Монгол Улсын Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг хоёр жилийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ хугацаанд эрт илрүүлэгт нийт 1,549,479 хүн хамрагджээ. Тус ажлын явцын талаар“Нийгмийн эрүүл мэнд, эрт илрүүлэг” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт дурдагдсан зарим тоо, мэдээллээс дурдвал,
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ.
Үүнээс эрэгтэйчүүдэд ходоод, элэг, улаан хоолойн хавдрын өвчлөл зонхилсон бол эмэгтэйчүүдийн хувьд ходоод, элэг улаан хоолой, бөөрний хавдрууд давамгайлж, энэ төрлийн өвчин 60-аас дээш насныханд голдуу илэрсэн аж.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Манай улсын 30-70 насны хүн амын дунд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчлөл өндөр байна. Мөн дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын түвшин, осол гэмтлээс шалтгаалсан нас баралт буурахгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбар дахь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал. Мөн ядуурал, агаар орчны бохирдол, нийгмийн бусад асуудлаа шийдвэрлэхгүйгээр энэ асуудал хэзээ ч дуусахгүй" гэдгийг онцоллоо.
Э. Дэлгэрцэцэг 2024-12-10 66.181.191.215
Тийм ш дээ