Байнгын хороо: Ганга нуурыг сэргээх 2025 оны төсвийг зохицуулъя

Байнгын хороо: Ганга нуурыг сэргээх 2025 оны төсвийг зохицуулъя

Байнгын хороо: Ганга нуурыг сэргээх 2025 оны төсвийг зохицуулъя

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2024.12.10/ хуралдлаа.


УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-С.Одонтуяа сайдын багцаас тодруулъя. Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн эхнийх нь амжилттай хэрэгжсэн. Хоёрдугаар төсөлд 2024 онд гурван тэрбум төгрөг төсөвлөж байсан. Миний харж байгаагаас эндээс 10 хувийг хассан юм шиг байна. Гурван тэрбум төгрөг их төсөв биш шүү дээ. Заавал 200 сая төгрөгийг нь хасах шаардлага байсан уу. Эхний 2024 оны 1.5 тэрбум, үлдсэн төсвийг 2025 онд 1.5 тэрбумаар хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөсөн юм. Би Дарьганга суманд ажиллаж бүх ажлыг нь нарийвчлан үзсэн юм. Энэ төсвийг гурван тэрбум болгож гүйцээх боломж байдаг болов уу?

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Манай салбарт энэ жил хөрөнгө оруулалтын төсөв тусгаагүй гэж хэлж болохоор байгаа. Ганга нуурын бохирдол дээр 2.7 тэрбум төгрөг гэж батлагдсан байснаас 2025 оны төсөв 1.2 тэрбум болж батлагдсан. Та нийт төсвөө нэмэх боломжтой гэж байна уу. Ирэх онд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Энэ төсвөөр санхүүжүүлээд харъя гэж бодож байна. Зөвхөн энэ төсөл гэлтгүй бүх төсвөөс хасч орж ирсэн.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Уг нь 2025 онд энэ төслийг 1.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх ёстой. Их чухал асуудал шүү. Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгосон. Ганга нуур, Алтан овоо, Шилийн богд, Талын агуу гээд түүхэн аялал жуулчлын маршрутад орсон газар. Өнгөрсөн 2015-2016 онд Ганга нуур ширгэж, гамшгийн хэмжээнд очсон. Мал ороод үгүй болох хэмжээнд орсон байхад Засгийн газрын нөөц хөрөнгөөр үе шаттай хэрэгжүүлж, энэ төслөө дуусгаж, элсний нүүдлээс  хамгаалах шаардлагатай. 2025 оны төсвийг аль болох зохицуулахаар ярилцъя.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Төсвийн төсөлтэй танилцсан. Мал эмнэлгийн салбарт эм тарилга, биокомбинат гээд малаа эрүүлжүүлэх, махаа экспортлох ажлын төсөв хэр танагдаж байна вэ. Энэ жилийнхээс айхтар багасахгүй байгаа дүр зурагтай байна. Мал эмнэлгийн салбарт олон ажил хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Зүүн бүсийн мал эмнэлгийн төв лабораторийг Хэнтий аймагт байгуулахаар 2021 оноос хойш ярьсан. Энэ ажил ямар явцтай байна вэ.

Хэнтий аймгийн Хэрлэн голын хөвөөнд 7000 га газарт усалгааны систем хийхээр Азийн хөгжлийн банкнаас 5.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Гүйцэтгэгч "Жинсийн орой" нэртэй компани нь өнөөдрийг хүртэл хийсэн ажил байхгүй. Гэрээ байгуулаад хугацаа нь дууссан. Салбарын яам хяналт тавьж ажиллаж байгаа юу. Хөрөнгө шаардахгүй хууль эрх зүйн орчныг сайжруулахад хөдөө аж ахуйн салбарт ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Иргэд оторлож байгаа малчдаас малын хөлийн татвар авъя гэдэг саналыг хэлж байгаа. Энэ асуудал хариулт өгөөч.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Улс орны хэмжээнд малын хөдөлгөөн замбараагүй байгаа. Малын хөлийн татварын тухай хуулийг өөрчлөхгүйгээр урагшлахгүй. Тэгэхээр хуулийн төсөл бэлэн болж байгаа. Удахгүй байнгын хорооны гишүүдэд танилцуулна. Та бүхэн хуулийг өргөн дэмжээрэй. Тэгэхгүй бол газар тариалангийн бүс нутагт зөрчил хүндрэл үүсдэг. Мал эмнэлгийн ерөнхий газрын төсөв 69 тэрбумаас 9 тэрбум нь хасагдсан. Энэ хэмжээний вакцин тариа хасагдана гэсэн үг. Малын өвчинтэй тэмцэх тактикаа нарийвчлах шаардлагатай болно. Малаа эрүүл болгож байж махаа экспортолно. Тиймээс 3-5 жилийн иж бүрэн цогц хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун:

-Азийн хөгжлийн банкны 42 сая ам.долларын санхүүжилтээр нийт 7000 га талбайд, 12 байршилд усалгааны систем байгуулах ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр "Жинсийн орой" ХХК ажиллаж байгаа. Нийт ажлын явц 56 хувьтай. Барилга хөгжлийн төвөөс хяналт тавьж байгаа. Энэ жил ажил нэг их яваагүй, үер ус ихтэй байсан. Бид ирэх жил гэрээг нь сунгаж дуусгахаар хяналт тавьж байна.

Төсөл хэрэгжсэнээр ногоочдын асуудал бүрэн шийдэгдэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн газруудад төслийг хэрэгжүүлж буй. Отор ихтэй жил малын хөлийн татварыг тухайн орон нутгаас авах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ярьж буй.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Шинэ хөрөнгө оруулалт хийхийг хязгаарласан. Салбарын сайдын багц дахь 5.9 тэрбум төгрөгийн 1.6 нь худаг  усан дээр, харьяа 36 байгууллагын засвар үйлчилгээнд 1 тэрбум, тоног төхөөрөмж 1 тэрбум гаруйг зарцуулна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөрөнгө оруулалтыг гүйцээх 40 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж байгаа. Малын эрүүл мэнд гээд ярьвал лаборатори зайлшгүй шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Ц.Болорчулуун дарга усалгааны системийн төслийг анхаараарай. Таны үг, бодит байдал зөрүүтэй байна. Нөгөө компани чинь 80 хувьтай гэж байгаа юм билээ. Отрын бүс нутгийн татварын хууль орж байгааг дэмжинэ. Салбарын сайдаас хоёр асуулт асууя. Экспортын үржлийн адуу салбар яамны зөвшөөрөлтэй орж ирдэг. Хэдэн мянгаараа орж ирж байсныг Х.Болорчулуун сайд 100 болгосон юм билээ. Үүний ач холбогдол юу байдаг юм бэ. Энэ чигээрээ яваад байх уу. Зориулалтыг нь тодорхой болгож, хориглох уу. Адууг ирлийзжүүлэх зорилго байна гэдгийг уяачид хэлж байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Адуу олон мянгаар оруулсан зүйл байхгүй. Харин олон  мянган хүсэлт ирдэг. Дээд хэмжээг нь 500-гаар тогтоож байсан юм билээ. Тэгэхээр 2025 онд тэр хүрээндээ явна. Мах болон малын үржил, экспортод гаргах зэрэг олон хүсэлт тавьдаг юм билээ. Тоог нь ирэх жил нэмэхгүй. Монгол нийт 5 сая адуутай. Үүн дээр жилдээ 500 адууны зөвшөөрөл байхад сүргийн бүтэц, удмын санд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Ойлголоо. 500-хан адууг аль нь махных, аль нь үржлийнх вэ, аль нь экспортоор гарч байгааг ангилж, хянадаг уу?

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Мал аж ахуй, ургамлын гаралтай зүйлийн гарал үүслийг дэлхийд хатуу дүрмээр зохицуулсан байдаг. Тэр хүрээндээ орж ирнэ. Энэ жил 460 тооны адуу орж ирсэн. Нэлээд нь хятад руу дамжин гарч байгаа тоо байдаг.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Агаарын бохирдлыг бууруулах асуудал Байгаль орчин, уур амьсгалын яамны хариуцсан асуудал. Энэ утгаараа 2025 оны хөтөлбөрийн дүн дээр хотын нарийн ширхэгт тооцонцорыг хэмжээг 41-31 мкг/м3 болгоно гэжээ. Хоёрт, агаарын чанарын автомат суурин харуулын тоог аймаг сууринд 2-5 болгож нэмнэ гэжээ. Улсын төсвөөс мөнгө тусгаагүй ажлыг яаж хийх вэ. Аймаг, сумын төвийн агаарын бохирдол их байна. Ирэх оны төсөвт суугаагүй бол төсөв батлагдахаас өмнө аймаг орон нутаг руу чиглэл өгөх ёстой юм биш үү?

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Манай яам бодлогын хэмжээнд хангах үүрэгтэй. Зөвлөлдөх уулзалтыг 2024 оны арваннэгдүгээр сард зохион байгуулж, 5 хуудас зөвлөмж хүргүүлсэн. Өнөөдөр нийслэл нийтийн тээврийн хэрэгслээ евро5 стандарт руу шилжүүлж байгаа юм байна. Ингэснээр шатахуунаас ялгарах тоосонцор 95 хувь буурна. Нүүрс хүчил, мета хийг 80 хувь, азотын ислий 90 хувь бууруулах боломжтой болж байна. Төсөв багассан ч хүрэх үр дүнгээ биелүүлнэ.

Агаарын чанар хэмжих харуул дээр бүх аймаг анхаарах ёстой ч төсөв мөнгөний асуудал шаардлагатай байгаа.  2002-2023 онд Үндэсний хорооны чиг үүргээр 25 мянган айлыг цахилгаан халаалтад шилжүүлэх, хийн халаалтад 15 мянган айлыг шилжүүлж, агаарын бохирдлыг 25 хувиар буурах бүрэн боломжтой. Төрийн байгууллагын буюу сургууль цэцэрлэг 117 усан халаалтын зуухууд түүхий нүүрс ашиглаж байна.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Гадаргын хувь, ус хуримтлуулах, цөөрөм байгуулах гээд баруун аймагт хэрэгжүүлэхээр 6.5 тэрбум төгрөг тавьсан байна. Ирэх жил хэрэгжээд явна. Техникийн даалгаврыг эргэж харахгүй бол болохгүй. Газар дээр хэрэгжсэн цөөрөм чинь малчид ногоочдын эрхийг зөрчиж байна. Байгалийн усыг хуримтлуулчихдаг. Эргээд ус нь татрахаар байгалийн шороо үлдээж, тунгаах зардлыг нь орон нутаг дийлэхгүй. Лаг шавар үүсээд байна.

Хоёрт, үүлэнд нөлөөлдөг асуудал гарна. Энэ бэлтгэл ажлыг эртнээс хангаач. Хавар баруун, говийн бүсэд бэлэн байлгахгүй бол төсөв байдаггүй. Зун дуусаад энэ асуудал хаягддаг. Гуравт, Халзанбүрэгдэйн ордод олон улсын үнэлгээг оруулна гэсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ. Хөдөө аж ахуйн сайдаа Мал эмнэлгийн ерөнхий газар дээр 63.7 тэрбум төгрөг төсөвлөж, мал эмнэлгийн газар дээр 37 тэрбум байсныг энэ жил тэглэсэн байна. Вакцины зардал хасаад хаячихав уу. Бид энэ салбарт 4 зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хоршооны зээлийн ашиглалт, үр дүн дээр судалгаа хийж танилцуулна уу?

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Хөв цөөрмийн асуудал дээр саналыг сонслоо. Яамны Усны газар дээр ТЭЗҮ гарч, аймаг сумдад хөв цөөрөм байгуулж болно гэдгийг ярьж байгаа. Газар нутаг өөр өөр байх. Мэргэжлийн хүмүүстэй ярилцъя. 333 сум санаачлага гаргаж, мөнх цастай ус хайлж байгаа учраас гадаргын усаа хуримтлуулах шаардлагатай гэж үзсэн. Цаг уурынхан 1100-1200 үүлэнд нөлөөлөх пуужин авсан гэсэн. Халзанбүрэгдэйн ордод олон улсын хөндлөнгийн шинжээчид дүгнэлт гаргахаар ажлаа эхэлсэн гэж сонссон.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Мал эмнэлгийн ерөнхий газрын зардал 10 хувиар хасагдсан. Шинэ хоршоо үндэсний хороог байгуулж, үйл ажиллагааг зангидна. Олгож байгаа санхүүжилтыг манай яамны төсөв дээр тусгаж байгаа. Шадар сайд хариуцахаар болсон.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Хувийн хэвшил Дархан арьс ширний цогцолборын ажлыг хэрэгжүүлж байгаа. Төрд бас энэ нэрээр цогцолбор хэрэгжүүлж байгаа. Төсөв дээр нэг нэрээр тусгачихаар нэр томъёоны зөрчил гарч байна. Тэрийг нь төвийн бүсийн паркийг төрөөс санхүүжүүлж байгаа. Байршил нь өөрчлөгдөөгүй.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Хувийн төсөл нь "Дархан" арьс ширний цогцолбор ХК, төрийнх нь Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ХК болж байгаа юм. Төрийн нэр авч ашигласан гээд маргаан үүсгэсэн. Ирэх онд Төвийн бүсийн хөнгөн үйлдвэрлэлийн парк гэдгээр авч яваад ноос ноолуур, сүлжмэл, мод чулуу орог гээд нэрийг нь өөрчилсөн юм.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Жижиг дунд үйлдвэрийн сан, Жижиг дунд үйлдвэрийн агентлаг чамгүй сайн ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгч, хоршоод руу хандсан зээлийн үйлчилгээг давгүй санхүүжүүлж байгаа. Эх үүсвэрийн хувьд дутагдалтай байгааг үгүйсгэхгүй. Авлага их байгаа юм байна. Үлдсэн авлагаас найдваргүй хэдэн төгрөгийн зээл байна вэ?

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга н.Эрдэнэсайхан:

-Эх үүсвэр дутагдалтай байгаа. 2020 оноос хойш улсаас мөнгө төсөвлөөгүй. Дандаа эргэн төлөлтөөсөө эх үүсвэрэ бүрдүүлэх, орон нутаг, төсөл хөтөлбөрөөс эх үүсвэрээ бүрдүүлж байна. Нийт 117 тэрбум төгрөгийг зээлээр өгч, 229 тэрбумын авлагатай байгаа. Алданги 260 тэрбум төгрөг. Нийт 300 аж ахуйн нэгжийн 100 тэрбумын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ганц нэг зээлийн зээлдэгч нас барсан, гадаад руу гарсан мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Үндсэндээ 100 хувь найдваргүй зээл байхгүй юм шиг байна. 2019 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулсан. Энэ хуулийн зүйл заалт болж байна уу.

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга н.Эрдэнэсайхан:

-Эрэн сурвалжлах ажиллагаатай гурван зээлийн 1.5 тэрбумын асуудал байгаа. Монголбанкны мэдээллийн сантай хамтран ажиллаж байгаа учраас зээлдэгчид зээлээ төлж байгаа. Хуулийн хувьд сайн хууль шинэчлэгдсэн ч тодорхойлолт 2.5 тэрбум хүртэл гэж тооцож байсан. Анх батлагдахад 1 сая ам.долларын борлуулалтын орлоготой байвал жижиг дунд бизнес гэж тодорхойлж байсан. Том аж ахуйн нэгж боломжийг нь булаана гэж үзэж байсан бол өнөөдөр энэ тоог нэмэх шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Бүхий л санг тоноод дууссан гэх үе саяхан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан шилэн болж байгаа юм байна. Сайн ажиллаж байгаа юм байна. 2018 онд 400 тэрбум төгрөгиййн зээл эргэн төлөгдөхгүй байна гэдгийг хэлж байсан. Сая 250 тэрбум төгрөгийн авлагатай гэлээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг баахан сан нийлсэн үү, тусдаа юу. Өр авлагын асуудлыг яаж мухарласан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-10 76.220.74.140

Ганга нуурыг сэргээнэ гээд бас баахан хөрөнгө үрэн таран хийх гэж байх шиг байна. Зүгээр л байгаль хамгаалал талаас нь сайн дэмжээд л болох асуудал биш үү

Avatar

УЦБ 2024-12-10 66.181.184.113

Сайд нар эрхлэх асуудлаа хариуцаж байхад янз бүрийн хороо байгуулдаг үйлдлээ зогсоох цаг болжээ. Юун шинэ хоршоо хөдөлгөөний үндсэн хороо вэ?, УИХ-ын гишүүн П. Сайнзориг гишүүн энэ талаар санал хэлсэн шүү..

Avatar

Нэргүй 2024-12-10 103.57.94.47

"Экспортын үржлийн адуу салбар яамны зөвшөөрөлтэй орж ирдэг……" гэнээ !
Экспорт гэж гаргахы нь хэлдэг, импорт гэж оруулж ирэхий нь хэлдэг ш дээ.
УИХ-ын гишүүн гуай үүнийг мэддэггүй л юм бна доо, ичмээр дамшиг юм доо, кх кх кх

Avatar

Нэргүй 2024-12-10 103.57.94.47

Энхбаяр ч сүрхий сайн ажлаа мэддэг ч сайд биш л дээ, гэхдээ тэр Хэнтийн хэхэрдэг хар юмны амыг сайн таглаж бнаа. Манай Хэнтийд ийм тэнэг харчуул олон байдагаас уламжлалт хурдан удмын адуугаа өөрсдөө сүйтгэчихсэн юмаа. Тэгээд одоо төрд сонгогдох аядсан энэ мэт мангар нь шинэ хурдны хэвшлийн монгол адуу үржүүлэх ажлыг эсэргүүцэж тэнэгтээд л амьтны ад болоод явахымаа….
Жаахан ч гэсэн юм боддог сэтгэдэг ч болоосойдоо, хөөрхий….

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.67

2025 төсв хулгайг тасдж 3.5 сая Ард түмнд хүн бүрт 8.0 олгдиймаа 20 их наяд болно хогийн адгийн хулгайч цөөн хэдэн манж х***а хулгайчууд ийм тийм юм барин гэж худлаа шааж хулгайлж цөлмүүлсн-с 3.5 сая ард түмн өөрсдө бүгд хүртсн дээр. Ард түмний юмыг ард түмнд нь олгодгиймаа. Үмхий өлөн адгийн Хулгайч манж х***а лаларуудыг л***р болго.

Avatar

Нэргүй 2024-12-10 59.153.114.125

Ж.Энхбаяр гэж авилгач балайгийн дэмждэг дагалддаг юмнууд энд тэнд байгууллага самардаж байдаг шүү

Avatar

ТӨР ХУДЛАААА 2024-12-10 202.126.91.231

ТӨР оролцсон юм бүхэн ХУДЛААААААА

Avatar

Зочин 2024-12-10 202.55.188.92

Аль эрт ширгээд хатцан нуурыг сэргээх гэж утгагүй балай зардал гаргадагаа больё. Байгалийн жам. Гүний усыг дэмий зарлагадаж байна. Тэрний оронд Хангайн хэдэн голыг дагасан усан сан байгуулсан нь дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж