Монголын Баян-Өлгий аймагт 12 мянган киргиз угсаатан амьдардаг. Тиймээс Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Монгол дахь киргиз угсаатнуудад төрөлх хэл, соёлыг заах сургууль барих хүсэлтэй байгаа талаар тус улсын 24.КG сайт мэдээлжээ. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар уг хүсэлтийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хамгийн сүүлд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Киргиз улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байв. Энэ үеэр мөн хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулах, түүх, утга зохиол, археологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, найрамдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүх соёл, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгүүдийн нягт харилцааг хөгжүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өрнүүлэхийг 2024-2025 онуудад зохион байгуулах санал тавьсан байдаг.
3,548.92






















































Холбоотой мэдээ