БСШУБХ: Салбар руу нь дайраад байна уу, сайд руу дайраад байна уу?

Хуучирсан мэдээ: 2024.12.10-нд нийтлэгдсэн

LiveБСШУБХ: Салбар руу нь дайраад байна уу, сайд руу дайраад байна уу?

БСШУБХ: Салбар руу нь дайраад байна уу, сайд руу дайраад байна уу?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2024.12.10/ хуралдлаа.


 

15 : 46
2024-12-10

"Татан буулгах саналтай 2 сан дээр 2025 онд төсөв тусгаагүй"

Байнгын хорооны дарга Ч.Ундрам:

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцаах санал гаргасан. Саналаа Д.Бум-Очир гишүүн тайлбарлая. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Энэ заалт нь соёлын салбарын хоёр сангийн тухай юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих санг татан буулгах тухай асуудал. Өнгөрсөн чуулганы хуралдаанаар Соёлын тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Хэрвээ УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй болж байгаа бол үүнтэй холбоотой Засгийн газраас орж ирсэн Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй болж байгаа юм. 

Хоёрт, энэ хоёр сан дээр 2025 онд ямар ч төсөв тусгаагүй. Төсөв хэлэлцэхэд ямар ач холбогдолтой вэ. Нийт 20 орчим сангаас яагаад энэ хоёр санг татан буулгах санал оруулав. Ямар ч ач холбогдолгүй зүйл болж байна. Төсөвт ямар ч өөрчлөлт орохгүй. Нөгөө талдаа төсөвгүй ч энэ салбарын хуулийг арай гэж батлуулсан. Соёлын салбарын ахиц дэвшил нь юм. Бүх тусгай сангаа татан буулгах гэж байгаа бол нэг нэгээр нь ярья. Тусгай сан дээр ямар тохиолдолд татан буулгах вэ гэдэг хуулийн заалт бий. Ямар нэгэн зөрчил үүссэн юм уу. Ямар ч тайлбар алга. Салбарын яам нь идэж уусан бол татан болгож болно. Бид олон жил уул уурхайн салбараас бусад салбарт эдийн засгаа солонгоруулна гэж ярилаа. Эдийн засгийг солонгоруулах боломжтой нэг салбар нь соёлын салбар. Киногоо хийгээд олон улсад зараад төсөвтөө нэмэрлэмээр байна. 

Студи, компани, продакшн буюу хувийн хэвшлээ дэмжинэ. Монголоор дүүрэн гадаадын соёл нэвтэрч, хүүхэд багачуудыг дарангуйлах хэмжээнд хүрсэн. Хүүхдүүд англиар ярьж байна. Монголын соёлын орон зайг тэлэх маш чухал ач холбогдолтой. Ямар ч төсөв тавихгүй байж энэ салбарын хуулийг оролдох гээд байгаа юм бэ. Салбар руу нь дайраад байгаа юм уу, сайд руу дайраад байгаа юм уу?

Байнгын хорооны дарга Ч.Ундрам:

-Эх хэл түүх соёл байж үндэстэн оршдог. Тэгэхээр бид соёлоо ойлгодог, мэддэг улс орон байх ёстой. Энэ рүү чиглэсэн төсвүүдийг танаж байгааг ойлгохгүй байгаа. Бусад салбартай харьцуулахад маш бага төсөвтэй. Төсвийг нь танасан ч хоёр санг татан буулгахгүй үлдээгээч. Бид өөрсдөө мөнгөө олоод салбараа дэмжье гэж ойлгож байгаа. 

ССАЖЗ-ын сайд Ч.Номин:

-Д.Бум-Очир гишүүнтэй 100 хувь санал нэг байна. Ганцхан зүйлийг сантай холбоотойгоор хэлье. Эдийн засгийн үр өгөөжийг дурдъя. Бид 3 гаруй тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийж 26 уран бүтээлчээ дэмжиж, олон улсад гаргахад дэмжсэн бол нөгөө талдаа төсөвт шууд 12 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг оруулсан. Цаашлаад аялал жуулчлалын салбарт эдийн засгийн эргэлтийг бий болгосон. Дам нөлөөгөөр олон салбарт нөлөөлж чаддаг. Нэг төгрөгийн зарцуулалтыг дөрвөн төгрөг болгож эдийн засгийн үр өгөөжөө өгдөг салбар. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж