Сирийн босогчид ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагаснаас хойш хэдхэн хоногийн дараа шинэ засгийн газраа байгуулахаар ажиллаж эхэлжээ. Шилжилт тайван замаар явагдах уу гэдэгт тэд гол анхаарлаа хандуулж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Сирийн ерөнхий сайд Мохаммад Гази Жалали эрх мэдлээ шилжүүлэхийг зөвшөөрсөн аж. Тэрбээр Даваа гаригт "HTS" буюу Хаят Тахрир аль-Шам босогчдын бүлэглэлийн удирдагч Абу Мохаммед аль-Голанитай уулзжээ.
Мохаммад Гази Жалалигийн хэлснээр засгийн газрын ихэнх сайд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. Мөн шилжилтийг хурдан шуурхай явуулахын тулд чадах бүхнээ хийхээ амласан байна.
"HTS" бүлэг цахим сүлжээндээ "Шинэ засгийн газар байгуулагдсан даруйдаа ажлаа эхэлнэ. Ассадын дэглэмийн үед албадан алба хаасан бүх цэрэгт өршөөл үзүүлж, аюулгүй байдлыг нь хангана" гэжээ. Мөн шинэ засгийн газрыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх эсэхэд санаа зовж буйгаа илэрхийлэв.
АНУ болон НҮБ тус бүлэглэлийг террорист байгууллагын ангилалд оруулсан байдаг. Иймд тэд алхам бүрийг нь анхааралтай ажиглаж буй аж.
Эх оронд нь нөхцөл байдал сайжирсан тул Сирийн дүрвэгсэд буцаж ирж эхэлжээ. Олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 6.8 сая сири хүн эх орноосоо дүрвэсэн байв.
зочин 2024-12-10 66.181.160.112
Энэ Асад чинь ёстой бузрын яргачин байсан байна лээ дээ … Асадын шоронд хоригдлуудад бие биенийх нь махыг өгдөг байсан гэх юм … Арайчдээ… Ийм амьтныг Путин өмгөөлөөд байх юм да..