Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй

Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй

Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн өдрөө тус улсад төрсөн хүүхэд бүр автоматаар иргэн болдог хуулийг хүчингүй болгоно гэж мэдэгдэв. Мөн 2021 онд Капиталын үймээнд оролцож, шийтгэгдсэн иргэдэд өршөөл үзүүлэхээ амлажээ. Тодруулбал, цагаачлалын асуудлаар Трамп "NBC" телевизэд хэлэхдээ, эцэг эх нь өөр иргэншилтэй ч АНУ-д төрсөн хүүхэд бүр автоматаар иргэн болдог иргэний харьяаллын хуулийг хүчингүй болгоно. Гэхдээ АНУ-ын Үндсэн хуулийн 14-р зүйлд заасан уг нэмэлт хуулийг өөрчлөхөд ихээхэн саад бэрхшээлтэй тулгарах бөгөөд Трампийн цуцлах оролдлогыг Дээд шүүх хүчингүй болгох магадлалтай.

Наад зах нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, аль нэг хуулийг хүчингүй болгохын тулд нийт Конгрессын танхим болон Сенатын гишүүдийн гуравны хоёр хувийнх нь зөвшөөрлийг авах шаардлагатай.

Мөн мужуудын дөрөвний гурван хувь нь соёрхон батлагдсанаар Дээд шүүх харгалзан үздэг байна. Тэрбээр хэлэхдээ "Надад гэр бүлүүдийг салгах ямар ч сонирхол байхгүй. Тиймээс эдгээр гэр бүлийг хамтад нь буцаах хэрэгтэй" гэсэн байна. Трамп мөн Мөрөөдөгчдөд туслахын тулд Конгресстэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөрөөдөгчид нь Обамагийн засаг захиргааны үед бий болсон бөгөөд хүүхэд байхдаа АНУ-д ирсэн залуу үеийн цагаачдыг шууд албадан гаргалгүй, бие даан ажил хөдөлмөр эрхлэх чадвартай болтол нь хамгаалж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм. Үүнийг Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа цуцлах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байдаг тул энэ удаа Ардчилсан намтай хамтран төлөвлөгөө боловсруулж магадгүй гэдгээ онцолсон байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Мөрөөдөгчид хөтөлбөрт 834 мянган цагаач хүүхэд хамрагдаж байжээ.

Трампийн хувьд 2021 онд болсон Капиталын үймээнийг санаачлаагүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, уг хэрэгт буруутгасан эрх баригчдын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Цагаан ордонд ирсэн эхний өдрөө үймээнд оролцсоноосоо болж шийтгэгдэж буй хүмүүст өршөөл үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн ч Жо Байдены засаг захиргаанд ямар хариу арга хэмжээ авахаа тодорхой мэдэгдээгүй. Гэхдээ Жо Байденд хэргийг зориудаар өөрт нь тохсон эсэхийг тогтоох мөрдөн шалгалт явуулахгүй гэдгээ онцолжээ.

Оронд нь Капиталын үймээнийг дарж авахыг оролдсон, үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч шоронд хорьж байсан албан тушаалтнуудыг шийтгэж, хорих болно гэсэн байна. Сэтгүүлчид Трампаас өршөөл хэрхэн үзүүлэх талаар асуухад нэн тэргүүнд бие даан хэрэгт холбогдсон хүмүүсийг шөрөнгөөс чөлөөлөхөө мэдэгджээ.  Энэ долоо хоногт ажлаа хүлээлгэн өгөх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн хүү Хантерын мансууруулах бодис, хүчирхийллийн хэрэгт өршөөл үзүүлсэн байдаг. Мөн Ардчилсан намын хууль тогтоогчид Трамп засгийн эрхэнд гарахаас өмнө Украиньд хөдөлшгүй тусламж илгээхээр хэлэлцэж байна.  Тэрбээр хэлэхдээ "Би өнгөрсөн үе рүүгээ буцах бодолгүй байна. "Би эх орноо амжилтаар дүүрэн байлгах болно" гэж мэдэгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 202.179.26.115

Трамп өөрөө 1880 аад оны цагаачийн удам

Avatar

Хотын уугуул иргэн 2024-12-10 103.212.117.131

Трамп хуулийг хүчингүй болгодог хүн бишээ. АНУ-д төрсөн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог эрх нь АНУ-ын Үндсэн хуулийн заалттай юмаа. Иймээс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байж энэ заалт өөрчлөгдөнө. Энэ процесс бол олон сар жил явах байх. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг АНУ-ын Конгресс шийднэ. Түүнээс биш Трамд гарч ирээд л маргааш нь хуулийнд өөрчлөлт оруулна гэж юу байхав. Энэ мэдээ оруулсан сурвалжлагч Гүүгл орчуулгыг шууд хийхээд өөрөө ч бичсэн зүйлээ сайн ойлоогүй байна.

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.75

Тэр нь дээрээ. Монгол эхчүүд тэнд очиж төрөөд бүгд АНУ иргэн болж байна. Үүнийгн зогсоох хэрэгтэй. Цөөхөн монголчууд энэ мэтчилэн гадаадын иргэн болоод байвал хүн ам өсөхгүй, хэн Монголыг хөгжүүлэх болж байна. Эх орондоо байгаа иргэддээ баяр хүргэж эрүүл энхийг хүсье. Гадаадын иргэн болж байгаа монголчуудыг суртчилаад бас танайд хоноё гэж гуйгаад бусдад буруу үлгэр үзүүлэхийг 25-р суваг телевиз болих хэрэгтэй. Алтай ч бас залуудаа гадаад нөхөртэй суусан айлд хоноод явж байсныг санаж байна.

Avatar

Нэргүй 2024-12-10 203.98.76.176

Хөмөрсөн тогоон дотроо хэдэн үеэрээ тийчилж үхээрэй !

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.226

Харин ээ хө. Хөмөрсөн тогоон дотроо хамтдаа…

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.184.213

за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж