“Хаш эрдэнийн одон”-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хүртлээ

“Хаш эрдэнийн одон”-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хүртлээ

“Хаш эрдэнийн одон”-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хүртлээ

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит ХIX чуулган өнгөрсөн баасан гарагт болж, энэ үеэр банкны салбарын дээд шагнал “Хаш эрдэнийн одон”-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад гардууллаа. Салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд МБХ нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлж, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк, санхүүгийн салбарын удирдах ажилтныг тодруулан энэхүү нэр хүндтэй эрхэм шагналыг 2013 оноос олгож эхэлсэн билээ.

Банк санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангасан дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, тогтвортой хөгжилд манлайлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, сайн туршлагыг нутагшуулах зэрэг бүхий л үзүүлэлтээр ХААН Банк салбартаа манлайлж буйд Р.Мөнхтуяа захирлын алсын хараа, манлайлах ур чадвар, мэдлэг, боловсрол нөлөөлсөн гэдгийг тус одонг гардуулах үеэр онцолсон юм. Мөн 2022 онд банкныхаа алсын хараа, эрхэм зорилго тэргүүтнийг шинэчлэн банкныхаа брэндийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд байгаагүй хамгийн том IPO-г хийж, 2 их наядын үнэлгээтэй хамгийн том банкийг удирдаж буй.

Р.Мөнхтуяа захирал ХААН Банканд хэрэгжүүлсэн ололт амжилт, туршлагаа мэргэжил нэгт нөхдүүд, салбарын бусад байгууллагуудтай хуваалцаж, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо, Банк санхүүгийн академи, Тэрбум мод сан зэрэг мэргэжлийн холбоод, ТББ-ын удирдах зөвлөлд идэвх санаачилгатай ажиллаж, стратегийн түвшинд чиглүүлэн салбараа нэгтгэн ажиллаж байна.

Мөн уламжлал ёсоор банкны салбарын шилдгийн шилдгийг тодруулдаг 14 дэх удаагийн “Шилдэг банкир” шагнал гардуулах ёслол болж ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Р.Ичинноров энэхүү шагналын эзэн боллоо.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.84

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Avatar

MGL 2024-12-10 106.166.63.124

MONGOLCHUUDIIG SAI SHULLAA GEJUU

Avatar

No name 2024-12-10 103.142.76.38

Хүчтэй, ухаалаг удирдагч шүү

Avatar

dembee 2024-12-10 103.168.34.124

neg holboo gej ym nerleed l deed shagnal geh ym , ulsiin erunhiilegchiin olgodog n ymar zeregleltei bolj uu ?

Avatar

з 2024-12-10 103.143.41.2

Эрчүүд давамгайлсан бизнесийн секторт манлайлж байгаа бүсгүйд амжилт хүсье, баяр хүргэе. Дан эрчүүдийн өмнө ганцаараа зогссон маш гоё зураг байна

Avatar

Нэргүй 2024-12-10 103.212.117.131

Ажилсаг эмэгтэй юм шиг ээ

Avatar

Нэргүй 2024-12-10 202.55.191.130

БАЯР ХҮРГЬЕ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж