Киргиз угсаатнуудад зориулсан сургууль барих хүсэлт тавьжээ

Киргиз угсаатнуудад зориулсан сургууль барих хүсэлт тавьжээ

Киргиз угсаатнуудад зориулсан сургууль барих хүсэлт тавьжээ

Монголын Баян-Өлгий аймагт 12 мянган киргиз угсаатан амьдардаг. Тиймээс Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Монгол дахь киргиз угсаатнуудад төрөлх хэл, соёлыг заах сургууль барих хүсэлтэй байгаа талаар тус улсын 24.КG сайт мэдээлжээ. Түүнчлэн Монгол Улсын засгийн газар уг хүсэлтийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хамгийн сүүлд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Киргиз улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байв. Энэ үеэр мөн хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулах, түүх, утга зохиол, археологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, найрамдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүх соёл, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгүүдийн нягт харилцааг хөгжүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өрнүүлэхийг 2024-2025 онуудад зохион байгуулах санал тавьсан байдаг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 59.153.113.67

Юун 12 мянган Киргиз гаргаад ирвээ

Avatar

Нэргүй 2024-12-10 158.59.146.30

ingej bolohgui ee, Mongoł ulsad zuvhun Mongoł hel deer surgalt yavagddag baih, busad hel soyol ni hicheel baidlaar ordog baihad hangalttai.

Avatar

зочин 2024-12-10 122.201.31.141

Тэсрэх бөмбөг хэрхэн хийх талаар хичээл орно

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.184.213

Монголчууддаа ч сургууль барьж өгдөггүй хүмүүсээс юу ч хүсээд байгаамдээ

Avatar

зочин 2024-12-10 66.181.160.27

манайх ч гэсэн киргизэд байгаа арван мянган ойрд монголчууддаа монгол хэл дээр сургалт явуулдаг сургууль байгуулж өгөхийг зөрүүлж хүсэх ёстой. энийг зөвшөөрсөн цагт л наад асуудлаа хэлэлц. гэхдээ киргиз зөвшөөрөхгүй. тиймээс бас манайх ч зөвшөөрөхгүй.

Avatar

ЗОЧИН 2024-12-10 192.82.92.153

Монгол улсад амьдарч байгаа ямар ч үндэстэн Монгол хэлээр ярьж, албан ажлаа явуулах хэрэгтэй, хоёр дахь хэл англи хэл шдээ…. Киргизээр ярих бичих бол Киргиз улсдааа очиж амьдарч, ажиллавал яасийн бэ. Бүх ястны сургууль байгуулна гэвэл бүтэхгүй биздээ.

Avatar

Нэргүй 2024-12-10 59.153.113.62

busdaaraa buuz huushuurshig yavsan deer mgld heden kirgiz bdgiin mgl hel suraad amidarmaar bgaa bol ter biz chadahgui bol nutagruuga butsan bizde

Avatar

Turuu 2024-12-10 203.91.115.55

Korea-d Mongol surguuli baiguulaya,100000 mongol baigaa bizdee

Avatar

Нэргүй 2024-12-10 103.168.34.14

өө за тэгээд улс дотор улс барьчаарай хөөе. давраад байгаарай.

Avatar

Нэргүй 2024-12-10 103.168.34.14

Монгол дотор Киргиз сургууль барьж байхаар Киргизэд нүүж очоод сайхан амьдраач тэр хүсэлт гаргасан нөхөд

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.191.155

sain sudalj uzsen l baidag bhdaa. tend kirgiz humuus baidag um uu. manaihanii neg ni ochood hudlaa yaisan um bish uu

Avatar

Бейсен 2024-12-10 180.149.93.62

УИХ-ын гишүүн Бейсен өөрийгөө киргиз гэж ярилцлага өгсөн байдаг. Киргизийн нөлөөг Баян-Өлгийд бий болгох сонирхолтой юм байлгүй дээ

Avatar

Нэргүй 2024-12-10 103.57.95.135

дэмий дээ

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.75

Монголд Киргиз үндэстэн амьдардаг гэж сая л сонсож байна. Урьд тийм юм огт яригдаж байгаагүй. хаанаас гараад ирсэн киргизүүд вэ. Казахууд Монголын толгойн өвчин болоод байхад бас нэг мусалман шашинтай нөхөд юу вэ. Тийм юм байхгүй худлаа ярьж байна. Баян-Өлгий аймагт урианхай, казах, дөрвөд, тува нар л амьдарч ирсэн. Монголын нэвтэрхий тольд ч тийм зүйл бичигдэж байгаагүй. Кахстан улсад Зүүнгарын үлдэгдэл 10-20 мянган өөлд түмэн байсан тэд одоо хэлээ мартсан

Avatar

Нэргүй 2024-12-10 103.212.116.84

Казак хүмүүс Монгол хэл үзэхээ больж улс дотор улс байгуулах санаархалтай байсан энэ бол аюул

Avatar

Нэргүй 2024-12-10 103.212.116.84

Монголыэ нутаг дэвсгэр дээр 1 т Монгол хэл сурч харилцаанд сайн ойлголцдог болох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-12-10 202.55.188.39

Энэ бол арай болохгүй.улс дотор улс байгуулах уршигтай санаа…

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.179.213

Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан ёсны хэл МОНГОЛ ХЭЛЭЭР сургалтаа явуулж чадахгүй бол тэр 12 мянган иргэнээ татаж авмаар юм даа Киргистан

Avatar

Нэргүй 2024-12-10 203.98.76.176

Үгүйшүү бишээ ! Үнэхээр тийм олон киргыз байдаг юм бол асуудлыг нухацтай авч үзэх ёстой шүү !
Баян-Өлгийд казах, урианхайгаас өөр үндастэн бас байдаг бол сайн л хэрэг ш дээ, хө !!!

Avatar

Нэргүй 2024-12-10 103.242.47.254

Киргиздээ очиж тэр хэлээ үздээ тэгвэл

Avatar

Нэргүй 2024-12-10 202.126.91.143

Үгүй шүү

Олон жилийн дараа түрэмгийлэлэх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж