УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярыг Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т өгч, шалгуулах талаар сэтгүүлч Р.Саруултөгс өнөөдөр /2024.12.10/мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой албан даалгаврын тухай би өмнө нь мэдээлэл хийж байсан. Өнөөдөр Б.Энхбаяр гэдэг хүнийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2023 оны арваннэгдүгээр сард буюу Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган, тогтоолгохоор тус гомдлыг гаргаж байгаа юм.
Б.Энхбаяр нь 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн А/400 дүгээр тушаалаар ажлын хэсэг гарган, хянан шалгалт эхлүүлсэн. Уг дүгнэлтэд үндэслэн 2024 оны нэгдүгээр сарын 16-ний өдрийн 01 дүгээр дугаартай сахилга хариуцлагын дэг журмыг чангатгах тухай албан даалгавар гаргасан байдаг. Тус даалгавраар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханд гурван арга хэмжээ авахыг даалгасан. Уг даалгаварт Олимпийн гудамж 5 тоот хаягт байрлах 14386 мк талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс "Хуашенконстракшн Монгол" компанийг хасч, "Аюуд" ХХК-ийн өмчлөлд шилжүүлснийг цуцлан, өөрчлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханд даалгасан. Энэхүү албан даалгавар нь өндөр мөнгөн дүнтэй. Тиймээс хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж Хятадын хөрөнгө оруулалттай компанид илт давуу байдал олгосон. ХЗДХ-ийн сайдад ийм эрх байхгүй" гэв. Иймд тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган, тогтоохыг АТГ-аас хүслээ" гэлээ.
Нэргүй 2024-12-10 66.181.161.118
Хардхын донтой юм
Баярхүү 2024-12-10 202.126.90.200
Жавхлан Амарбаясгалан 2 оо боль ингэж нэгнийгээ харлуулж болохгүй шүү
DR. MANIPAL 2024-12-10 105.112.217.11
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,
Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.
Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжил
Нэргүй 2024-12-10 202.126.89.238
Энхөаярыг харлуулах үйл эхэллээ. Амарбаясгалан Жавхлан үхэр буугаа тавьж сандраад эхлэв
Нэргүй 2024-12-10 74.14.152.237
Xэд бичээд л ардаас нь барйад л xэ xэ xэ, Монгол гоё шүү, АТГ гээд бүгд маф ккк
Няамбаатар 2024-12-10 202.55.188.38
худалж хулгайч хуурамж л******д АТГ шалгахуу зарчихсан гарууд шалгуулсан болоод үлдэж байна хүүе хүртэл яал аваад яавах байсан эд бол өөрсөдөө зориулан хуулийг өөрчилдөг тийм болохоор үр үндэс хамаатан санданаар нь таслах хэрэгтэй яаг цагаа тулах юум бол гадагшаа зуглаад алга болдог Сайханбилэгийг одоо хүртэл барж чадахгүй байгаа биз дээ
Нэргүй 2024-12-10 103.168.34.45
амарбаясгалан болиороо монгол бүгд чамайг л гэнн
Нэргүй 2024-12-10 174.114.218.139
enkhbayr atg ruu ybj bga bol nuursniihen unen tom umaa.
Монгол 2024-12-10 66.181.179.46
х*******н мөнгөөр байшин баричаад хөөгөөд явуулсан л байсан залилангийн гарууд бүх л аргаар үзэх юмдаа одоо бүр атг
Уншигч 2024-12-10 202.126.90.228
Сэтгүүлч өөрөө яагаад чичрээд бгаа юм бэ? утаатай зууралдах юм биш үү?
Нэргүй 2024-12-10 202.21.107.14
нүүрсний хулгайч нар сандарч байна даа. энхбаярт одоо ард түмний дэмжлэг хэрэгтэй
. 2024-12-10 43.242.243.106
луйварчид айдгаа авдарандаа хийж эхлэх нь
Шудрага 2024-12-10 66.181.183.93
Энхбаяр шудрага зарчимч хүн шүү.
Зарим улс төрчдийн хамаарал бүхий фактыг илрүүлэхээр ярихад н
ь хариу цохилт хийж бна. сөргүүлэн тэднийг шалгуулах хэрэгтэй.
Нэргүй 2024-12-10 202.55.188.109
Энхбаяр боломжийн сайн улс төрч шүү. Харлуулах гэж л байгаа биз
Иргэн 2024-12-10 66.181.188.205
энэ Амарбаясгалан гэх этгээдийн хамаарал бүхий Админёоалын хөрөнгөөрөө л энэ ажил хийгдэж байгаа
Нэргүй 2024-12-10 203.98.76.176
Ховоор хөөцөлдөж, хор найруулж, хойш нь чангаадаг монгол зангаасаа салаагүй цагт бид нар сайхан амьдрахгүй ээ !!!
Энхбаяр чинь энэ саарал ордонд цөөхөн бгаа шударга хүн шүү !!!
Зочин 2024-12-10 66.181.189.58
Хэсэг бүлэг луйварчдийн эрх ашгийг хөндөж дээ Энхбаяр гишүүн. Болохгүй бүхнийг ил тод хэлдэгээрээ бусдад адлагдаж байна даа хөөрхий
Нэргүй 2024-12-10 202.21.101.29
хөрөнгө оруулагчийн хөрөнгийг булааж авахыг зөв гээд байгаа юм уу даа энэ сэтгүүлч….
Иргэн. 2024-12-10 202.126.89.241
Тийм л юм шиг ойлгогдож байна даа.
Нэргүй 2024-12-10 202.9.40.75
Б.Энхбаяр уул нь зөв юм ярьдаг гишүүн юм. АН-ынхан МАН-ын зарим хүмүүс нийлж байгаад хэрэгт унагаах нь дээ. Сэтгүүлч нар дандаа иймэрхүү зүйл хийж байдаг. Бодвол Р.Саруултөгс гэх эмэгтэй АН-ын талын хүн болж таарлаа. Сэтгүүлч нар бүгд л сүүлд нь албан ёсоор АН-ын гишүүн болдог жамтай. Наана нь жирийн сэтгүүлч, эдийн засагч , судлаач гэх мэт халхавчтайгаар хүмүүсийн сэтгэл зүйгээр нааддаг. Дараа нь ил болдог
иргэн 2024-12-10 202.70.34.115
захиалгат сэтгүүл зүйн төгс жишээ энэ дээ…………………..
Админерал гэхээр амыг нь барь гэх …………………
Саруултөгс өнөрөөгийн араас уу……………
Нэргүй 2024-12-10 202.21.107.21
Амыг барихнээ дээ
Zochin 2024-12-10 139.5.217.73
Ug ne ih zuv hun gej demjij baidaga, helsen yrisan ne dandaa barimtand suurilsan baidaga bolhoor it gedeg gishuun mine yumsan , Sanaatai harluulah geed ingej baigaa bolvuu
Зочин 2024-12-10 202.126.90.138
Өнөрөө сэтгүүлчийг шоронд суулгасан одоо үйл нь ирж өөрөө шоронд суух цаг нь ирждээ
Нэргүй 2024-12-10 202.9.46.25
Зөв юм ярьж зөв шаардлага тавьдаг тоотой хэдхэн залуусын маань нэгииг нүүрс банк авилгалын мөнгөний хүчирхэг бүлэглэл дарж авахаар шииджээ.