"Squid Game 2" цацагдахаасаа ч өмнө Алтан бөмбөрцөгт нэр дэвшив

"Squid Game 2" цацагдахаасаа ч өмнө Алтан бөмбөрцөгт нэр дэвшив

"Squid Game 2" цацагдахаасаа ч өмнө Алтан бөмбөрцөгт нэр дэвшив

"Netflix"-ийн "Squid Game" цувралын хоёрдугаар бүлэг 82 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг кино төрөлд нэр дэвшжээ. Ингэснээр дэлгэцнээ цацагдахаасаа өмнө наадамд нэр дэвшсэн цөөн хэдэн цувралын тоонд багтаж, түүх бүтээлээ. Наадамд нэр дэвшиж буй шилдэг бүтээлүүдийн жагсаалтуудыг Даваа гаригт танилцуулжээ.

Арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийх "Squid Game 2" цуврал "Peacock"-ийн "The Day of the Jackal", "Netflix"-ийн "The Diplomat", "Prime Video"-ийн "Mr. & Mrs. Smith", "FX/Hulu"-ийн "Shogun" болон "Apple TV+"-ийн "Slow Horses" кинонуудтай Телевизийн шилдэг цуврал – Драма төрөлд өрсөлдөнө.

Олны хүртээл болохоосоо өмнө Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн цуврал ховорхон байдгийг "The Hollywood Reporter", "Deadline" зэрэг АНУ-ын хэвлэл онцолж байна. "Netflix" компани шинэ цувралаа эртнээс Алтан бөмбөрцгийн шүүгчид рүү илгээсэн учир нэр дэвших боломжтой болжээ. Алтан бөмбөрцөг наадмын дүрэмд зааснаар нэр дэвшиж буй бүтээл тухайн ондоо багтан цацагдах учиртай ба зохион байгуулагчдад арваннэгдүгээр сарын 4 гэхэд ирсэн байх ёстой аж.

"Squid Game 2" цувралыг цацаж буй хугацаа нь ч уламжлалыг эвджээ. Учир нь уран бүтээлчид жилийн эцэс үеэр шинэ контент цацахаас зайлсхийдэг.

"Squid Game" цувралын эхний бүлэг 2022 онд 79 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадмаар гурван төрөлд нэр дэвшиж байв. Тодруулбал, Телевизийн шилдэг драма, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг эрэгтэй туслах дүр төрлүүдэд тус тус дэвшсэн. Харин ахмад оролцогч О Ил-намын дүрийг бүтээсэн жүжигчин Алтан бөмбөрцөг хүртсэн анхны солонгос жүжигчин болсон юм.

Дашрамд дурдахад, 82 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадам нэгдүгээр сарын 5-нд болно.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж