ТҮГЖРЭЛТЭЙ УЯЛДУУЛЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ЦАГ АШИГЛАЛТЫГ УЯН ХАТАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Жуковын буудал дээр автобус нэгдүгээр эгнээнд дөрвөөр дараалж зогсох бөгөөд зорчих иргэд багтахгүй хоорондоо түлхэлцэх дүр зураг харагдана. Ч:50 чиглэлийн автобусанд зорчиж байгаа иргэн Л.Эрдэнэчимэг “Манайх кино үйлдвэрт байдаг юм. Харин ажил Хан-Уул дүүргийн “Таванбогд”-ын хажууханд байдаг. Ажлын цаг 08:00 цагаас эхэлж орой 17 цагт бууна. Өглөө 06:00 цагт босоод гэрээсээ 06:30 цагт гарна. Автобусандаа суугаад зүүн дөрвөн замын уулзвар дээр 20, 30 минут гацна. Цааш явсаар төв шуудангийн уулзвар дээр очоод цаг хэртэй түгжирч байгаа юм. Арайхийж, цааш хөдлөөд Энхтайвны гүүр давж, 120 мянгатын уулзвар дээр очоод дахиад таг. Ингээд би ажлаасаа сарын дотор 30-40 минутаар дөрвөн удаа хоцроод арга хэмжээ авахуулж, цалингаа хасуулсан. Бидний амьдарч байгаа хот утаа угаартай, тав тухгүй. Дээр нь энэ түгжрэл асар их бухимдал төрүүлдэг. Дээрээс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. Ийм байтал түгжрэлээс болж, ажлаас хоцорч цалингаа хасуулах хэнд ч сайхан санагдахгүй” гэж ярив.
Нийслэлийн төв замын хөдөлгөөн өглөө оройны оргил ачаалын цагаар зүүнээс баруун чиглэлд удаан хугацаагаар түгжирч, иргэдийг бухимдуулдаг. Тухайлбал, Зүүн дөрвөн замын уулзвар, Монгол Улсын боловсролын их сургуулийн уулзвар, Төв шуудангийн уулзвар дээр тус бүр 30-40 минут түгжирч, машины дуут дохио хангинасан уур цухлын талбар болж хувирдаг.
Иргэний яриаг батлах мэт зүүн дөрвөн азмын уулзвар дээр ирээд таг түгжирлээ. Тус уулзварын зохицуулагч цагдаа 13 хорооллоос Сансарын үйлчилгээний төв рүү, тэгээд баруунаас зүүн тийшээ чиглэлд замын хөдөлгөөнийг зохицуулж байв. Өнөөх автобус байрандаа л. Бид цааш явсаар Монгол Улсын боловсролын их сургуулийн автобусны зогсоол дээр очлоо.
“Би Дорнод аймаг руу хувийн ажлаар яваад дөнгөж орж ирж байна. Офицерийн тойргоос энэ хүртэл гурван цаг боллоо. Арай дэндүү юм. Ноднин дугаарын хязгаарлалт хийж үзсэн. Энэ жил яах юм байгаа юм бүү мэд. Одоохондоо хүйтний эрч чангараагүй учиртай байна. Идэр есийн хүйтэн эхлэхээр тэг зогсолт болно биз. Уур цухал хүн бүхэнд байна. Гэлээ гээд яах вэ, амгалан байдлаа эрхэмлэж, дуугүй энэ замаар түгжрээд ч болов явах минь” гэж иргэн Б.Болдням ярилаа.
Нийслэлийн засаг даргын 988 дугаар захирамжаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд сургууль цэцэрлэгийн цагийн уян зохицуулалт хийх, худалдааны төвүүдийн эхлэх тарах цагийг өөрчлөх гэх мэт 48 төрлийн ажил тусгагджээ.
ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА
“Мөнгөн завьяа”-гийн автобуны буудалд "унаагаа" хүлээсэн иргэн олноор байх бөгөөд 30 гаруй минут боллоо гэж хоорондоо ярилцах нь сонсогдов. “Би хувиараа бизнес эрхэлдэг хүн. Өглөө 09:00 цагт дэлгүүр дээрээ ирсэн. Гэр рүүгээ буцах яаралтай ажил гарлаа. Манайх Таваншард байдаг. Автобусаа хүлээгээд 30-40 минут болж байна. Хотоо шинээр төлөвлөж чадахгүй юм бол дагуул хотоо байгуулах, энэ их төвлөрлийг бууруулах талд анхаармаар санагдах юм. Өргөн уудам нутагт ингэж шахцалдаж, бухимдаж амьдрах төвөгтэй санагддаг. Төрийн түшээд нь яриад байх юм. Хэзээ нэг ажил хэрэг болох юм, бүү мэд. Их дээд сургуулиудаа хөдөө орон нутгууд руу гаргана гэсэн. Байхгүй байна. Том захуудыг хотоос зайдуу байршуулна л гэсэн. Бас л байхгүй. Энэ түгжрэлийн гол суурь хүн амын төвлөрөл шүү дээ” гэж иргэн н.Лхамаа бухимдав.
Оройн оргил ачаалал 17 цагт ажил тарснаар эхэлдэг байсан бол 16:00 цагт эхэлж, өглөөний оргил ачаалал 9:00 цагт буудаг байсан нь 10:00 цаг болжээ.
Нийслэлийн төв замын зүүнээс баруун чиглэлд түгжрэл үүсдэг шалтгааныг тодруулахаар, Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-ийг зорилоо. ЗХУТ дөрвөн ээлжээр, Тээврийн цагдаагийн алба хоёр ээлжээр 24 цагийн турш ажиллаж байгаа аж. ЗХУТ 75 онлайн буюу төвөөс удирдах боломжтой гэрэл дохиог удирдан ажилладаг бол Тээврийн цагдаагийн алба 75 гэрэл дохион дээр нэмэгдэж шаардлагатай үед нэг цэгт гурван цагдаа үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 100 гаруй албан хаагч ажилладаг байна.
“Улаанбаатар хот төмөр замаараа хоёр хуваагдсан байдаг шүү дээ. Төвлөрийн бүс, суурьшлын бүс гэж. Гэтэл сүүлийн үед Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн урд хэсэг төвлөрлийн бүс рүү орчихоод байна. Энэ хоёр бүсийг холбож байгаа тавхан гарц гарам байдаг. Тухайлбал, Нарантуул захын төмөр замын гарам, Олимпийн гүүр, Энхтайваны гүүр, Нарангийн гүүр, Гурвалжингийн гүүр. Эдгээр таван гарцаар урдаас хойшоо, хойноос урагшаа чиглэлийн хөдөлгөөнийг зохицуулж байна. Иргэд маань хэлдэг л дээ. Зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөн зогсчихоод байна. Автобусны цуваа вагон болчихлоо гэж. Бод л доо, зүүн талаас ирсэн замын хөдөлгөөний урсгал төв шуудангийн уулзвараас бүгд урагшаа Энхтайвны гүүр лүү зүүн эргэх гээд зогсчихсон байдаг. Тухайн гүүр ачааллаа дийлэхгүй байгаа учраас гурав, дөрвөн эгнээ болчихдог. Ингээд чигээрээ явах эгнээгээ хаачихдаг. Товчхондоо хэт олон машин болон зам гүүрний хүрэлцээгүй байдлаас түгжрэл үүссэн гэсэн үг ” хэмээн тус төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуун ярилаа.
Ийнхүү улаанбаатарчууд ажил, амьдралынхаа ихэнх цагийг автобус хүлээж, автобусанд түгжирч өнгөрөөж байна. Улаанбаатарыг улсын нийслэл шиг болохыг улаанбаатарчууд хүлээсээр л!
Д.ЭНХБАЯР
Нэргүй 2024-12-11 103.57.92.95
хотод орон нутгийн дугаартай хөдөөний машинууд зөндөө яваад бгаа юм бна л даа
Номинсолонго 2024-12-11 103.57.95.171
Ёоё яаж ингэж чадав аа ?
И 2024-12-11 103.168.34.159
торгууль, татвараа төлөөгүй , үзлэгт ороогүй машиныг журамлаад өгөх яалаа? Төр нь ажлаа хийхгүй болохоор оркууд нь даам гарчих юм.
Зочин 2024-12-11 103.212.119.65
цоорхой сав дүүрдэггүй. баруун, зүүн 4 зам, 32-ын буудал, нарны гүүрээс гадагш чиглэсэн хөдөлгөөнийг чөлөөтэй болго тэгвэл түгжрэл байхгүй болно. Тийм боломж байгаа шүү. Яармагийн зам, Чингисийн өргөн чөлөө, зүүн 4- Амгалан, 32-ын тойрог-7 буудал зэрэгцүүлээд хэд хэдэн зам тавь,
Нэргүй 2024-12-11 103.168.34.93
нийтийн тээвэр зүүн баруун эргэхгүй зөвхөн шулуун явхад хурдан байх болно
Буруу ярьж 2024-12-11 149.167.44.116
хөдөлгөөн зохицуулахын хэлтсийн дарга Намуун буруу ярьжээ. төв шуудангийн уулзвараар 2-3 эгнээгээр урагш эргэсэн машин 2 урсгалтай нарийн зам руу ордог. мөн баруун талаас ирсэн машин урагшаа шууд эргэж саад болдог
ужуж 2024-12-11 66.181.176.182
За 30 жил муу улстөрчид юм хийгээгүй нь үнэн, идэж уусан нь үнэн, тэдгээрийн гар хөлийг сонгоод байгаа ялангуяа хөдөөний малнууд их байгаа нь бас үнэн. Хөдөөний малнуудад ямар хулгайч нэр дэвшиж байгаа нь сонин биш зөвхөн сайн хулгай хийж өөрсдөд нь мотоцикл ч юм уу өгөх нь л сонин. Улс дампуурах нь тэр малнуудад хамаагүй байх шиг. За тэгээд машин унаагаа багасгаа. Алхацгаа л даа малнуудаа.
Нэргүй 2024-12-11 66.181.190.160
нөгөө 12-р сарын 1-нээс торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машин явуулахгүй гээд сүржигнээд сүр дуулиан болоод байсан хаана байна? Шаал худлаа энэ улс!
Нэргүй 2024-12-11 66.181.190.160
үнээн улам бүр явах аргагүй болж байна лээ
Нэргүй 2024-12-11 66.181.161.12
Та нар битгий улс төр хийгээд бай! Сонгосон Сонголт чинь бид байна. Бандан тас. Дуугүй түгжрээд ч болтугай амьдарвал амтдар үгүй бол Хотоос зайл. Хотын дарга нь байна.
Нэргүй 2024-12-11 103.41.93.17
tuw shuudan deer yun 30-40min 1.30-2 tsag tugjrene
зочин 2024-12-11 66.181.160.112
нюсийн " санал асуулга" гэсэн буланд "дэмжихгүй" гэдэг санал дархад " дэмжинэ" гэдэгт нь нэмэгдчихэж байна шд …Ийм луйврийн санал асуулга гээч байж болохгүй шдээ …Нус цэг МН эээ!!!! …
МӨӨГИЙ 2024-12-11 202.131.235.36
АЛЬ Ч УУЛЗВАР ДЭЭР БАРУУН ЭРГЭДЭГ БАЙНГЫН НОГООН ГЭРЭЛ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ЗЦГ-ИЙНХАН ЭНИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ.
Нэргүй 2024-12-11 202.126.91.232
Хүн Төрлөхтний хэзээ ч шийдэж чаддагүй 10 асуудлуудын нэг нь Эрчим Хүч мөн. Утаа бол Иргэн бүрийн Үйлдэл Хариуцлагаас хамаарна.
Нэргүй 2024-12-11 202.131.238.26
нэгдүгээр эгнээгээр явдаг оркуудын тас торгох хэрэгтэй, автобус ч түгжрэхгүй, жолоо барьж байхад ч албатай юм шиг хажуугаас чихээд лай болоод байхгүй амар
Нэргүй 2024-12-11 103.212.163.246
Баруун эргэхийн тулд нэг рүү орж л таараа мал минь!
Нэргүй 2024-12-11 66.181.161.12
яах ч гэж баруун эргэх гээд байгаа юм зүгээр чигээрээ л яв за юу. Ойлгоо. Хотын дарга нь байна. Банди минь.