Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газар Ням гаригт нуран унасан нь ажиглагчдын санааг зовоож байжээ. Учир нь АНУ-д террорист бүлэг гэж нэрлэгдэх босогчид энгийн иргэдэд халдаж, их хэмжээний хохирол учруулна гэж төсөөлж байсан ч бодит байдал дээр нөхцөл байдал тайван байгаа аж.
Иргэний дайнаас болж дүрвэсэн олон мянган дүрвэгчид эх орондоо эргэн ирэх болж, Ерөнхий сайд Мохаммад Гази Жалали засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч бослогыг удирдаж байсан Хаят Тахрир аш-Шам шилжилтийн үеийн засгийн газрын ирээдүй тодорхойгүй хэвээр байгааг онцолжээ. Удирдагч Абу Мохаммед аль-Голани Дамаскийг эзлэн авсныхаа дараа олон нийтэд хандаж үг хэлэхдээ үндэсний эв нэгдлийг уриалсан.
Тэрбээр хэлэхдээ "13 жилийн зовлон, шаналал 11 өдрийн дотор дуусаж болдгийг бид нүдээрээ харлаа" гэсэн юм.
Сирийн иргэний дайны үеэр 6.8 сая хүн дүрвэсэн гэх тооцоо бий. Үүний гурван сая нь Турк руу дүрвэсэн бөгөөд Ассадын дэглэм нуран унасны дараа Анкарагийн эрх баригчид босогчдын ялалтыг хүндэтгэж, энх тайвныг чухалчилна гэдгээ илэрхийлжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидан Сирийн ирээдүйн засаг захиргааг Турк дэмжиж байгаагаа баталж, эв нэгдэл, сэргээн босголтыг онцлон тэмдэглэв. Ираны зүгээс Сирийн шинэ эхлэлийг тогтворжуулахад туслахаа амласан бол НҮБ , Япон, АНУ зэрэг олон улсын удирдагчид энх тайван, хүмүүнлэгийн хөгжил дэвшилд найдаж байгаагаа илэрхийллээ.
Зочин 2024-12-10 202.126.88.193
Иракууд бусдын ятгалгаар Саддамаа баабаа гэж авч хаяад, Ливчүүд Гадаффигаа болохгүй байна бид л гарвал чухам алаад өгнө гэсээр байгаад гараад хийж чадсан юм юу ч байхгүй!! Эх орон нь хумхийн тоос болон агаарт дэгдэж бүх баялаг нь нууц эздийн гараар орж үнэгүй зөөгдөөд, ард түмэн нь ядуурлын туйл болж тийм улсын иргэн биш цагаач цолтой бүх тивээр тэнэн бадарчлаад 20 жил болов. Газар болгондоо ад үзэгдэж хөөгдсөн орох орон оочих аягагүй босуулууд. Нүдэнд орсон шороо шүдэнд хавчуулагдсан мах.
Зочин 2024-12-10 59.153.113.149
Ямар ирээдүй хүлээж байгаа Сиричүүд биш Америк л мэдэж байгаа даа
Зочин 2024-12-10 5.254.51.67
Хэ2, бас нэг Зеленьскийн ачаар Сирийн газар нутгаас хөрш орнууд нь чадахаараа зулгааж, тасчин авч байна.