Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-ын даргаар анагаах ухааны доктор Д.Нарантуяаг 2022 онд томилж байв. Гэвч тэрбээр бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон байдаг. Улмаар прокуророос Д.Нарантуяа Ч.Болдбаатар, А.Болор-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр /2024.12.09/Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч, шүүх хуралд иргэдийн төлөөлөл ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.
Д.Нарантуяа нь НЭМҮТ-ийн захирлаар 2018 онд томилогдож байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй, зүрх судалсны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрбээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байжээ.
Одоогоор ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ш.Энхтуяа ажиллаж байгаа юм.
Нэргүй 2024-12-10 66.181.186.94
шуналын тулам болсон авгай.
Иргэн 2024-12-10 59.153.115.146
Хүүхнүүд шуналтай юм байна.
ИРГЭН 2024-12-10 66.181.185.28
Нэр хугарахаар яс хугар!!!!
Нэргүй 2024-12-10 66.181.177.80
u
Нэргүй 2024-12-10 202.9.40.150
өнөөгийн нийгмийн хамгийн том өвчин цаана нь манчид байдаг байхдаа
S 2024-12-10 103.212.117.138
SEXSEER VANXANDI80955877
Зочин 2024-12-10 66.181.160.126
40 сая төгрөгийн торгууль, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасах
zzzzz 2024-12-10 202.70.37.117
Нөхөр нь ч бас амьд ахуйдаа авилгал, хөрөнгө завшсан гэж шалгагдаж байсан ш дээ.
Нэргүй 2024-12-10 103.212.119.207
Нөхөр нь бас Увс уу? Кк
Нэргүй 2024-12-10 103.57.95.14
Эмч хүмүүсийг аж ахуй хариуцсан даргаар бүү тавьж бай. Мэргэжлийн ажлын л хийлгүүлж бай. Сайн эмчийг буруу местэн дээр тавьж гэмт хэрэгтэн болгосон байна.
Нэргүй 2024-12-10 66.181.179.213
Иргэний төлөөлөл ирсэнгүй гээд шүүх хурлыг хойшлуулна гэдэг юу гэсэн үг вэ??? Эрүүгийн шүүх хуралд иргэний төлөөлө заавал оролцоно гэсэн хууль хаана байнаа??? Худлаа цаг хожих арга