Хар дансанд бүртгүүлдэг болсноор найдваргүй зээлдэгч нарын чих зөөлөрчээ

Хар дансанд бүртгүүлдэг болсноор найдваргүй зээлдэгч нарын чих зөөлөрчээ

Хар дансанд бүртгүүлдэг болсноор найдваргүй зээлдэгч нарын чих зөөлөрчээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэрбум, тэрбумаар нь зээл авчихаад буцаан төлөхгүй луу унжиж, “Хоёр чих л авахгүй юу даа” гэж томордог байсан зээлдэгч нар “гар өргөн бууж” өгөх болжээ.

Учир нь, тус сангаас зээл авчихаад төлдөггүй зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлдэг болсноор ийн чих нь зөөлөрч, зээлээ төлөхөөр эрмэлздэг болсон аж. Санхүүгийн байгууллагуудаас зээл авах болоход "найдваргүй зээлдэгч"-ийн ангилалд багтсанаас дараагийн зээл авах боломж нь хязгаарлагддаг юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн газрын дарга Я.Эрдэнэсайханы өгч буй мэдээллээр одоогоор эрэн сурвалжлагдаж байгаа гурван зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт хүнд байгааг эс тооцвол бусдынх нь тухайд асуудал бага аж.

Энэхүү найдваргүй зээлийн ангилалд ороод байгаа зээлийн хэмжээ нийт дүнгээрээ 1.5 тэрбум төгрөг аж.

2020 оноос хойш тус санд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөдөггүй болсон. Зээлийн эргэн төлөлт болон орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрөөс эх үүсвэрээ бүрдүүлдэг болжээ. Нийтдээ дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэгч нарт  117 тэрбум төгрөгийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгосон байна. Авлагын тухайд үндсэн төлбөр нь 229 тэрбум бол алданги нь 250 гаруй тэрбум төгрөг.

Зээлээ цаг хугацаандаа төлөөгүй 300 аж ахуй нэгжид холбогдох 100 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр тус газар хууль хяналтын байгууллага болон шүүхэд хандсан.

Эдгээр зээлдэгч нараас 2-3 хувь нь нас барсан, гадаад руу гараад явсан, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ангилалд багтжээ.

Бусдынх нь тухайд эзэн холбогдогчтой тул барьцаа хөрөнгөөр нь зээлийг барагдуулах зэрэг шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагааг хийж буй аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.41.122

Иргэдиин боломж монголын хөгжлиин хөрөнгөөс хулгаа хиииж хуулиин цоорхойг ашиглаж хөөн хэлэлцэх хугацааа дууссанч гэх шиг өөрсдиинхөн зохиосон луйвар хулгаан заалтаа өөрчилсөн гээ биздэээ басл худлаа юуу бузрын шуналын хүүрүүд юмдааа

Avatar

Зочин 2024-12-10 202.126.90.138

найдваргүй зээлийн ангилалд байгаа 1.5 тэрбум төгрөг арайчдээ эздүүд хаачсын хуулийн дагуу хөрөнгийг нь хурааж ав хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой

Avatar

Зочин 2024-12-10 76.220.74.140

Монголын эдийн засгийн бүх салбаруудад энэ мэт нүдээ олсон зөв бодлого,хөшүүрэг ус агаар мэт хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.67

Улсын төсв 20 их наядыг хасж уул уурхай орлго ард түмний баялагыг ард түмнд олгдиймаа үмхий манж х***а зулбасгуудруу чиглсн хулгайг тасд 34 жил үмхий манж х***а лаларуудруу бүх юмыг чиглж бузр цөлмсн. Хулгайч манж х***а лаларуудыг л***р болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж