Ньюс агентлаг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлшинэ, цас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлшинэ, цас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ, цас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
Нэргүй 2024-12-11 202.126.91.209
Уих шурглсн өлөн хулгайч манж х***а хог шааруудын хулгайг гяндлаа. 34 жилиын адгийн цөлмөлтыг яллаа хогийн л******д дуусга2.