЛТ ӨГЧ БАЙЖ ,,,,,,ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛ /реформ /ГЭХ БОДЛОГЫН БОЛОН СУДАЛГААНЫ БАРИМТТ ДЭЭР ТЭР ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭНЭ ШҮҮ ДЭЭ .,,,,,ДЭГДЭЭХЭЙ НАРТ ТЭР СОНИН БИШ Л ДЭЭ .,,,,ХАРИН УЛ СУУРЬТАЙ БОДЛОГО БАЙЖ АЖИЛ ЯВДАГЫГ ДЭГДЭЭХЭЙ НАР МЭДЭХГҮЙ ГҮЙЛ ДЭЭ .,,,,ТҮҮНИЙГ ЗҮҮНИЙ ӨВЧИН ГЭДЭДЭГ Л ДЭЭ .,,,,,БИТГИЙ 1993 ОНЫ ХУВЬЧЛАЛ ШИГ БОД ,,,,

Avatar

Нэргүй 2024-12-11 74.14.152.237

За тэр мэдлэг мэргэжилээрээ болдог бол Монгол эрт сэxээд явчих болсон, xарин ийм сэтгэлтэй тууштай xүн дутагдаад байна, бас зоригтой

Avatar

Нэргүй 2024-12-11 59.153.113.131

Энэ Доржханд уул хүн нь буруу хүн!!! Албан тушаалын төлөө юу ч хийж мэдэх этгээд!! Харин энэ бүсгүй бол цэвэр, зөв сэтгэлтэй, шинэ үеийн төлөөлөгч байна!!!

Avatar

Нэргүй 2024-12-11 203.98.77.237

Цэнгүүний зөв ш дээ Хүүхэд баахан гошигруулж байгаад сүүлд нь хамагбуюу руугаа чихээд гэмт хэрэгтэн болгоно Ашиглаад л жорлонгийн цаас шиг хаяна шүү Зөв л явбал зөөлөн зөөлөн хорвоо шүү охин минь.Судалгаа ТЭЗҮ гэж баахан цаас хийгээд үзсэн харсан юм бахйгүй зардал гаргадагаа боливол дээр шүүДоржханд чи 8 тэрбумаар судалгаа хийнэ гэж юу вэ зүгээр л идэж уух шүү

Avatar

зочин 2024-12-11 103.126.107.50

Цэнгүүн дүү минь мятарч цуцалгүй ажиллаад байна шүү. Чи чадна…

Avatar

зочин 2024-12-11 192.82.64.167

Пиар хэрэгтэй гэхдээ та нар байгаа онохгүй өөр тийшээ өөрсдийнхөө эрх ашгийг харж хийгээд байгаа учир болохгүй хайран мөнгө үрэгдээд байна даа

Avatar

Нэргүй 2024-12-11 124.158.108.192

ТӨР ЗАСГИЙНХАН ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙХЫГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ШААРДАЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-12-11 124.158.108.192

Хөөрхөн Цэнгүүн эрүүлээр сэтгэж, шударга сайн ажиллаж байна. Ерөнхийлагч болох боломжтой бүсгүй. Ард түмэн танд хайртай.

Avatar

бу 2024-12-11 66.181.176.182

Би ч бас секси Цэнгүүд крашладаг шүү. Ния ния.

Avatar

Нэргүй 2024-12-11 202.9.40.235

ХҮН-ийг хүчтэй сөрөг хүчин байгаарай гэж сонгосон чинь хоёр даргыгаа дагаад МАН-ын суганд хавчуулагдав. Арчаагүй ацнууд ч бол доо…

Avatar

Уншигч 2024-12-11 202.21.99.52

Шинээр гарч ирээд өөр өнцөгөөр харсан болгоныг МАН, ХҮН хоёр хүний өөрийн гэлтгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хөлснйи бичээч, б**с долоогч нараараа намнуулж байгаа бөгөөд үүнийгээ хулгайн мөнгөөрөө хулгайн аргаар хийлгэдэг байсан бол одоо бүр улаан цагаандаа гарсан татвар төлөгчөөс цуглуулсан мөнгөөрөө намнуулах гэж албан ёсоор баталгаажуулж авах гэж байна. Монголд Чөлөөт хэвлэл байгаа бил үү

Avatar

Нэргүй 2024-12-11 43.228.129.119

Хэмнэлтийн тухай хууль нь хаана нь үйлчлээд хаана нь үйлчилдэггүй юм бэ ер нь

Avatar

urban 2024-12-11 202.21.100.210

Зөв юмны төлөө явж байгаа гэдэг нь нотлогдож байна ажил хийж буй хүн буруутан болдог хорвоо доо эхэлсэн бол дуусгах хэрэгтэй дүү нар минь

Avatar

Нэргүй 2024-12-11 202.70.34.98

Суурь судалгаа зөвлөх үйлчилгээг Эрчим хүчний салбарын их сургуулийн шилдэг мэргэжилтэн багш нарын хамт хийгээрэй дээ.
Дураараа хачин юм хийчихээд шөнө хийсэн, ажилчид ядраад бага зэрэг алдаа гаргасан байна гэж гөлийвөө.

Avatar

Нэргүй 2024-12-11 103.57.94.47

Нэг муу гишүүн төдий юм байж, өөрийгээ юу гээд бодчих сон туучий вэ ? Гар гар наад хорооноосоо зайлаад өг, хүм үүс ажлаа хийг, чи садаа болох хэрэггүй ! Лифтээр гарч ир сэн юмгууд ийм л тэнэгүүд байдаг доо !!!

Avatar

Нэргүй 2024-12-11 124.158.108.192

Хөөрхөн Цэнгүүн гишүүн цэвэр шударга ажиллаж байна. Түүний ард олноороо дэмжих ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж